Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-08-26
Дугаар 71
Хэргийн индекс 136/2014/0062/э
Шүүх Сум дундын 8 дугаар шүүх
Шүүгч Дүвжирийн Наранцэцэг
Шүүгдэгч П.Гэрэл-Эрдэнэ
Зүйл хэсэг 098.1. - Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Д.Дэлгэрбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

    Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1. Шүүгдэгч Боржгин овогт Пэрэнлэйн Гэрэл-Эрдэнийг “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржгин овогт Пэрэнлэйн Гэрэл-Эрдэнийг 400 /дөрвөн зуу/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гэрэл-Эрдэнэ нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны  эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солих учрыг дурдсугай. 

4. Шүүгдэгч П.Гэрэл-Эрдэнэ нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гэрэл-Эрдэнэд урьд  авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц хүчингүйд тооцсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар гомдол, эсэргүүцэл гаргаагүй тохиолдолд хүчин төгөлдөр болсонд тооцсугай. 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 


                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.НАРАНЦЭЦЭГ

                       

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.