Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-08-13
Дугаар 1000
Хэргийн индекс 000/2014/0758/Э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Хашхүүгийн Одбаяр
Шүүгдэгч Н.Лхамсүрэн
Зүйл хэсэг 216.2. - Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах
Улсын яллагч Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Одбаяр даргалж,

         хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Даваажаргал  хөтлөж,

улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнэ

         шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туяа /үнэмлэхийн дугаар 0154/

            шүүгдэгч Н.Лхамсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн Боржигон овогт Нямсүрэнгийн Лхамсүрэнд холбогдох 201424000472 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, Идо ХХК-д засалчин ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 8-214 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Нямсүрэнгийн Лхамсүрэн /РД:ИЮ92062751/

 

Шүүгдэгч Н.Лхамсүрэн нь 2014 оны 5 дугаар сарын 24-ний шөнө 03:35 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороололын Шөлөндөө хоолны газрын урд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а дахь заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ И.Доржсүрэнгийн эзэмшилийн Хьюндай Сонота-5 маркийн 64-39 УНА улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа мөн дүрмийн 8.11, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас Ганбаатар овогтой Гантуяагийн жолдоодон явсан Б.Ган-Эрдэнийн эзэмшилийн Тоёота Марк-Х маркийн 41-48 УНЭ, Бадарч овогтой Мягмартодын жолоодон явсан Өнөрбулган Хэрлэн ХХК-ийн эзэмшилийн Хьюндай Сонота-6 маркийн 41-53 УНВ улсын дугаартай автомашинуудыг мөргөж бусдад нийт 1.864.100 төгрөгийн хохирол учруулан, зам тээврийн осол гаргаад мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2.5.а,в дэх заалтуудыг зөрчин осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.                                           

                                       ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

            Шүүгдэгч Н.Лхамсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2014 оны 5 дугаар сарын 24-ны шөнө 03 цагийн үед хороололд нилээд хурдтай явж байгаад Соната 6 маркийн машины ард талаас нь мөргөсөн. Тэгээд сандарсандаа баруун гар тийш дарахад Марк икс маркийн машины зүүн хойд хэсгийг мөргөсөн. Урьд нь авто машин жолоодох эрхээ хасуулсан байсан тул айсандаа зугтсан гэв.                                                           

Иргэний нэхэмжлэгч Б.Мягмартод мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би таксинд явдаг 41-53 ҮНВ дугаартай Хьюндай Соната-6 маркийн машиныг жолоодоод Баянгол дүүргийн нутаг 4 хороололын замаар зүүнээс баруун зүгт зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр 30 орчим км/цагийн хурдтайгаар явж байхад миний жолоодож явсан машины араас нэг Хьюндай Соната-5 маркийн саарал өнгийн машин мөргөөд зогсолгүй мөн 2 дугаар эгнээнд явж байсан Тоёота марк-Х машиныг мөргөчөөд зогсолгүй цаашаа зугтаагаад явсан болно. Зам бол асфальт хучилттай, 2 эгнээ нэг чигийн хөдөлгөөнтэй зам байсан. Хөдөлгөөн бол сийрэгхэн, замын гэрэлтүүлэг сайн асаж байсан болохоор үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Миний биед гэмтэл учраагүй болохоор би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Энэ бол Өнөр булган Хэрлэн ХХК-ний машин болно. Би үнэлгээний дүнг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн би үнэлгээ хийлгэхэд 38000 төгрөгийг төлсөн байгаа. Би хохирлыг хурдан барагдуулаад өгвөл гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. гэжээ. /хх-ийн 14х/

Иргэний нэхэмжлэгч Б.Ган-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Тоёота Марк-Х маркийн 41-48 ҮНЭ улсын дугаартай автомашин бол миний эзэмшлийн машин болно. Тиймээ үнэлгээний байгууллагаар үнэлүүлээд 765.200 төгрөгийн мөнгөн дүн гарсан байгаа. Би энэ мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байгаа болно. Би бол осол хэргийн талаар хэлэх зүйл байхгүй. Манай дүү Гантуяа миний машиныг жолоодож явсан. Миний машинд учруулсан хохирол төлбөрийг Н.Лхамсүрэн нь төлж барагдуулсан болно. Гомдол санал байхгүй. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуурсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй. гэжээ. /хх-ийн 24х-25х/

Иргэн нэхэмжлэгч И.Доржсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Энэ осол хэргийн талаар осол хэрэг гарсаны дараа нь дуулж мэдсэн. Гэхдээ бол би х.Сонатар-б маркийн 64-39 ҮНА улсын дугаартай автомашинд учирсан эвдрэл гэмтлийг үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэхээс татгалзаж байна. Миний зүгээс Н.Лхамсүрэнд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно Н.Лхамсүрэн нь бол энэ автомашиныг эзэмших, ашиглах эрхийг нь бүрэн хариуцна. Үгүй, тийм асуудал гэж юу байх вэ. Үнэлгээ хийлгэхгүй ээ. Миний зүгээс Н.Лхамсүрэнд ямар нэгэн гомдол санал байхгүй. гэжээ. /хх-ийн 30х/

Гэрч Г.Гантуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ ... Би 2014 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 03:30 цагийн орчимд 41-48 ҮНЭ улсын дугаартай Тоёота марк-Х маркийн машиныг жолоодоод 3, 4 дүгээр хороололын Москва рестораны урд замаар зүүнэсээ баруун зүгт чиглээд зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байхад миний жолоодож явсан машины зүүн хойноос нэгэн жижиг тэрэг мөргөөд зогсолгүй цаашаа яваад 3 дугаар эгнээнд явж байсан Хьюндай соната-6 машиныг мөргөөд тэгээд цаашаа зугтаагаад явсан болно. Болсон асуудал бол энэ. Тэгээд л би машинаа зогсоогоод цагдаад дуудлага өгөөд цагдаа нарыг ирэхээр нь би нөгөө мөргүүлсэн машины жолоочийн хамт байж байгаад хэмжилт хийлгэсэн болно. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй болно. Миний хүргэн ах Ган-Эрдэнийн эзэмшлийн машин. Машины хойд гупер крило зэрэг л эвдэрсэн гэсэн. Би сайн мэдэхгүй байна... Зам бол 3 эгнээ, 1 чигийн хөдөлгөөнтэй, гэрэл гэгээ сайтай, хөдөлгөөн сийрэгхэн, ерөнхийдөө татарсан байсан. Үзэгдэх орчин бол чөлөөтэй байсан. гэжээ. /хх-ийн З4х/

  Тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээний х-09/1406, г-227/1405 тоот дүгнэлтүүдэд: Тоёота марк-Х маркийн 41-48 УНЭ улсын дугаартай автомашин нь хойд талаараа мөргөлдсөний улмаас хойд гуфер зүүн дээд хэсэгтээ хагарч халцарсан, зүүн хойд дохио хагарсан, зүүн хойд шанаа урд хэсэгтээ хонхойсон, зүүн хойд крыло хонхойж хойд хэсэгтээ хунирсан, хойд гуферын зүүн тогтоогч хугарсан байдалтай байлаа. Ослын улмаас уг автомашинд шууд зардлын дүнгээр 740000 төгрөгийн нийт зардлын дүнгээр 765.200 төгрөгийн хохирол тогтоогдов. /хх-ийн 37х-38х/,

 Хьюндай Соната-6 маркийн 41-53 УНВ улсын дугаартай автомашин нь баруун хойд талаар мөрдөлдсөний улмаас тээшний таг доод хэсэгтээ хонхойж гажсан, тээшний цүнхэл чихэгдэж, хунирсан, тээшний шал хунирсан, хойд гуфер хагарч цуурсан, хойд панел баруун талдаа чихэгдсэн, хойд гуферын бампер хагарсан, хойд гуферын бэхэлгээ карштэйн баруун талдаа чихэгдсэн, баруун хойд гэрэл дотор хэсэгтээ хугарч тогтоогч сэнж хугарсан, баруун хойд шанаа чихэгдсэн, баруун хойд лонждром чихэгдсэн, баруун хойд крыло хунирч хуучин замаска хагарсан, баруун хойд арк хунирсан байдалтай байлаа. Ослын улмаас уг aвтомашинд шууд зардлын дүнгээр 985000 төгрөгийн, нийт зардлын дүнгээр 1.098.900 төгрөгийн хохирол тогтоогдов. Вендо даатгалын хохирлын үнэлгээний компани гэжээ. / 42х-45х/

 Техникийн шинжээчийн 1268 тоот дүгнэлтэнд: Хавтаст хэргийн материалаас харахад 64-39 УНА улсын дугаартай Хьюндай Соната-5 маркийн автомашины жолооч Нямсүрэн овогтой Лхамсүрэн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 дугаар заалт: Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; мөн хуулийн 2.5 дугаар заалт: Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;  мөн хуулийн 8.11 дүгээр заалт Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна., мөн хуулийн 9,2 -р заалт Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 41-48 УНВ улсын дугаартай Тоёота Марк-Х маркийн автомашины жолооч Ганбаатар овогтой Гантуяа, 41-53 УНВ улсын дугаартай Хьюндай Сонота-6' маркийн автомашины жолооч Бадарч овогтов Мягмартод нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэжээ. /хх-ийн 49х/

           Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

        

Шүүгдэгч Н.Лхамсүрэн нь 2014 оны 5 дугаар сарын 24-ний шөнө 03:35 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, 4 дүгээр хороололын Шөлөндөө хоолны газрын урд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а дахь заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ И.Доржсүрэнгийн эзэмшилийн Хьюндай Сонота-5 маркийн 64-39 УНА улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа мөн дүрмийн 8.11, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас Ганбаатар овогтой Гантуяагийн жолдоодон явсан Б.Ган-Эрдэнийн эзэмшилийн Тоёота Марк-Х маркийн 41-48 УНЭ, Бадарч овогтой Мягмартодын жолоодон явсан Өнөрбулган Хэрлэн ХХК-ийн эзэмшилийн Хьюндай Сонота-6 маркийн 41-53 УНВ улсын дугаартай автомашинуудыг мөргөж бусдад нийт 1.864.100 төгрөгийн хохирол учруулан, зам тээврийн осол гаргаад мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2.5.а,в дэх заалтуудыг зөрчин осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Мягмартод, Б.Ган-Эрдэнэ, И.Доржсүрэн нарын мэдүүлэг, гэрч Г.Гантуяагийн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн эвдрэл,  хохиролын үнэлгээ /хх-ийн 37-38х, 42-45х/, техникийн шинжээчийн 1268 тоот дүгнэлт /хх-ийн 49х/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Н.Лхамсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д заасан зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

         Шүүгдэгч Н.Лхамсүрэнд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 301 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                            ТОГТООХ НЬ:

 

         1. Боржигон овогт Нямсүрэнгийн Лхамсүрэнг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар Н.Лхамсүрэнг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Н.Лхамсүрэнд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

         4. Н.Лхамсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдусгай.

 

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Н.Лхамсүрэнд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Лхамсүрэнд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         Х.ОДБАЯР

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.08.13 1000 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Н.Лхамсүрэн 216.2.
2014.05.30 689 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Г.Шинэтуяа 181.2.1
2014.06.05 722 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Мөнхзул 091.1.
2014.07.04 852 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Ганхуяг 148.1.
2014.08.09 586А Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Ц.Баясгалан 091.1.
2014.08.13 1001 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Б.Мягмаржав 098.1.
2014.08.21 1034 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр П.Батсайхан 175.1.
2014.08.22 1038 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Б.Ганбаатар 192.1.
2014.08.28 1071 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр д.Мөнхтуяа нар 4 099.1., 181.2.1
2014.12.08 1433 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Т.Алтантуяа 201.1.