Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-08-01
Дугаар 952
Хэргийн индекс 106/2014/0952/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Цэвэгдоржийн Оюунчимэг
Шүүгдэгч Л.Чанцалдулам
Зүйл хэсэг 091.1. - Хүнийг санаатай алах
Улсын яллагч Э.Одончимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шар нохойт овгийн Лхагваагийн Чанцалдуламыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Л.Чанцалдуламыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 11 жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52.5-д зааснаар Л.Чанцалдуламд оногдуулсан 11 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Л.Чанцалдуламын цагдан хоригдсон 118 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Л.Чанцалдуламаас 2.376.300 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мөнхтөрд олгосугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн шар эрээн өнгийн иштэй 26.5см урттай хутга 1 ширхэгийг устгасугай.

 

7. Гэр бүлийн хуулийн 66,67 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1-д зааснаар 2002 оны 09 дүгээр сарын 01-нд төрсөн охин Чанцалдуламын Отгонцэцэгийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр шүүгдэгчийн төрсөн эгч Л.Жаргалцэцэгийг тогтоож томилохыгХөвсгөл аймаг Тариалан сумын Засаг Даргад даалгах

 

8. Л.Чанцалдуламд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд ялтан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Чанцалдуламыг цагдан хорьсныг хэвээр байлгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          Ц.ОЮУНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                М.НАРМАНДАХ

 

Л.ОЮУН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.