Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-07-28
Дугаар 942
Хэргийн индекс 106/2014/1000/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Магсарын Нармандах
Шүүгдэгч О.Мөнхбаатар Б.Энхбат
Зүйл хэсэг 211.2. - Ойн тухай хууль тогтоомж зөрчих
Улсын яллагч Н.Алтантүлхүүр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1 - 297.1.2, 298 дугаар зүйлийн 298.1.2, 298.1.4 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

          ТОГТООХ нь:

 

1. Цорс овогт Отгонбаатарын Мөнхбаатарыг давтан үйлдлээр зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд,

Боржигон овогт Батцэцэгийн Энхбатыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар О.Мөнхбаатарыг 2 /хоёр/ жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар Б.Энхбатыг 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. О.Мөнхбаатарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял, Б.Энхбатад оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. О.Мөнхбаатар, Б.Энхбат нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хэрэгт 73-59 УБЭ улсын дугаартай Hyundai istana маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашин, 97-90 УНЦ улсын дугаартай хар өнгийн Hyundai starex маркийн машиныг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хүчингүй болгож, автомашиныг иргэний нэхэмжлэгч Д.Баярхүү /РД:НЭ89112817/, иргэн Цэдэн-ишийн Батбилгүүн /РД:чл87110510/-д тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн гүйцэтгэх хуудас бичиж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, улсын орлогод оруулсугай.

 

7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар О.Мөнхбаатарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар Б.Энхбатад оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, О.Мөнхбаатарыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Б.Энхбатыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзан, тэдгээрт хяналт тавихыг Төв аймгийн цагдаагийн хэлтэс болон Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

 

8. 97-90 УНЦ улсын дугаартай Hyundai starex автомашины ¹00527135 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 73-59 УБЭ улсын дугаартай Hyundai istana автомашины АЯ ¹0466416 дугаарын тээврийн гэрчилгээ тус бүрийг хууль ёсны эзэмшигчид нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.4-д буцаан олгож баримтыг хэрэгт хавсаргасугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О.Мөнхбаатар, Б.Энхбат нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.НАРМАНДАХ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.