Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-10-03
Дугаар 174
Хэргийн индекс 138/2014/0176/э
Шүүх Сум дундын 10 дугаар шүүх
Шүүгч Дашзэвэгийн Цэдэнпэлжээ
Шүүгдэгч Б.Ганболд, Б.Алтангэрэл, Г.Дорж
Зүйл хэсэг
Улсын яллагч Б.Ичинхорол
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

      Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Улаалзай хүгдүүд овогт Балжнямын Ганболдыг давтан үйлдлээр, бүлэглэн, машин механизм хэрэглэн, олон тооны мал хулгайлсан, шүүгдэгч Улаалзай хөгдүүд  овогт Ганбаатарын Доржийг давтан үйлдлээр, бүлэглэн, машин механизм хэрэглэн, олон тооны мал хулгайлсан, шүүгдэгч Агсгад овогт Баваасангийн Алтангэрэлийг бүлэглэн, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Балжнямын Ганболдыг эд хөрөнгө хураах  нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр   3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ганбаатарын  Доржийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр  2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Баваасангийн Алтангэрэлийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар ялтан Б.Алтангэрэлд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн  10 сар, 17 хоногийн хорих ялаас заримыг буюу 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 2 жил, 2 сарын сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ялтан Г.Доржийн эдлэх 2 жил, 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг  журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар  ялтан Б.Ганболдын эдлэх 3 жилийн хорих ялыг, ялтан  Б.Алтангэрэлийн эдлэх 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид  тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар ялтан Б.Ганболдын  цагдан хоригдсон 70 хоногийг, ялтан Г.Доржийн цагдан хоригдсон 14

хоногийг, ялтан Б.Алтангэрэлийн  цагдан хоригдсон 70 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар ялтан нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн, ялтан Б.Ганболдын эзэмшлийн  цэнхэр өнгийн 89-14 ХЭҮ улсын дугаартай Бонго маркийн машиныг  хурааж улсын орлого болгосугай.

7. Монгол Улсын Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан  Б.Ганболдоос  бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсаны төлбөрт  2015000 төгрөгийг, ялтан Г.Доржоос 3525000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Т.Энхтайван олгосугай.

8.  Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 15,3 метр урттай мяндсан бугуйл 1ш, хазаар 5ш, шар өнгийн модон эмээл 1ш зэргийг улсын орлого болгож, Арвай нэртэй 0,75  граммын архины шил 1ш, Дорнод нэртэй архины шил 2 ш, Вита коло ундааны хуванцар сав 1 ш зэргийг устгасугай.

9. Ялтан Б.Ганболд, Г.Дорж, Б.Алтангэрэл нарын бичиг баримтаар ирсэн   иргэний үнэмлэхний лавлагааны хуулбаруудыг   Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд  хүргүүлсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1.10-т зааснаар ялтан Б.Ганболд, Г.Дорж нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байх тул ялтан Б.Ганболдын өмчлөлийн 5 ханатай эсгий гэрийг битүүмжилсэн 2014 оны 03-р сарын 14-ний өдрийн мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Б.Егорын Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Г.Доржийн өмчлөлийн хар өнгийн 24 инчийн ШАРП маркийн телевизорыг битүүмжилсэн 2014 оны 02-р сарын 28-ны өдрийн мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Б.Алтангэрэлийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Алтангэрэлийн өмчлөлийн 95-20 ДО улсын дугаартай, БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Егорын Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

 11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх   тогтоол   нь   танилцуулан   сонсгосноор   хүчинтэй   болох   бөгөөд  ялтан Б.Ганболд, Г.Дорж, Б.Алтангэрэл нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэн ялтан нарын эдлэх ялыг 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс  эхлэн тоолсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхэд ялтан, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Б.Ганболд, Г.Дорж, Б.Алтангэрэл нарт  авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй

                                      ДАРГАЛАГЧ                                    Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

 

 

 

                                      

 

 

                                                                  

    

 

             

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.