Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-08-13
Дугаар 997
Хэргийн индекс 000/2014/0757/Э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Хашхүүгийн Одбаяр
Шүүгдэгч Д.Намжилдорж
Зүйл хэсэг 215.2. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Н.Булганчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Одбаяр даргалж,

         шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан тэмдэглэл хөтлөн,

         улсын яллагч Н.Булганчимэг

           шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа/ үнэмлэхийн дугаар 0165/

            шүүгдэгч Д.Намжилдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ноёныхон овогт Дугарын Намжилдоржид холбогдох  20142400559 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Булган аймгийн Баяннуур суманд төрсөн, 30 настай, халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3 ээж, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо Дунд нарангийн 19-585 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Ноёныхон овогт Дугарын Намжилдорж /РД:ГД 84110870/

 

            Шүүгдэгч Д.Намжилдорж нь 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хороо Элбэг их дэлгүүрийн урд замд Ниссан Мурано маркийн 19-75 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3-д заасан жолооч хорооллын доторхи хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо бусад хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалт, мөн дүрмийн 7.11-д заасан жолооч уулзвар, гарцаас гарахдаа эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ. Баруун гар тийш эргэхдээ зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр байдлаар нэвтэрнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчсний улмаас явган зорчигч Э.Бат-Оргилыг Тоёота Ист маркийн 21-36 УНҮ улсын дугаартай автомашинтай хавсран мөргөж Э.Бат-Оргилын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

            Шүүгдэгч Д.Намжилдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг маань үнэн зөв гэв.

 

            Д.Намжилдорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Н.Мурано маркийн 19-75 УНА улсын дугаартай автомашинтай Элбэг их дэлгуурийн хажуугийн Олон үндэстний хоол идчихээд гарсан. Хойшоо төв зам руу нийлэх гээд туслах замаар явж байтал зүүн гар талаас улаан цамцтай, цүнх үүрсэн залуу гэнэт гараад ирсэн. Тухайн үед би сандрахдаа жолооны хурдаа баруун тийшээ буюу явган зорчигч руу дагуулж дараад явган зорчигчийг баруун талд, туслах замын эргэлтэн дээр зогсож байсан Т.Ист маркийн автомашинтай хавсарч мөргөсөн... Яг тулаад л ороод ирсэн... Тухайн үед дөнгөж л хөдөлж байсан ойролцоогоор 5 км/цагийн хурдтай явсан... Явган зорчигчыг машиныхаа жолоочийн эсрэг урд талын хаалгаар мөргөсөн .. гэжээ

            Хохирогч Э.Бат-Оргил мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2014 оны 6 дугаар сарын 15-ны 16 цагийн үед би Элбэг их дэлгүүрийн зүүн талд байх Ахуйн үйлчилгээний автобусны буудал дээр автобуснаас буугаад Элбэг их дэлгүүрийн зүүн хойд талын уулзвараар зүүнээсээ баруун тийшээ зам хөндлөн явж байтал урдаасаа хойшоо чигт төв зам руу орох гэж явсан Н.Мурано маркийн автомашин, автомашиныхаа зүүн урд хэсгээр миний нуруу хэсэг рүу мөргөж, мөргөсөн чигтээ уулзварын баруун талд урагшаа хараад зогсож байсан Т.Ист маркийн автомашинтай хавсарч буюу би хоёр автомашины дунд орж мөргүүлсэн… Хоёр өвдөг, дунд чөмөгтөө гэмтэл авсан ...  гэжээ. /хх-ийн 17х/

            Иргэний нэхэмжлэгч Д.Номин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2014 оны 6 дугаар сарын 15-ны 16 цагийн үед би Т.Ист маркийн 21-36 УНУ улсын дугаартай автомашинтай явж байгаад Элбэг их дэлгүүрийн зүүн урд талын уулзвар дээр зогсолт хийсэн, учир нь АТМ-ээс мөнгө авах гээд, мөнгөө авчихаад буцаад ирсэн чинь миний машиныг мөргөчихсөн байсан ...  гэжээ. /хх-ийн 21х/

            Иргэний нэхэмжлэгч Б.Болормаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  Н.Муранo маркийн 19-75 УНА улсын дугаартай автомашиныг 2013 оны 7 дугаар сард 24.5 сая төгрөгөөр худалдаж авсан. Миний өөрийн автомашин, автомашинаа Голомт банкнаас зээлээр авсан тул  банкны нэр дээр байгаа... Би хохирлоо нэхэмжлэхгүй ...  гэжээ. /хх-ийн 29х/

            Гэрч Ц.Батдорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2014 оны 6 дугаар сарын 15-ны 16 цагийн орчимд би эхнэрийн дүү Номингийн хамт Элбэг их дэлгүүрийн зүүн урд талын уулзвар дээр автомашинаа түр зогсолт хийж зогсоогоод явсан. Би автомашинд Д.Номинг хүлээгээд сууж байтал улзвараар зүүнээсээ баруун тийшээ зам хөндлөн гарч явсан залууг Н.Мурано маркийн автомашин хойноосоо урагшаа төв зам руу орох гэж яваад, эсрэг урсгал pyy орж тэр залууг Д.Номингийн машинтай хавсарч мөргөсөн ...  гэжээ. /хх-ийн 33х/

            Гэрч Р.Ариунаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр би найз Алтантуяа, Болормаа, Намжилдорж нарын хамт Элбэг их дэлгүүрийн хажууд байх Олон үндэстний хоолны газар хоолонд орсон, Бид нар хоол идчихээд хоолны газраас гараад Болормаагийн автомашинд суусан. Тухайн үед Болормаагийн автомашиныг Намжилдорж жолоодсон. Бид нар хойшоо төв зам руу орох гээд явж байсан. Би Алтантуяатай юм яриад машины арын суудалд сууж байтал машин нэг юм мөргөх шиг болохоор нь хартал улаан цамцтай залуу миний сууж явсан автомашин болон замын хажууд зогсож байсан цагаан өнгийн автомашин хоёрын голд хавчуулагдсан байсан .. гэжээ /хх-ийн 35х/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжээчийн 9056 дүгнэлтэнд: Бат-Оргилын биед баруун талын сүүжний тогооны урд баганы зөрүүгүй зүүн талын суудал ясны сэлтэрсэн хугарал, зүүн гарын шуу, тохой, зүүн гуянд зулгаралт, зүүн гуя, өвдөгөнд цус хур алт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд налаалах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний явцаас хамаарна гэжээ /хх-ийн 4Зх/

            Техникийн шинжээчийн 1300 дүгнэлтэнд:

            1/. Н.Мурано маркийн 19-75 УНА улсын дугаартай автомашины жолооч Д.Намжилдорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3. Жолооч хорооллын доторхи хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо бусад хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө. мөн дүрмийн 7.11. Жолооч уулзвар, гарцаас гарахдаа эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ. Баруун гар тийш эргэхдээ зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр байдлаар нэвтэрнэ. гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

            2/. Т.Ист маркийн 31-36 УНҮ улсын дугаартай автомашины жолооч Д.Номин  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй  байна

            3/. Явган зорчигч Э.Бат-Оргил нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. /хх-ийн 48х/

 

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

         Шүүгдэгч Д.Намжилдорж нь 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хороо Элбэг их дэлгүүрийн урд замд Ниссан Мурано маркийн 19-75 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3-д заасан жолооч хорооллын доторхи хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо бусад хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалт, мөн дүрмийн 7.11-д заасан жолооч уулзвар, гарцаас гарахдаа эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ. Баруун гар тийш эргэхдээ зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр байдлаар нэвтэрнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Э.Бат-Оргилыг Тоёота Ист маркийн 21-36 УНҮ улсын дугаартай автомашинтай хавсран мөргөж Э.Бат-Оргилын биед хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд хохирогч Э.Бат-Оргилын өгсөн мэдүүлэг /хх-ийн 17х/, иргэний нэхэмжлэгч Д.Номин, Б.Болормаа нарын мэдүүлэг /хх-ийн 21, 29/, гэрч Р.Ариунаагийн мэдүүлэг, /хх-ийн 35х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9056 тоот дүгнэлт /хх-ийн 43 х/, Техникийн шинжээчийн 1300 тоот дүгнэлт /хх-ийн 48х/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

         Иймд шүүгдэгч Д.Намжилдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчин бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

        Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

 

        Шүүгдэгч Д.Намжилдорж нь хохирогч Э.Бат-Оргилд эмчилгээний зардалд 730.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Номинд 985000 төгрөг тус тус төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.

        Шүүгдэгч Д.Намжилдоржид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж  үзэв.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 301 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                          ТОГТООХ НЬ:

 

         1. Ноёныхон овогт Дугарын Намжилдоржийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчин бусдын бие махбодид  хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар Дугарын Намжилдоржийг  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч,1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Д.Намжилдоржид оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

         4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Намжилдорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Д.Намжилдоржид оногдуулсан  1 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.Намжилдоржийн В ангилалын ¹527798 тоот жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд  ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Намжилдоржид авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

             

 

 

                      ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.11.24 1103а Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Батзаяа нар 181.2.1, 181.2.5., 181.3.
2014.05.30 688 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Ц.Отгондолгор 094.1.
2014.08.13 1003 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Лхагвасүрэн 181.3.
2014.08.13 997 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Намжилдорж 215.2.
2014.09.04 1103 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Батзаяа нар 183.1.
2014.09.13 1356 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Н.Дамдиндорж 215.2.
2014.09.15 1140 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Э.Болор-Эрдэнэ нар 181.2.5.
2014.09.25 1193 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Л.Батбаяр нар 181.2.1, 181.2.5.
2014.12.12 1462 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Батмөнх 145.2.