Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-09-04
Дугаар 76
Хэргийн индекс 136/2014/0055/э
Шүүх Сум дундын 8 дугаар шүүх
Шүүгч Хасбаатарын Ганболд
Шүүгдэгч Р.Батбаяр
Зүйл хэсэг
Улсын яллагч Ж.Айжуу
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
     1. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Батбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж  ирүүлснийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар өөрчилсүгэй. 
     2.  Шүүгдэгч Ууш овогт Ренчингийн Батбаярыг хүнийг санаатай алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
    3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Ууш овогт Ренчингийн Батбаярыг 10 / арав / жил 1 /нэг / сарын  хорих ялаар шийтгэсүгэй. 
    4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Р.Батбаярт оногдуулсан 10 / арав / жил 1 /нэг / сарын  хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
     5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Батбаярын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн урьд цагдан хоригдсон 196хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, цэнхэр өнгийн лентээр ишийг нь ороосон хутга 1 ширхэг, хүрэн шаргал өнгийн ясан иштэй хутга 1 ширхэг, хар бараан өнгийн давуугаар ороосон хутга 1 ширхэг, хүрэн иштэй заазуур 1 ширхэг, 0,75 граммын Ерөөл архины шил 1 ширхэг, дотроо архи мэт шингэн зүйлтэй 0,5 граммын Ерөөл архины шил 2 ширхэгийг тус тус устгаж, Урд талын энгэр хэсэгт ROCК гэсэн бичигтэй шар өнгийн пудвольк, дээд цээжин хэсгийн урд талаараа хөндлөн хар судалтай цаад суурь өнгө нь шар өнгөтэйцамцны ханцуй болон хэвлийн хэсэг нь хар өнгөтэй хошуу захтай ноосон цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, 4 талтай малгай, шаргал өнгийн босоо захтай ноосон цамц, хөх цэнхэр өнгийн урдаа цахилгаантай гялгар материалтай куртик, хар хөх өнгийн дотортойгялгар материалтай өмд, хөх өнгийн жинсэн өмд, цагаан саарал өнгийн дөрвөлжин хээтэй нимгэн дотуур өмд, хар өнгийн канттай саарал өнгийн дотоож, хүрэн өнгийн гар хийцийн түрүү болон хоншоор хэсгээрээ хээтэй үстэй дотортой түрүүтэй гутал, хар өнгийн 1 хос, шар ногоон өнгийн оймс 1 ширхэг, хул шар өнгийн түрүүтэй үстэй дотортой ширэн гутал, шаргал өнгийн ноосон оймс 1 хос, цайвар саарал өнгийн дотоож 1 ширхэг, хөндлөн ягаан судйлтай саарал өнгийн ноосон өмд 1 ширхэг, хар өнгийн ноосон өмд 1 ширхэг, хар өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цайвар өнгийн зүүн дээд талдаа ил халаастай пудвольк 1 ширхэг,  2 талын ханцуй болон зах хэсэг нь хөндлөн судалтай саарал ноосон цамц 1 ширхэг, саравчтай малгай 1 ширхэг, урдаа цахилгаантай малгайтай шар өнгийн куртик зэргийг хохирогч, шүүгдэгч нарт буцаан олгосугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоох тухай иргэний нэхэмжлэлийгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 
      9.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Батбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 11.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.


                     ДАРГАЛАГЧ                           Х.ГАНБОЛД
                               ШҮҮГЧИД                         Д.АДЪЯАСҮРЭН
                                                                           Д.НАРАНЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2014.10.15 68 Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүх Нопын Болормаа Р.Батбаяр 091.1.