Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-04-08
Дугаар 79
Хэргийн индекс 171/2014/0082/Э/
Шүүх Сум дундын 7 дугаар шүүх
Шүүгч Банзайн Манлайбаатар
Шүүгдэгч Ноосон овогт Дэмбэрэлийн Батнасан
Зүйл хэсэг 126.3. - Хүчиндэх
Улсын яллагч Б.Сүрмандах
Хүчинтэй эсэх Үгүй
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Ноосон овогт Дэмбэрэлийн Батнасанг согтуугаар бага насны хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, хүч хэрэглэж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дүгээр зүйлийн 125.2-т зааснаар Дэмбэрэлийн Батнасанд 8 жил /найман жил/, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар 16 жил /арван зургаан жил/ хорих ял шийтгэсүгэй.

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар оногдуулсан 16 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар оногдуулсан 8 жил хорих ялаас заримыг буюу 6 жил /зургаан жил/ хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Дэмбэрэлийн Батнасангийн биечлэн эдлэх ялыг 22 жил /хорин хоёр жил/ хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Д.Батнасанд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг журамлан шүүгдэгч Д.Батнасангийн энэ хэрэгт 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 123 /нэг зуун хорин гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Д.Батнасангаас 1.050.000 /нэг сая тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг Партизаны 7-132б тоотод оршин суух Батбуянгийн Эрдэнэчимэг /РД:ТВ75100500/-т олгосугай.

7.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.3, 122.4-т зааснаар энэ тогтоолоор хэлэлцээгүй болон цаашид эмчилгээ сувилгаатай холбоотой зардал гарвал нотлох баримтаа жич бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.  

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ногоон өнгийн цамц, 1 ширхэг цагаан өнгийн оймс, шар өнгийн гадуур шар куртик, сурагчийн дүрэмт хувцас, цагаан өнгийн цамц, цагаан өнгийн трико, хар цэнхэр судалтай дотуур өмц, хар өнгийн өмд, ягаан өнгийн эмжээртэй дотуур өмд, цагаан даавууны хэсэг, ногоон дрожны тайрсан хэсэг, улаан эрээн өнгийн хивсний тайрсан хэсэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Батнасанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Батнасанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2014.09.05 271 Улсын дээд шүүх Баттогоогийн Цогт Д.Батнасан 125.2., 126.3.