Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-08-05
Дугаар 902
Хэргийн индекс 105/2014/0105/Э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх
Шүүгч Мөнхбаярын Алдар
Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ
Зүйл хэсэг 215.2. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
216.2. - Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах
Улсын яллагч Х.Тамир
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шарнууд овогт Батсүхийн Бат-Эрдэнийг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл, жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, түүнийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ялын зарим болох 06 /зургаа/ сарыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 02 /хоёр/ жил  06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Бат-Эрдэний эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Ялтан Б.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ялыг тэнсэж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Бат-Эрдэнэд оногдуулсан 02 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ял биелүүлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолохыг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл уг тогтоолыг гардуулснаас хойш Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан  Б.Бат-Эрдэний бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.АЛДАР

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.12.04 0005 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Шадравын Төгсгэрэл Л.Билгүүн Г.Мөнхэрдэнэ нар 146.2.
2014.05.27 644 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Батбаярын Мөнхбаяр О.Ганбаатар Б.Гантулга 181.2.1, 181.2.5.
2014.08.05 902 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Мөнхбаярын Алдар Б.Бат-Эрдэнэ 215.2., 216.2.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2014.01.16 68 Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх Даваахүүгийн Мөнхтуул Д.Өлзийцогт 100.1., 125.2., 126.2.3., 126.2.4.
2014.01.21 74 Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх Даваахүүгийн Мөнхтуул Н.Отгонсүрэн 096.1.
2014.04.17 334 Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх Мөнхөөгийн Пүрэвсүрэн Д.Батзаяа 096.2.1
2014.05.29 477 Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх Цогийн Оч Ц.Бугасүрэн Н.Хишигсүрэн Ч.Батманлай Б.Гал-Эрдэнэ Г.Сүхбаатар Ш.Гантулга 130.2.