Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-09-11
Дугаар 164
Хэргийн индекс 138/2014/0176/э
Шүүх Сум дундын 10 дугаар шүүх
Шүүгч Дашзэвэгийн Цэдэнпэлжээ
Шүүгдэгч Ц.Цэндцуу, Т.Алтанцэцэг, Д.Энхбаяр
Зүйл хэсэг
Улсын яллагч С.Ариунаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар шүүгдэгч Д.Энхбаярт Дорнод аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг, шүүгдэгч Ж.Цэндцууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс 2006 оны 4 дүгээр сард хохирогч Л.Оюунсүрэнд байсан иргэн Н.Дугарын байрны гэрчилгээгээр 4500000 /дөрвөн сая, таван зуун мянган/ төгрөгийг залилан мэхэлсэн үйлдлийг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

           2. Шүүгдэгч Ухаанууд овогт Жадамбаагийн Цэндцууг бусдын эд хөрөнгийг  залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулах, шүүгдэгч Т.Алтанцэцэгийг хувийн ашиг сонирхолын үүднээс банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн  148.3-т зааснаар шүүгдэгч Ж.Цэндцуугийн  дундын өмчлөлийн 379000 төгрөгийн эд хөрөнгөнөөс түүнд ногдох хэсэг болох 115000 төгрөгний үнэ бүхий ханын шүүгээг хураан төрийн өмчлөлд шилжүүлж, 5 /тав/ жил, 6 /зургаа/ сарын  хорих ялаар,  мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-д зааснаар шүүгдэгч Т.Алтанцэцэгийн  дундын өмчлөлийн  930000 төгрөгийн эд хөрөнгөнөөс түүнд ногдох хэсэг болох 186000 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгийг хураан төрийн өмчлөлд шилжүүлж, 5 жил 1 сарын хорих ялаар тус тус   хорьж шийтгэсүгэй.

4. Монгол Улсын 2006 оны 06 сарын 23-ны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.2-д зааснаар ялтан Т.Алтанцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3-д зааснаар оногдуулсан 186000 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгийг хураах нэмэгдэл ял болон 5 жил 1 сарын хорих ялыг тус тус  өршөөн хэлтрүүлсүгэй.

5. Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Ж.Цэндцууд оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан Ж.Цэндцуугийн цагдан хоригдсон нийт 195 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Шүүгдэгч Д.Энхбаяр, Т.Алтанцэцэг нар  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болмогц бичиг баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Т.Алтанцэцэг, Д.Энхбаярын иргэний үнэмлэхний хуулбарыг хэрэгт хавсаргаж, ялтан Ж.Цэндцуугийн иргэний үнэмлэхний хуулбарыг  Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд  хүргүүлсүгэй.

8. Ялтан Ж.Цэндцууд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулсан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байх тул ялтан Ж.Цэндцуугийн эд хөрөнгийг битүүмжилсэн Дорнод аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад А.Пүрэвхүүгийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 2006 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн ялтан Цэндцуугийн эд хөрөнгийн битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1.10-т зааснаар Дорнод аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Г.Наранбаатарын ялтан Т.Алтанцэцэг,  шүүгдэгч  Д.Энхбаяр нарын  эд хөрөнгө битүүмжлэх тухай 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

10. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Ж.Цэндцуугаас нийт 58740000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Баатарсүхэд 9000000 төгрөгийг, Го.Гансүхэд 3200000 төгрөгийг, О.Байгалмаад  5600000 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гантөмөрт 4040000 төгрөгийг, хохирогч С.Батсүхэд 8400000 төгрөгийг, хохирогч Н.Оюунцэцэгт 3000000 төгрөгийг, хохирогчийн төлөөлөгч Н.Алтанчимэгт 5000000 төгрөгийг, хохирогч Л.Оюунсүрэнд 7000000 төгрөгийг, хохирогч Л.Энэбишид 9800000 төгрөгийг, Гэ.Гансүхэд 3700000 төгрөгийг  тус тус олгосугай.

11. Хохирогч Л.Оюунсүрэн нь Дугарын байрны гэрчилгээг Хаан банкинд тавьж зээл авсан 4500000 төгрөг, зээл төлсөн болон байр түрээслэсний хохирол, хохирогч Гэ.Гансүх нь зээлийн хүү болон замын зардал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бат-Өлзий нь хохирогч С.Цэвэлмааг төлөөлөх эрхтэй талаарх нотлох баримтаа бүрдүүлж, бусад хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирлоо иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх   тогтоол   нь   танилцуулан   сонсгосноор   хүчинтэй   болох   бөгөөд  шүүгдэгч Д.Энхбаярт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Т.Алтанцэцэгт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, ялтан Ж.Цэндцууд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс  эхлэн тоолсугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхэд ялтан, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын  биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан  Ж.Цэндцууд авсан цагдан хорих, ялтан Т.Алтанцэцэгт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

                                   ДАРГАЛАГЧ                                С.ГАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                    Ш.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                          Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

 

 

 

                                      

 

 

                                                                  

    

 

             

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.