Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-07-24
Дугаар 77
Хэргийн индекс 107/2014/0114/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүх
Шүүгч Дамдинсүрэнгийн Оюунбат
Шүүгдэгч Ц.Гантөмөр
Зүйл хэсэг 126.3. - Хүчиндэх
Улсын яллагч Х.Эрдэнэтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОДОРХОЙЛОХ нь :

  Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв Үүнд:

Шүүгдэгч Ц.Гантөмөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... “Би шугамын автобусны жолооч бөгөөд Мөнхзул нь 2013 оны 7 дугаар сараас эхлэн аль ч чиглэлд явсан намайг дагаад сууж явж болох уу, хаашаа явах гэж байна гэх мэтээр яриад л явдаг байсан.  “та хөөрхөн, таньд хайртай” гэж хэлдэг байсан. Тэр өөрийгөө 16 настай гэж хэлсэн. 2013 оны 8 дугаар сарын сүүлчээр сэтгэл татагдаж утсаар харьцдаг болсон. 9 дүгээр сарын 4-ний өдөр намайг Хэрлэнгийн буудал дээр хүрээд ир гэхээр нь “Nissan Teana” маркийн машинтай очоод түүнийг суулгаад хамт Нарийний гудамжны урд засмалаар явж байхад “та хүнтэй унтаж үзсэн үү, би үзсэн гээд намайг үнсэж өөр лүүгээ татсан тул бэлгийн харьцаанд орсон. 2013 оны 10 дугаар сарын 24-нд “та хаана байна, хүрээд ир” гэхээр нь би машинтай очиж өмнөх газартаа очиж бэлгийн харьцаанд орсон. Би Мөнхзулд хайртай” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хавтаст хэргийн 133-134 дүгээр тал/

 Насанд хүрээгүй хохирогч Н.Мөнхзулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ”Би Гантөмөр ахтай 2013 оны 7 дугаар сард танилцсан. 9 дүгээр сарын сүүлчээр Гантөмөр ахад “24 дүгээр байрны ард хүрээд ир, уулзъя” гэж утсаар хэлээд уулзаж машинд нь суугаад Нарийний гудамжнаас гараад би”та хүнтэй унтаж үзсэн үү” гэж асуусан энэ үед бид хоёр унтсан. 10 сарын 4-нд бид хоёр унтсан. Би өөрөө унтъя гэсэн. Би урьд нь хүнтэй унтсан байсан. Анх утсаар мессеж бичихдээ хэдэн настай вэ гэхээр нь 13 настай гэхэд хариу бичихгүй байхаар нь 16 настай гэж хэлсэн. Би Гантөмөр ахтай үерхэж байсан. Хайртай гэдгээ батлах гэж түүнтэй унтсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Гэрч Т.Байгалмаагийн мөрдөн байцаалтад өгсөн “...манай ангийнхан “багшаа Мөнхзул автобусны жолооч ахтай уулздаг” гэж хэлэхээр нь би ангийнхныгаа загнаад өнгөрсөн. Найз Ариунаагаас нь асуухад “автобусны жолооч ахтай уулздаг эсэхийг нь мэдэхгүй байна, гэхдээ мессежээр харилцдаг” гэж хэлсэн. Мөнхзулаас энэ тухай асуухад “автобусны жолооч Ганаа ахтай 2 удаа унтсан, ахын дүү хүрээд ир гээд утсаар дуудахаар нь би очдог” гэж хэлсэн. Би Мөнхзулын утсыг шалгаж үзэхэд Мобикомын 94445749 дугаарыг “Love ah” гээд хадгалчихсан байсан ба тэр дугаараас “ахдаа ингэж худлаа яриад яахав дээ, ахын дүү онгон байсан бол ах нь мэдэлгүй яахав дээ, эхнэр алга, уурлаад хаалга саваад гараад явсан шүү дээ” гэсэн утгатай мессеж ирсэн байсан. Тэгээд би Мөнхзулаас энэ тухай асуухад, юу ч дуугарахгүй инээгээд л байсан”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12–р хуудас/

Төрсний бүртгэлийн лавлагаа болон 0000849833 дугаартай төрсний гэрчилгээнд “Өөлд Нямаасүрэнгийн Мөнхзул нь 2001 оны 12 сарын 04-нд төрсөн” гэжээ

                                                                                                                              /хх-136-137/

Нас тоолсон тэмдэглэлд “Н.Мөнхзул нь 11 нас 9 сар 16 хоногтой” гэжээ  /хх-138/

 

Насанд хүрээгүй гэрч Х.Ариунаагийн мөрдөн байцаалтад өгсөн “Мөнхзул нэг эрэгтэй хүнтэй утсаар яриад байсан ба надад “микроны жолоочтой уулздаг, тэр хүндээ хайртай гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-14-р тал/

Насанд хүрээгүй гэрч Э.Оюунжаргалын мөрдөн байцаалтад өгсөн “Мөнхзул ногоон микроны жолооч ахтай уулздаг гэж өөрөө надад хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-15-р тал/

Гар утасны орсон гарсан ярианы дэлгэрэнгүй лавлагааны “Ц.Гантөмөрийн  94445749 дугаараас Мөнхзулын 89783353 дугаартай утсанд 2013 оны 9 сарын 07-ны 14 цаг 20 минутаас 14 цаг 45 минут хүртэл тасралтгүй 5 удаа, 2013 оны 09 сарын 08-ны өдрийн 14 цаг 30 минутаас 14 цаг 53 минут хүртэл тасралтгүй 5 удаа, мөн өдрийн 15 цаг 43 минутад 1 удаа, 9 сарын 9-ний 12 цаг 32 минутаас 17 цаг 53 минут хүртэл тасралтгүй 4 удаа, 9 сарын 10-ны 12 цаг 36 минутаас 13 цаг 16 минут хүртэл тасралтгүй 6 удаа, мөн өдрийн 19 цаг 11 минутаас 20 цаг 17 минутын хооронд тасралтгүй 8 удаа, 9 дүгээр сарын 11-ний өдрийн 08 цаг 48 минутаас 18 цаг 08 минутын хооронд 5 удаа, 9 дүгээр сарын 14-ний өдрийн 12 цаг 12 минутаас13 цаг 21 минутын хооронд 2 удаа, 9 дүгээр сарын 15-нд 17 цаг 02 минутаас 19 цаг 46 минутын хооронд 3 удаа, 9 дүгээр сарын 17-ны өдөр 2 удаа, 9 дүгээр сарын 18-ны өдөр 3 удаа, 9 дүгээр сарын 19-ний өдөр 1 удаа, 9 дүгээр сарын 21-ний өдөр 2 удаа, 9 дүгээр сарын 22-ны өдөр 15 цаг 58 минутад 1 удаа  тус тус мессеж бичсэн” тухай бүртгэл  /хх-193-200 хуудас/

Шүүх эмнэлгийн шинжээчийн  290  тоот актад “ Г.Мөнхзул нь бэлгийн бойжилтоо олж байгаа болно, Н.Мөнхзулын охин хальс хуучин урагдаж сорвижиж эдгэрсэн байна” гэжээ.                                                                                                     /хх 24 дүгээр хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын  289 тоот актад  Н.Мөнхзул нь насныхаа түвшинд болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, насныхаа түвшинд өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай, оюун санаа бие бялдарын хөгжил нь насныхаа түвшинд тохирч байна, Н.Мөнхзул нь насныхаа түвшинд бэлгийн харьцаанд орох гэж юу болох, түүний учир холбогдлыг ойлгох чадвартай байна” гэжээ                 

                                                                                                                        /хх-130 хуудас/

 Сэтгэл судлалын шинжилгээний дүгнэлтэд “12 настай хүүхдийн сэтгэлзүйн онцлог нь хийсвэрлэх сэтгэлгээ давамгайлан хөгжсөн байдаг ба насанд хүрэгчидтэй харьцуулахад бодит байдлыг үнэлэх чадварын хувьд дутуу дулимаг байдаг. Хохирогч Мөнхзулын бэлгийн хүчирхийлэлд өртөх шалтгаан нь Бага насны хүүхдийн гэнэн туршлагагүй, итгэмтгий зан, бусдыг аялдан дуурайх хандлага, том хүнээс сүрдэх, түүний нөлөөнд автамтгай байдал, томчуудын нэр хүнд онцлогийн талаарх буруу төсөөлөл: “том хүмүүс мундаг, тэд худлаа хэлдэггүй” гэх зэрэг ташаа ойлголт, гэр бүлийн орчин эерэг таатай бус, эцэг эх, асран хамгаалагчийн анхаарал хайр халамж дутмаг, “Хэнээс ч хамаагүй хайрыг хүсэх” ухамсаргүй тэмүүлэл, аливааг нухацтай урьдчилан харах чадвар ба туршлага нимгэн, нөхцөл байдлыг бүрэн үнэлэх, шүүмжлэлтэй хандах чадвар бүрэн төлөвшөөгүй, бодит амьдрал ба тоглоом, аюул эрсдлийг ялган ойлгох туршлага мэдлэг нимгэн, хүүхдийн сониуч зан, бэлгийн харьцааны талаар хүчирхийлэгчийн зүгээс өгч байгаа хандлага, дохиог эхлээд сонирхож хандсанаас болж өртсөн” гэжээ                                            /хх 158-159 хуудас/  

Сэтгэл судлалын шинжээч Т.Дариймаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөнхзулын хувьд гэр бүл, эцэг эхийн халамж анхаарал дутагдсан. Иймд хөндлөнгийн хэний ч халамжийг ухамсаргүйгээр хүлээн авсан байдал, бага насны хүүхдийн бэлгийн хавьтлын үр дагаврыг ойлгохгүй байдал зэрэг нь хохирогч болоход шууд нөлөөлсөн” гэсэн мэдүүлэг  /шүүх хуралдааны тэмдэглэл/

    Хэргийн талаарх хохирогчийн болон гэрчийн  мэдүүлгийг  хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй байна. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, утасны мессеж, дуудлагын бүртгэл зэргээр давхар батлагджээ.

Шинжээчийн дүгнэлтүүдийг нарийн мэргэжлийн шинжээч тус бүр тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн, шинжилгээг бүрэн дүүрэн явуулсан, дүгнэлтийн үндэслэл тодорхойлогдсон байна.

Дээрх нотлох баримтууд нь тухайн үйл баримтад хамааралтай төдийгүй үйл баримтыг хангалттай нотолжээ. Иймд нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, эх сурвалж нь тогтоогдсон,  хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

 Ц.Гантөмөр 2013 оны 9 дүгээр сарын дундуур болон мөн оны 10 дугаар сарын эхээр Багануур дүүргийн 5-р хороо, Нарийны хэсэгт өөрийн эзэмшлийн 57-49 БРА улсын дугаартай, “Ниссан Тиана” маркийн тээврийн хэрэгсэл дотор бага насны буюу 11 настай Н.Мөнхзултай хурьцал үйлдсэн нь шүүгдэгчийн “би Мөнхзулд хайртай, түүнтэй үерхэж байсан тул өөрийнх нь зөвшөөрснөөр 2013 оны 9, 10-р сард тус бүр нэг удаа удаа унтсан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн “би Гантөмөр ахад хайртайгаа батлах гэж 2013 оны 9, 10-р сард түүнтэй унтсан” гэсэн мэдүүлэг, төрсний гэрчилгээний “Н. Мөнхзул нь 2001 оны 12 сарын 04-нд төрсөн” гэсэн тэмдэглэл, шүүх эмнэлгийн шинжээчийн “Г.Мөнхзул нь бэлгийн бойжилтоо олж байгаа болно, Н.Мөнхзулын охин хальс хуучин урагдаж сорвижиж эдгэрсэн байна” гэсэн дүгнэлт, гэрч Т.Байгалмаагийн “Мөнхзул нь утсандаа 94445749 дугаарыг “Love ah” гээд хадгалсан, тэр дугаараас “ахын дүү онгон байсан бол ах нь мэдэлгүй яахав дээ гэсэн утгатай мессеж ирсэн байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Оюунжаргал, Х.Ариунаа нарын “Мөнхзул нь микроны жолооч ахтай уулздаг гэж ярьсан” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ 22 настай буюу Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, сэтгэцийн болон оюун ухааны хувьд  хэрэг хариуцах чадвартай нь Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн  “Ц.Гантөмөр нь сэтгэцийн хувьд эрүүл бөгөөд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно. Ц.Гантөмөр нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох өөрийгөө удирдан хянах чадвартай” гэсэн дүгнэлтээр /хх 169 хуудас/ тогтоогджээ.

             Хохирогч Мөнхзул нь хүчирхийлэлд өртөх үедээ 11 нас 8 сар 27 хоногтой байсан нь “Н.Мөнхзул 2001 оны 12 сарын 04-нд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрснийг бүртгэж гэрчилгээ олгов” гэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 00/502994 тоот төрсний бүртгэлийн лавлагаа /хх-136/,  төрсний гэрчилгээний хуулбар /хх-137/, мөрдөн байцаагчийн Н.Мөнхзулын насыг тоолсон тухай “Нямсүрэн овогтой Мөнхзул нь 2013 оны 8 сарын 31-ний өдөр 11 нас 09 сар 16 хоногтой” гэсэн тэмдэглэл /хх -138/ зэрэг баримтуудаар нотлогдсон.

 Хохирогч бэлгийн бойжилтыг бүрэн олоогүй нь шинжээч эмчийн “Мөнхзул нь бэлгийн бойжилтоо олж байгаа болно” гэсэн дүгнэлтээр , биеэ хамгаалах чадваргүй буюу тухайн үйлдэл ямар үр дагаварт хүргэхийг бүрэн ойлгох чадваргүй болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээний “Н.Мөнхзулын бэлгийн харьцаанд орох, түүний учир холбогдлыг ойлгох чадвар нь насныхаа түвшинд байна” гэсэн дүгнэлт, сэтгэл судлалын шинжилгээний  “Хүүхдийн хэт гэнэн, итгэмтгий зан, нөхцөл байдлыг бүрэн үнэлэх чадвар бүрэн төлөвшөөгүй, бодит амьдрал ба тоглоом, аюул эрсдлийг ялган ойлгох туршлагагүй байдал нь хүчирхийлэлд өртөх шалтгаан болжээ” гэсэн дүгнэлт  зэргээр тогтоогдсон.

             Ц.Гантөмөрийн үйлдэл нь арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийн биеэ хамгаалах чадваргүй  байдлыг ашиглаж бэлгийн хүчирхийлэлд оруулж, хүүхдийн эрүүл өсөж, бойжих, бие махбодын хувьд хүчирхийлэлд өртөхгүй байх эрхийг нь ноцтой зөрчсөн байна.

Ц.Гантөмөр нь хохирогчийг бага насны хүүхэд, улмаар биеэ хамгаалах чадваргүй гэдгийг мэдэх боломжтой байсан нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээний “Мөнхзулын оюун санаа, бие бялдрын хөгжил нь насныхаа түвшинд тохирч байна” гэсэн дүгнэлт, шинжээч эмч С.Байгалмаа, Д.Сайнзаяа нарын “Мөнхзул нь насандаа тохирсон тодруулбал 12 орчим настай харагдаж байсан” гэсэн мэдүүлэг /хх-217-219/, сэтгэл судлалын шинжээчийн “Мөнхзултай ярихад болон харьцахад бага насны хүүхэд гэдэг нь мэдэгдэж байсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ шүүгдэгч, хохирогч нарын “2013 оны 7 дугаар сараас эхлэн мессежээр харилцаж уулзаж байсан тухай мэдүүлэг зэргээр тогтоогдсон. Иймд Гантөмөрийг бага насны хүүхэдтэй хурьцал үйлдсэн үйлдэлдээ санаатай хандсан гэж үзнэ

                        Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хохирогч нь өөрөө хүсэж зөвшөөрсний улмаас  бэлгийн ажил хийсэн тул Гантөмөрийн үйлдлийг 16 нас хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх гэмт хэрэг мөн” гэж үзэж байгааг дараах үндэслэлээр няцааж байна. 

Хэрэг үйлдэгдэх үед хохирогч нь бэлгийн бойжилтыг гүйцэд олоогүй, түүний сэтгэц, бие бялдарын хөгжил насныхаа түвшинд байсан, сэтгэл судлалын шинжээч Т.Дариймаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “энэ насны хүүхэд нь бэлгийн ажил эр эм хүмүүсийн хооронд хэрхэн хийгддэг гэдгийг мэддэг ч бэлгийн таашаал авах, дур ханах гэдгийг мэдэхгүй” гэж тайлбарласан зэргээр нь 11 настай Мөнхзулыг бэлгийн ажилд дурших хүсэлдээ хөтлөгдсөн гэх үндэслэлгүй.

Мөнхзулын амьдарлын нөхцөл байдал нь хойд эцэг болон ээж нь хөдөө мал малладаг тул төв суурин газарт эмээгийн хамт амьдардаг, эцэг эхийн халамж, анхаарал дутагдсанаас өөрт нь анхаарал тавьсан хөндлөнгийн хүн болох Гантөмөрийн халамжийг ухамсаргүйгээр хүлээн авсан байна.

Иймд Мөнхзулын энэ байдлыг бэлгийн ажил хийхээр насанд хүрсэн хүнтэй өөрийн хүсэл зоригоор тохиролцсон гэж үзэхгүй болно.

Иймд шүүгдэгч Ц.Гантөмөрийг Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан бага насны өөрөөр хэлбэл арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч урьд ял шийтгүүлж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-48/ тодорхойлогджээ.

Ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ёс суртахууны болон эмчилгээний хохирлыг арилгах зорилгоор 1 100 000 төгрөгийг сайн дураар төлсөн, түүний хөдөлмөрт болон гэр бүл, нийгэмд хандах эерэг хандлагатай зэрэг байдал нь гэрч Ц.Цэцэгбал,  Багануур дүүргийн тээвэр зохицуулалтын албаны даргын тодорхойлолт  зэргээр тогтоогдож байгааг харгалзан Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг баримтлан ялыг оногдуулах нь зүйтэй.

Ц.Гантөмөрийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэгт заасан онц хүнд гэмт хэргийн ангилалд хамаарагдах хэргийг анх удаа үйлдсэн байх тул оногдуулсан ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ.       

Насанд хүрээгүй хохирогч Н.Мөнхзулын хууль ёсны төлөөлөгч Д.Лхамсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Гантөмөр нь 1 100 000 төгрөгийг бидэнд өгсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй,  байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй                 

 Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйл,  290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 295-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.  Өөлд овгийн Цэдэнбалын Гантөмөрийг бага насны хүүхдийг хүчиндсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар       Өөлд овгийн Цэдэнбалын Гантөмөрийг арван таван /15/ жил арав /10/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь  хэсэгт  зааснаар  Ц.Гантөмөрийг оногдуулсан   арван таван  /15 / жил арав /10/ хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. Энэ хэрэгт Ц.Гантөмөр цагдан хоригдоогүй болно.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ц.Гантөмөр нь хохирогчид 1 100 000 /нэг сая нэг зуун мянган төгрөг/ төлснийг дурдсугай.

 

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Гантөмөрт  урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

  1. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримт байхгүй ба Ц.Гантөмөрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

 

  1.  Ц.Гантөмөрт холбогдох хэрэгт байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний  дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  1. Тогтоолыг давж заалдвал биелэлтийг түдгэлзүүлж Ц.Гантөмөрт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                           Д.ОЮУНБАТ

                                                          ШҮҮГЧИД                                     А.БЯМБАЖАВ

                                                                                                                Б.БАЙГАЛМАА 

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.