Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-09-02
Дугаар 74
Хэргийн индекс 136/2014/0062/э
Шүүх Сум дундын 8 дугаар шүүх
Шүүгч Дүвжирийн Наранцэцэг
Шүүгдэгч Э.Ууганбаяр
Зүйл хэсэг 096.1. - Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Д.Дэлгэрбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

   Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1. Шүүгдэгч Боржигин овогт Эрдэнэчулууны Ууганбаярыг “иргэн Т.Энхээгийн бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овогт Эрдэнэчулууны Ууганбаярыг 3  /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай. 

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ууганбаярт оногдуулсан 3 жил, 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт иргэний бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ууганбаярт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.  

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар гомдол, эсэргүүцэл гаргаагүй тохиолдолд хүчин төгөлдөр болсонд тооцсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ГАНБОЛД

                         ШҮҮГЧИД                                  Д.НАРАНЦЭЦЭГ

                                                                             Д.АДЪЯАСҮРЭН

                     

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.