Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-10-02
Дугаар 173
Хэргийн индекс 138/2014/0200/э
Шүүх Сум дундын 10 дугаар шүүх
Шүүгч Дашзэвэгийн Цэдэнпэлжээ
Шүүгдэгч О.Жавхлантөгс
Зүйл хэсэг
Улсын яллагч С.Ариунаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

      

 

 

 

 

 

 

                

   Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хатигин овогт Оюунчимэгийн Жавхлантөгсийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр  зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч  Оюунчимэгийн Жавхлантөгсийг  1 /нэг/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар  ялтан О.Жавхлантөгсийн эдлэх  1 сарын баривчлах ялыг  нийгмээс тусгаарлан  тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Ялтан О.Жавхлантөгс нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг дурдаж, түүний иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг  Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

           5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар ялтан О.Жавхлантөгсөөс бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсаны төлбөрт 88200 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Алтанхүүд олгож, хохирогч нь  шүд хийлгэх зардлаа шүдээ хийлгүүлсний дараа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан О.Жавхлантөгсөд урьд нь авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэн,  эдлэх ялыг 2014 оны 10 сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхэд ялтан, хохирогч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан О.Жавхлантөгсөд авсан батлан даалтан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                        ДАРГАЛАГЧ                        Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

 

 

 

                                      

 

 

                                                                  

    

 

             

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.