Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-05-29
Дугаар 106
Хэргийн индекс 171/2014/0115/Э/
Шүүх Сум дундын 7 дугаар шүүх
Шүүгч Банзайн Манлайбаатар
Шүүгдэгч Буяндалай овогт Бат-Өлзийгийн Сүхбаатар
Зүйл хэсэг 091.2.2 - танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах
Улсын яллагч О.Доржмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

      Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Буяндалай овогт Бат-Өлзийгийн Сүхбаатарыг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар шүүгдэгч Бат-Өлзийгийн Сүхбаатарт 15 жил 1 сар /арван таван жил нэг сар/ хорих ял шийтгэсүгэй.

3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Б.Сүхбаатарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Б.Сүхбаатарын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 116 /нэг зуун арван зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар  зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Сүхбаатараас 728 000 / долоон зуун хорин найман мянга/ төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг микрийн 10-68 тоотод оршин суух Боржигон овогт Магсарын Отгонбаяр /РД:ТК73122301/-т олгож үлдэх хэсгийг буюу 1165 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн шаргал ноосон цамц, ээтэн хоншоортой гутал 1 хос, хар хөх өнгийн силкэн материалтай өмд зэргийг шүүгдэгч Б.Сүхбаатарт, талийгаачийн өмсөж байсан  хоолойтой саарал өнгийн ноосон цамц, хар өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн нурууны бүс, хар өнгийн зузаан өмд, хэргийн газраас олдсон гэх хатуу цаасан,архины шил,  үдээстэй хүрэн өнгийн хагас түрийтэй хос гутал, хөх өнгийн фудволк, саарал өнгийн дотуур өмд, хөх өнгийн ноосон хос оймс, бор өнгийн хос оймс зэргийг тус тус устгасугай. 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сүхбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Сүхбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.