Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-10-21
Дугаар 174
Хэргийн индекс 138/2014/0176/э
Шүүх Сум дундын 10 дугаар шүүх
Шүүгч Дашзэвэгийн Цэдэнпэлжээ
Шүүгдэгч Б.Дугаржав
Зүйл хэсэг
Улсын яллагч Ч.Мөнхзул
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Бодонгууд овогт  Базарсадын Дугаржавыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсэг хэрэглэж  танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар шүүгдэгч Бодонгууд овогт Базарсадын Дугаржавыг   3 /гурван/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан ялтан Б.Дугаржавд оногдуулсан 3 жил, 6 сарын хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж,  мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн  52.5-д зааснаар   жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлсүгэй.

4. Ялтан Б.Дугаржав нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн түүний ЖЭ 59110617 регистрийн дугаартай  Монгол Улсын иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нэн даруй хүргүүлсүгэй.

 5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн ялтан Б.Дугаржавын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн  хүрэн иштэй хутгыг устгасугай.

 6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Дугаржавд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж  эдлэх ялыг  2014 оны 10 сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхэд ялтан, хохирогч түүний өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан  Б.Дугаржавд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

                                      ДАРГАЛАГЧ                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ

                                      ШҮҮГЧИД                                         Б.ЭНХБААТАР

                                                                                               Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.