Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-07-17
Дугаар 901
Хэргийн индекс 106/2014/0996/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Магсарын Нармандах
Шүүгдэгч М.Ганболд,Б.Бямба-эрдэнэ, С.Амаржаргал
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Н.Амарсанаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298, 377 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:         

 

1. Иймд Боржигон овогт Мөнхбатын Ганболд, Боржигон овогт Бямба-далайн Бямба-эрдэнэ, Соронзонболдын Амаржаргал нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд,

Мөнхбатын Ганболд, Бямба-далайн Бямба-эрдэнэ нарыг насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч М.Ганболдыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар, шүүгдэгч Б.Бямба-эрдэнийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялаар, насанд хүрээгүй шүүгдэгч С.Амаржаргалыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүгдэгч М.Ганболдыг 2 /хоёр/ сар баривчлах ялаар, шүүгдэгч Б.Бямба-эрдэнийг 2 /хоёр/ сар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан М.Ганболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар оногдуулсан 2 сар баривчлах ялыг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялд нь багтааж түүний биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар,

 

 

Б.Бямба-эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар оногдуулсан 2 сар баривчлах ялыг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялд нь багтааж түүний биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.

 

4. М.Ганболдод оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг, Б.Бямба-эрдэнэ оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид, С.Амаржаргалд оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар жирийн дэглэмтэй, насанд хүрээгүйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

5. М.Ганболд, Б.Бямба-эрдэнэ, С.Амаржаргал нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариултай отверка 1 ширхэг, 17-ын түлхүүр 1 ширхэг, 13-ын түлхүүр 1 ширхэг, 6 талтай тусгай түлхүүр 1 ширхэгийг хууль ёсны эзэмшигч У.Гандоржид буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дах хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт авагдсан 86-66 УНЧ улсын дугаартай Тоёото Витц маркын автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар М.Ганболдод оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар,  Б.Бямба-эрдэнэд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзан, тэдгээрт хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар С.Амаржаргалд эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс болон хууль ёсны төлөөлөгчид тус тус даалгасугай.

 

10. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд ялтан, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Ганболд, Б.Бямба-эрдэнэ, С.Амаржаргал нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            М.НАРМАНДАХ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.