Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-09-04
Дугаар 75
Хэргийн индекс 136/2014/0062/э
Шүүх Сум дундын 8 дугаар шүүх
Шүүгч Дүвжирийн Наранцэцэг
Шүүгдэгч З.Батцэнгэл
Зүйл хэсэг 091.1. - Хүнийг санаатай алах
Улсын яллагч Б.Мөнгөнтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

    Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэг, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Бичигт овогт Зоригтбаатарын Батцэнгэлд холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2  дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Бичигт овогт Зоригтбаатарын Батцэнгэлийг “хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр П.Чулуунбатыг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Батцэнгэлийг 7 /долоо/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Батцэнгэлд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Батцэнгэлийн цагдан хоригдсон 168 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн хар өнгийн савхин куртик 1 ширхэг, хар өнгийн хагас түрийтэй үдээстэй гутал 1 хос, хар өнгийн даавуун куртик, хар өнгийн нийлэг материалтай энгэртээ цахилгаан товчтой куртикны, шаргал өнгийн подвалк, шаргал өнгийн тэмээний ноосон оймс 1 хос, шар өнгийн соронзтой бүс, саарал өнгийн ажлын өмд,  хар бараан өнгийн дотоож, саарал өнгийн дотуур  ноосон өмд, босоо судалтай хар эрээн цамц зэргийг хохирогч Ч.Гүндэгмаад буцаан олгох, уурын зуухны ажил хүлээлцэх дэвтэрийг Чандань-Илч ОНӨ ХХК-ийн Зүүнбаян дахь уурын зуухны захиргаанд буцаан олгох, хэргийн газраас хураан авсан шороог шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Энэ хэрэгт иргэний бичиг баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй ба шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Батцэнгэлд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар гомдол, эсэргүүцэл гаргаагүй тохиолдолд хүчин төгөлдөр болсонд тооцсугай. 

 


                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ГАНБОЛД

                               ШҮҮГЧИД                                                   Д.НАРАНЦЭЦЭГ   

                                                                                                   Д.АДЪЯАСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.