Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-11-04
Дугаар 190
Хэргийн индекс 138/2014/0176/э
Шүүх Сум дундын 10 дугаар шүүх
Шүүгч Дашзэвэгийн Цэдэнпэлжээ
Шүүгдэгч П.Даваажамц
Зүйл хэсэг
Улсын яллагч Б.Ичинхорол
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Завханмандал овогт Пэрлиймаагийн Даваажамцыг хүндрүүлэх нөхцөл, байдалгүйгээр бусдыг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд   тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч Завханмандал овогт Пэрлиймаагийн Даваажамцыг 12 /арван хоёр/ жилийн  хорих ялаар  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар    ялтан П.Даваажамцын эдлэх 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй  хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан П.Даваажамцын цагдан хоригдсон 173 хоногийг  ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар  ялтан П.Даваажамц нь оршуулгын зардалд  7000000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, иргэний нэхэмжлэлээс 14000000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгосугай.

 6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг дурдаж, ялтан П.Даваажамцын ИЮ 65041013 регистрийн дугаартай  иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд  хүргүүлсүгэй

           7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1.10-д зааснаар  ялтан П.Даваажамцын эд хөрөнгийг  битүүмжилсэн 2014 оны  07 сарын  28-ны өдрийн мөрдөн байцаагчийн  тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан П.Даваажамцад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялтан П.Даваажамцын хорих ял эдлэх хугацааг 2014 оны 11 сарын 04-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч   түүний  өмгөөлөгч   нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан  П.Даваажамцад авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ                                 БЭНХБААТАР

                                   ШҮҮГЧИД                                     Б.ТҮМЭНЦЭЦЭГ

                                                                                         Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

 

 

                             

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.