Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-11-03
Дугаар 1325
Хэргийн индекс 106/2014/1314/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Магсарын Нармандах
Шүүгдэгч Х.Батбаяр
Зүйл хэсэг 215.4. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч С.Оюунжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Хуягбаатарын Батбаярыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар Х.Батбаярыг 10 /арав/ жил 10 /арав/ хоног хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Х.Батбаярт оногдуулсан 10 /арав/ жил 10 /арав/ хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар чанга дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Х.Батбаярын 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 378 /гурван зуун далан найм/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг, хохирогч нь хохирлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүхэд нэхэмжлэх эрхтэй  болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Х.Батбаярын хорих ял эдлэх хугацааг 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Х.Батбаярыг цагдан хорьсонг хэвээр үлдээсүгэй.                 

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         М.НАРМАНДАХ

                                                           

                                 ШҮҮГЧИД                                                      Б.БАТБОЛОР

 

                                                                                       Ц.ОЮУНЧИМЭГ

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2014.12.16 1089 Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх Чагдаагийн Хосбаяр Ш.Батбаяр 215.4.