Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-01-03
Дугаар 00008
Хэргийн индекс 301/2014/0008/э/
Шүүх Сум дундын 27 дугаар шүүх
Шүүгч Намдагийн Нямсүрэн
Шүүгдэгч Ц.Нэргүй
Зүйл хэсэг 211.1. - Ойн тухай хууль тогтоомж зөрчих
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛС ЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сум дундын 27 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Батсайхан,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Отгонцэцэг ,

Шүүгдэгч Ц.Нэргүй нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Цагааны Нэргүйд холбогдох эрүүгийн 201322000437 дугаартай хэргийг 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ханнамнан овогт Цагааны Нэргүй, 1978 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3,  эхнэр хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 3 дугаар гудамжны 4 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 4 дүгээр  сарын 16-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн Монгол улсын Өршөөлийн тухай хуулиар суллагдсан хэрэг хариуцах чадвартай, регистрийн РЭ78071013 дугаартай,

Шүүгдэгч Ц.Нэргүй  нь 2013 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Хөвсгөл аймгийн  Түнэл  сумын нутгаас зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж экологи, эдийн засагт 2129760 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Нэргүй нь 2013 оны 3 дугаар сарын 9-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутгаас зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж экологи, эдийн засагт 2129760 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Нэргүйн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: "…Би Түнэл сумын нутгаас хүүхдийн бие муудаад мөнгөний хэрэг болоод модонд явсан. Явж байхад мод ачсан машины зам байхаар нь очиход мод унагасан байсан. Тэгээд мод ачиж яваад баригдсан. Би  буруу үйлдэл хийсэндээ гэмшиж байна…" гэх мэдүүлэг,

Хохирогч С.Мөнх-Аюушийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "…2013 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Түнэл сумын 5 дугаар багийн нутаг Төвгөр сайр гэх газарт мод бэлтгэж байсныг БОХУ-ын байцаагч Эрдэнэчимэг илрүүлж модыг хураасан. Мод бэлтгэсэн хүмүүс нь ямар нэг бичиг баримтгүй байсан юм байна. Нийт 3,8 метрээр тайрч бэлтгэсэн 26 ширхэг шинэс мод хураагдсан 2129760 төгрөгийн хохирол гарсан. Үүнийг буруутай хүмүүсээс нэхэмжилнэ… гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "…2013 оны 3 дугаар сарын 17-ны шөнө  шалгалт хийх үеэр Түнэл сумын 5 дугаар багийн нутаг Төвгөр сайр гэх газар Мөрөн сумын иргэн Ц.Нэргүй, Ц.Энхбат нар ямар нэгэн бичиг баримтгүй  зөвшөөрөлгүй 15,5 м3 шинэс модыг бэлтгээд ачсан байх үед нь барьсан... Энэ хүмүүс чиргүүлгүй хоёр Зил 130 маркийн машинд модыг хууль бусаар 3,8 метрээр тайрч ачсан байсныг саатуулсан …" гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-14 дүгээр хуудас/,

Гэрч Х.Ганзориг, Л.Ундрах нары мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 19-20, 25-26 дугаар хуудас/,

2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2013 оны 10 дугаар  сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /ХХ-ийн 5,6-7 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Түнэл-Эг” сумын ойн ангийн дарга Г.Баттуяагийн дүгнэлт /ХХ-ийн 30 дугаар хуудас/, 2013 он 10 дугаар сарын 21-ний шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. 

 Шүүгдэгч нь хохирогчид 2129760 төгрөгийн хохирол төлсөн гэх боловч үүнийг нотлох баримтгүй, БОХУ-ын байцаагч Ц.Эрдэнэчимэг нь Ц.Нэргүйг хохирол 2129760 төгрөгийг сум орон нутгийн дансанд төлж барагдуулсан гэсэн тодорхойлолтыг хийж өгсөн байх боловч тухайн хэргийн хохирогчоор С.Мөнх-Аюуш тогтоогдсон байх тул уг тодорхойлолтыг албан ёсны гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Ц.Нэргүйгээс 2129760 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Нэргүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн Монгол улсын Өршөөлийн хууль хамрагдаж суллагдсан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Нэргүйд ял хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байх ба анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжлэгдсэн  5,8 м3, 3,75 метрийн урттай 26 ширхэг хэрэглээний нойтон модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахаар тогтов.

Эрүүгийн  хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, бичиг баримтгүй, шүүгдэгч нь 3 хоног сэжигтнээр цагдан хоригдсон хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ханнамнан овогт Цагааны Нэргүйг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар шүүгдэгч Ц.Нэргүйг 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Нэргүйд оногдуулсан 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн 201322000437 тоот хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар Ц.Нэргүйгийн цагдан хоригдсон 3 хоногийг ял эдлэх  нь хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн 5,8 м3 , 3,75 см урттай 26 ширхэг хэрэглээний нойтон модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

7. Иргэний хуулийн 497, 510-д зааснаар Ц.Нэргүйгээс 2129760 /хоёр сая нэг зуун хорин есөн долоон зуун жаран/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

       8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Нэргүйд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.НЯМСҮРЭН

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2014.01.27 00004 Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүх Батчулууны Сосорбарам Ц.Нэргүй 211.1.