Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-09-15
Дугаар 1140
Хэргийн индекс 000/2014/0757/Э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Хашхүүгийн Одбаяр
Шүүгдэгч Э.Болор-Эрдэнэ нар
Зүйл хэсэг 181.2.5. - бүлэглэж үйлдсэн;
Улсын яллагч У.Солонго
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

    1. Халх овогт Эрдэнэбатын Болор-Эрдэнийг сандлыг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрсан,
Харчин овогт Бямбасүрэнгийн Пүрэвдавааг галын сэтгүүр төмрийг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрсан,
Тойн овогт Өнөрбатын Пүрэвхүүг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,
Сартуул овгийн Сайнбаярын Золбаярыг бүлэглэн танхайрсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар Эрдэнэбатын Болор-Эрдэнийг 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар Бямбасүрэнгийн Пүрэвдавааг 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих,
             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар Өнөрбатын Пүрэвхүүг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих,
             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар Сайнбаярын Золбаярыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Э.Болор-Эрдэнэ, Б.Пүрэвдаваа нарт оногдуулсан хорих ялыг,
 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ө.Пүрэвхүү, С.Золбаяр нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Э.Болор-Эрдэнэ, Б.Пүрэвдаваа, Ө.Пүрэвхүү нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. С.Золбаяр  78 хоног цагдан хоригдсон болохыг дурьсугай.

6. Э.Болор-Эрдэнэ, Б.Пүрэвдаваа, Ө.Пүрэвхүү, С.Золбаяр нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар Ө.Пүрэвхүүд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж,  2 /хоёр/ жилийн хугацаагаар,          
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар С.Золбаярт оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж,  2 /хоёр/ жилийн хугацаагаар, тус тус хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.  

 8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  Э.Болор-Эрдэнэ, Б.Пүрэвдаваа нарт авсан батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх  ялыг 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Нокиа маркийн гар утас 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Э.Болор-Эрдэнэд буцаан олгосугай.

          10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Болор-Эрдэнэ, Б.Пүрэвдаваа, нарт авсан цагдан хорих С.Золбаяр, Ө.Пүрэвхүү нарт авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ ШYYГЧ                               Х.ОДБАЯР

          ШҮҮГЧИД                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                                   С.БАТГЭРЭЛ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.11.24 1103а Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Батзаяа нар 181.2.1, 181.2.5., 181.3.
2014.05.30 688 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Ц.Отгондолгор 094.1.
2014.08.13 1003 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Лхагвасүрэн 181.3.
2014.08.13 997 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Намжилдорж 215.2.
2014.09.04 1103 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Батзаяа нар 183.1.
2014.09.13 1356 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Н.Дамдиндорж 215.2.
2014.09.15 1140 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Э.Болор-Эрдэнэ нар 181.2.5.
2014.09.25 1193 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Л.Батбаяр нар 181.2.1, 181.2.5.
2014.12.12 1462 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Батмөнх 145.2.