Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-10-10
Дугаар 180
Хэргийн индекс 138/2014/0176/э
Шүүх Сум дундын 10 дугаар шүүх
Шүүгч Дашзэвэгийн Цэдэнпэлжээ
Шүүгдэгч Б.Ууганбат
Зүйл хэсэг
Улсын яллагч Д.Ширэндэв
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

       Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ховд овогт  Батбилэгийн Ууганбатыг агуулах саванд нэвтэрч    бусдын эд хөрөнгийг  хулгайлсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч  Ховд овогт  Батбилэгийн Ууганбатыг  хувьд оногдох эд хөрөнгөнөөс 100000 төгрөгний үнэ бүхий  3х4 хэмжээтэй, улаан өнгийн хуучивтар хивс, 80000 төгрөгний үнэ бүхий 3х4 хэмжээтэй, улаан өнгийн  хивсийг хураах нэмэгдэл ял хэрэглэн  2 /хоёр/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ялтан Б.Ууганбатын эдлэх 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан Б.Ууганбатын цагдан хоригдсон 3 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй  DVD-ыг хэрэгт хавсаргасугай.

6. Ялтан Б.Ууганбат нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтаар ирсэн ялтаны  ЖЯ95011511 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг  буцаан олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1.10-т зааснаар ялтан Б.Ууганбатын эд хөрөнгө битүүмжилсэн 2014 оны 09-р сарын 12-ны өдрийн мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Э.Мөнхцэнгэлийн тогтоолын битүүмжлэлээс  100000 төгрөгний үнэ бүхий  3х4 хэмжээтэй, улаан өнгийн хуучивтар хивс, 80000 төгрөгний үнэ бүхий 3х4 хэмжээтэй, улаан өнгийн  хивсийг үлдээж бусад  эд хөрөнгийн  битүүмжлэлийг, мөн 2014 оны 09 сарын 16-ны эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгосугай.

8. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлйин 61.1-д зааснаар ялтан Б.Ууганбатад оногдуулсан 2 жилийн хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг орон нутгийн Цагдаагийн байгууллагад үүрэг болгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Ууганбатад урьд нь авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 1 дүгээр шүүхэд ялтан Б.Ууганбат, хохирогч түүний өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Б.Ууганбатад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                           ДАРГАЛАГЧ                                  Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

 

 

 

                                      

 

 

                                                                  

    

 

             

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.