Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-08-08
Дугаар 979
Хэргийн индекс 106/2014/1022/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Магсарын Нармандах
Шүүгдэгч Ц.Мянганбаяр
Зүйл хэсэг 214.2. - Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох
Улсын яллагч Т.Оюунжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.2, 298.1.4-д тус тус заасныг удирдлага болгон

          ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Бурхан Бумба овогт Цэвээнжавын Мянганбаярыг тусгай хамгаалалттай газарт хууль бусаар ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг гардан зохион байгуулж улсад нийт 183.340.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2-т зааснаар Ц.Мянганбаярыг 1.000.000 /нэг сая/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 /нэг зуу/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200.000 /арван есөн сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Ц.Мянганбаярыг торгох ялаас ноцтойгоор зайсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ашигт малтмалын хайгуулын өрмийн HYDX-6а загварын иж бүрэн ком машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хүчингүй болгож өрмийн машиныг Ц.Мянганбаярт буцаан олгосугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ц.Мянганбаяр 6 хоног цагдан хоригдсон, хураагдсан иргэний бичиг баримтгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар Ц.Мянганбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Мянганбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.НАРМАНДАХ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.