Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-08-01
Дугаар 159
Хэргийн индекс 171/2014/0158/Э
Шүүх Сум дундын 7 дугаар шүүх
Шүүгч Түмэнбаярын Энхжаргал
Шүүгдэгч Ш.Баатаржав
Зүйл хэсэг 147.1. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
Улсын яллагч Н.Бадам
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шарынхан овогт Шаравын Баатаржавыг бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэж, эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг, мөн бусдын эд хөрөнгийг булаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1-т зааснаар Ш. Баатаржавыг 2 /хоёр/ сар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар 3 /гурван/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 
 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Ш.Баатаржавт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялыг  мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар оногдуулсан 3 /гурван/ жил 10 /арав/ хоног хорих ялд  багтааж, Шаравын Баатаржавт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 10 /арав/ хоногоор хорих ялаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ш.Баатаржавын эдлэх 3 /гурван/ жил 10 /арав/ хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Ш.Баатаржавын энэ хэрэгт 2014 оны  4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 102 /зуун хоёр/ хоног цагдан хоригдсон хугацааг  түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
 
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар Ш.Баатаржав нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 
 
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Баатаржавт урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
 
   8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 301 дүгээр зүйлийн 301.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   
 
   9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ш.Баатаржавт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Т.ЭНХЖАРГАЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.