Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-11-17
Дугаар 58/б
Хэргийн индекс 017/2013/0356/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Довчинсэнгээгийн Алтанжигүүр
Шүүгдэгч Б,Баяржаргал Б,Өнөрхишиг
Зүйл хэсэг 091.2.2 - танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах
091.2.11 - бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл
091.2.12 - онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах
Улсын яллагч С.Оюунжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч С.Оюунжаргал,

Иргэдийн төлөөлөгч Д.Баяртогтох, Б.Он-Ой, Ж.Нарантуяа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жаргалмаа, түүний өмгөөлөгч Л.Ганчимэг,

Гэрч П.Ичинноров,

Шүүгдэгч Б.Баяржаргал, түүний өмгөөлөгч Х.Ургаа, Б.Тэнгис,

Шүүгдэгч Б.Өнөрхишиг, түүний өмгөөлөгч Г.Ганхуяг, Д.Пүрэвдорж,

Нарийн бичгийн дарга Э.Гансугар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дүүргийн 2 дугаар Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Баасансүрэнгийн Баяржаргал, Бунь овогт Бадамын Өнөрхишиг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201201060459 дугаартай 017/2013/0356/Э индекстэй хэргийг 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжил байхгүй, эрхэлсэн тодорхой ажил байхгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжний 23 дугаар гудамжны 585 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 237 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Баасансүрэнгийн Баяржаргал /РД: ЦД83062871/,

 

2. Монгол улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжил байхгүй, эрхэлсэн тодорхой ажил байхгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 30 дугаар гудамжны 30 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бунь овогт Бадамын Өнөрхишиг /РД: НФ75061511/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Баяржаргал, Б.Өнөрхишиг нар согтуугаар 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүрэг, 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Жаргалан хотхоны хойд талын Дунд голын эрэг дээр Б.Гантигмааг танхайн сэдэлтээр, бүлэглэн зодож биед нь олон тооны гэмтэл учруулан, ам руу нь архи цутгаж онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жаргалмаагаас: Би эхээсээ хоёулаа, миний ганц эгч минь байсан, талийгаачийг 2012 оны 06 дугаар сарын дундуур хайж эхэлсэн, тэгээд сүүлээр шүүх эмнэлэг дээрээс олсон, анх хараад танихын аргагүй болсон байсан, гомдолтой байна, талийгаач архи уудаггүй хүн байсан, оршуулгын зардлыг баримтаар гаргаж өгснийг нэхэмжилнэ гэв.

 

Гэрч П.Ичинноров: 2012 оны хэдэн сарын хэдний өдөр гэдгээ одоо би санахгүй байна, мөрдөн байцаалтын шатанд хоёр удаа мэдүүлэг өгсөн, тухайн үедээ мэдүүлгээ өгсөн, одоо хоёр жилийн хугацаа өнгөрсөн, би сайн санахгүй байна, мөрдөн байцаагч талийгаачийн зургийг надад үзүүлж байсан, тэр зургийг хараад би тэр хавиар явдаг эмэгтэй мөн гэж таньсан, төстэй байсан учраас мөн байна гэж л хэлсэн байх, одоо сайн санахгүй байна гэв.

 

Шүүгдэгч Б.Баяржаргалаас: 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдөр талийгаач Гантигмаа бид 2 Өнөрхишиг, Энхцэцэг хоёр дээр очсон. Өнөрхишиг, Энхцэцэг хоёр Дунд голын эрэг дээр байсан. Мөн Болд өвгөн хамт байсан. Бид нар Замын Цагдаагийн газрын хажуугийн барилгын хогон дээрээс төмөр түүж тушаагаад архи авч уусан. Тэгээд Дүнжингарав хотхоны байрны орцонд хоносон. Болд өвгөн тусдаа хоносон. Маргааш өглөө нь босоод өмнөх орой архи уусан газартаа дөрвүүлээ тал шил архи хувааж уусан. Өнөрхишиг хүний хөгжлийн 21.000 төгрөгөө авахаар болоод бид 4 явсан. 100 метр яваад талийгаач миний бие сонин боллоо гэж хэлсэн. Тэгэхээр нь талийгаач бид 2 энд хүлээж байя гэж хэлээд Өнөрхишиг, Энхцэцэг хоёрыг явуулсан. Талийгаач бид хоёр орцны жижүүрийн ажил хийгээд хоёр, гурав хонож байсан, одоо ажилгүй болчихлоо гээд уурлах маягтай яриа болсон. Тэр үед талийгаач уртаар амьсгаа аваад чимээгүй болоод хэвтсэн. Тэгээд би автобусанд суугаад Өнөрхишигийн араас явсан. Хархорин зах дээр явж байгаад Өнөрхишиг, Энхцэцэг хоёртой зөрчихөж магадгүй гэж бодоод буцаад явсан. Буцаад Дунд голын эрэг дээр ирэхэд Өнөрхишиг, Энхцэцэг хоёр хоол хийгээд сууж байсан. Би тэр хоёрт талийгаач чимээгүй болчихлоо, нас барсан юм шиг байна гэж хэлэхэд Өнөрхишиг худлаа яриад бай гэсэн. Тэгээд Өнөрхишиг ахтай хамт талийгаач руу очиход Өнөрхишиг талийгаачийн хамранд нь хуруугаа хүрээд амьсгаа хураачихсан юм биш үү гэж хэлсэн. Тэгээд зугтаая гээд тэндээс явсан гэв.

 

Шүүгдэгч Б.Өнөрхишиг: 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Энхцэцэг, Болд өвгөн бид 3 хамт байж байхад талийгаач, Баяржаргал 2 ирсэн. Бид нар төмөр тушаагаад 20.000 төгрөгтэй болсон. Баяржаргал 10.000 төгрөгийг нь авахаар болсон. Энхцэцэг, талийгаач 2 архинд явж ирсэн. Энхцэцэг Баяржаргалд, чамд өгөх 10.000 төгрөгний 4000 төгрөгөөр нь Гантигмаад эм авч өгсөн гэж хэлсэн. Тэгэхэд Баяржаргал мөнгөний хэрэгтэй байхад 4.000 төгрөгөөр юм авчихлаа гээд талийгаачтай маргалдсан. Маргалдахдаа 2, 3 удаа алгадсан. Би Баяржаргалыг боль гэхэд Баяржаргал чамд хамаагүй гэж хэлээд намайг мөргөсөн. Мөн Баяржаргал талийгаачийг хуучин нөхөртэйгөө явлаа гэж хэлээд маргалдаад байсан. Тэгээд тэр орой Энхцэцэг, Баяржаргал, талийгаач бид 4 Жаргалан хотхоны байрны 8 давхарт хоносон. Бид нар 5 дугаар сарын 30-ны өглөө 0.75 литрийн Ерөөл архи авч орцонд уугаад гол өгсөөд явж байхад талийгаач миний толгой эргээд байна гэж хэлсэн. Тэгэхэд Баяржаргал зүгээр байж байгаад чиний толгой яагаад эргэдэг юм бэ гэж хэлсэн. Тэгээд Баяржаргал Энхцэцэг бид хоёрыг 21.000 төгрөгөө авахаар яв гэж хэлсэн. Энхцэцэг бид хоёр Ханын материалын банкнаас 21.000 төгрөгөө авчихаад орой эргэж ирээд хоол хийж идээд байхад Баяржаргал ирээд Гантигмаа үхчихлээ гэж хэлсэн. Би талийгаач хаана байгааг Баяржаргалаар заалгаад очиж үзэхэд талийгаач дээгүүрээ нүцгэн, өмд нь шувтарчихсан, нас барсан байдалтай байсан. Тэгээд бид нар тэр газраас явсан гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жаргалмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хамгийн сүүлд эгч 2012 оны 05 дугаар сарын 20-ны өдөр над руу ярьсан, тэгээд “би нэг гоё платье авсан гутал байдаггүй, аав дээр аятайхан очмоор байна” гэхээр нь хоёулаа маргааш эртхэн уулзаад зах гарч сандаал, нүүрний будаг зэрэг зүйлс аваад 21-ндээ явъя гэж ярьсан. Би 2012 оны 05 дугаар сарын 21-нд 10 цаг өнгөрөөгөөд залгахад  утас нь холбогдохоо больсон. Би 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс амрахаар боллоо, тэгээд явья гэж хэлэх гэсэн юм. Би ярихгүй болохоор нь гэнэт хөдөө гадаа ажиллахаар явсан юм байх гэж бодоод байсан. Надад нэг удаа “Цагаан нуга” гэдэг газар руу Б.Баяржаргалтай хамт явна гэж ярьж байсан, би тийм юм ярьж байсан болохоор нь тийшээгээ ч явсан юм болов уу гэж бодсон. Ганцаараа Чойр явж аавтайгаа уулзаад ирсэн, эгч рүү залгахад холбогдохгүй боломжгүй гээд л байсан. Тэгээд хотод ирээд ажлаа хийгээд байж байтал Б.Баяржаргалын ээж 2012 оны 06 дугаар сарын эхээр 99910093 гэсэн дугаарын утсаар яриад танай эгч чинь манай хүүхдийг дагуулаад яваад өглөө, хүүхэд олж өг, янз бүрийн юм болсон бол чамтай холбоотой шүү, амь насыг нь та нараас нэхнэ шүү гээд байсан.Надтай хэсэг ярьж байгаад жаахан тайвшираад, манай найз, манай хүүг тортой юм бариад Сансарын тэнд ганцаараа явж байна гэж хэлсэн гэж ярьсан Тэгээд 7-8 хоног өнгөрсний дараа Б.Баяржаргал над руу яриад “би хөдөө ажлаар явчихаад ирлээ би гарахынхаа өмнө муудалцсан юм” гэхээр нь би “та нар цуг гарсан гэсэн ээж чинь тэгж хэлсэн, яагаад мэдэхгүй байгаа юм бэ, ээж чинь надаас чиний амь насыг нэхээд байна” гэхэд би ээждээ хэлээгүй, ажилд явсан юм гээд байсан. Энэ хүмүүс дахиж яриагүй, би тэгээд Чойр руу эгч С.Чулуунцэцэг рүү ярьж энэ тухай хэлсэн. 2012 оны 06 дугаар сарын эхээр Б.Баяржаргалын ээж ярьсан талаар мэдэгдсэн. Ер нь С.Чулуунцэцэг эгчтэйгээ холбоотой байсан. Энэ хооронд би эгчийгээ Цайзаар хайсан,  найз нөхдөөс нь сурагласан, найз Сүнжидмаа нь мэднэ, ингээд эгч Чулуунцэцэг Чойроос ирээд цагдаад хандсан. Орцны жижүүрээр хамт ажиллаж байсан хүмүүстэй нь уулзахад Б.Баяржаргал нь 2 сар орчмын өмнө цус нөжтэй холиод зодсон гэж байсан. ...Талийгаачийн ажил явдалд тодорхой хэмжээний зардал мөнгө гарсан, одоо надад баримт байхгүй, шүүх хурал дээр нэхэмжилнэ. Маш их гомдолтой...” /1-р хх-ийн 146-147, 2-р хх-ийн 153, 4-р хх-ийн 13/ гэсэн,

 

Гэрч Н.Баттулга мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2012 оны 05 дугаар сарын 20-ны орчим гэрийнхээ манаасыг авахуулах гээд Баяржаргал, Гантигмаа нар луу залгасан боловч гэнэтхэн алга болчихсон, граж дээр нь очиж хүмүүстэй нь уулзахад машины гражид тавиулсан мөнгө аваад алга болсон гэж яриад сураг тасарсан, нэг өдөр мэдэхгүй утаснаас миний утас руу залгаад “дэлгүүрийн худалдагч байна, танай хүү ээж дээрээ очих гэж байна” гээд манай дэлгүүрээс сүү авсан, мөн ээж дээрээ очно, ажлаасаа гарсан гэж ярьж байсан. Надад 7000 төгрөг өгөх ёстой гэж ярьсан. Би хүүгийнхээ сургийг гаргах гээд тэр дэлгүүр дээр нь 2-3 удаа ярьж байж заалгаж очиж тэр дэлгүүрийн 7000 төгрөгийг нь өгсөн, тэгээд онц юм сонсож чадаагүй. 2012 оны 06 дугаар сарын 24 билүү, нэг өдөр Б.Баяржаргал ганцаараа гэнэтхэн ороод ирсэн, би гайхаад яасан?, яагаад алга болчихов?, Гантигмаа чинь хаана байгаа юм гэхэд “Гантигмаа ирээгүй юм уу, Чойр луу аав руу гаа явна” гээд надаас салсан. Би хөдөө явж байгаад ирлээ” гэж хэлээд Б.Баяржаргал Гантигмаагийн дүү рүү нь утсаар залгаад “би хөдөө ажлаар яваад ирлээ, танай эгч Гантигмаа хаачсан юм” гэж ярьсан чинь мэдэхгүй байна гэж ярьсан. Тэгээд Баяржаргал гэртээ 3-4 хоног болоод 2012 оны 06 дугаар сарын 27-нд хүүдээ төрсөн өдөр чинь болж байна, гутал авчих гээд 78.000 төгрөг өгөөд явуулсан, тэр чигээрээ алга болсон. Б.Баяржаргал 2012 оны 06 дугаар сарын 20-ны орчим гэртээ ирсэн, гэртээ ирэхдээ илий балай болчихсон ирсэн. Өнөрөө, Энхээ эгч хоёр намайг боож алах гээд байна, та гараад хар, Гантигмаа алга болчихсон гээд л байсан. Би Баяржаргалыг ирэхээс өмнө Гантигмааг асууж дүү рүү нь ярьсан байсан...” /1-р хх-ийн 155-157, 158-159, 2-р хх-ийн 158/ гэсэн,

 

Гэрч Н.Энхцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Б.Баяржаргал, Гантигмаа хоёр Б.Өнөрхишиг бид хоёр дээр ирсэн, ...бид 4 нэг шил 2500 төгрөгийн архи авч уусан. Б.Өнөрхишиг бид хоёр өмнө нь архи уусан согтуу байсан юм. Харин тэр хоёр эрүүл ирсэн байх, сайн анзаараагүй. Бид нар архиа “Натур” худалдааны төвийн тэнд хувааж уусан. 2012 оны 05 дугаар сарын сүүлээр тааралдсан юм байна. 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр талийгаач Гантигмаа, Баяржаргал хоёр Өнөрхишиг бид хоёрыг Баянмонгол хорооллын урд талд нэрийг нь санахгүй байна, түүхий эд авдаг хүнд шил лаазаа тушаагаад байж байхад ирсэн. Ингээд бид 4 хуванцар, шилнүүдээ тушаасан, арваад мянган төгрөгтэй болсон, дөрвүүлээ “Хараа” нэртэй бөөний төвөөс “Сайхан” нэртэй 0,75 л архи аваад Баянмонгол хорооллын баруун талын орцны дээд давхарт нь орж архиа хувааж уусан. Б.Өнөрөө бид хоёр дээр Б.Баяржаргал, Гантигмаа нар ирэхэд Гантигмаагийн бие нь их тааруухан байсан, тэндээсээ өглөө эрт гараад “Хараа” дэлгүүрээс дахин архи аваад гүүрний баруун талд дунд голын эрэг дээр уусан. Ингээд Б.Баяржаргал талийгаачтай маргалдсан. Гантигмаа урд нь хуучин нөхөртэйгөө явж байгаад ирсэн юм билээ, тэгээд тэрнээс болж маргасан гэж ойлгосон. Баяржаргал Гантигмаагийн нүүр рүү 2-3 удаа цохьсон, Б.Өнөрхишиг банзаар цохиод байсан. Мөн Гантигмаад Баяржаргал хувцас аваад өмсчих гээд 20.000 төгрөг өгсөн юм билээ, тэгсэн тэр мөнгийг нь аваад хуучин нөхөр лүү гээ яваад хэд хоног ирээгүй байснаас болж маргаад тэр хоёр зодсон юм. Тэгээд Өнөрөө бид хоёр тэр хоёроос салаад Сонгинохайрхан дүүргийн Дүнжингарав дахь салбараас Өнөрөөгийн 21.000 төгрөгийг очиж авсан. Тэгээд бид хоёр 21.000 төгрөгөө аваад нөгөө газраа ирэхэд Баяржаргал бид хоёр дээр гүйж ирээд Гантигмаа голын эрэг дээр нас барсан байна гэхээр нь би очиж чадаагүй гээд Өнөрөө очсон. Өнөрөө очоод “Баяржаргал нас барсан юм шиг байна гээд ам руу нь архи цутгаад гол руу шидчихье” гэсэн гээд “архи ам руу нь хийгээд хоёулаа голд аваачаад тавьчихлаа” гэсэн. Тэгээд бид нар буюу Өнөрөө, Баяржаргал бид гурав тэр газраас зугтаж холдсон...” /1-р хх-ийн 148-151, 2-р хх-ийн 198, 3-р хх-ийн 19-21, 22, 23-24, 135-137/ гэсэн,

 

Шинжээч эмч Г.Батцэцэг мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1252 дугаартай шинжээчийн дүгнэлт үнэн зөв. Талийгаач нь амьсгалын замд буюу цагаан мөгөөрсөн хоолойн гол болон 2 уушиг руу салаалах түвшин хүртэл шингэн /этилийн спирт/ орсноос амьсгал бүтэж нас барсан. Амьд үед нь цутгасан байгаа илтгэх шинжүүд нь: амьсгал авах, гарахтай давхцаж амьсгалын замаар этилийн спирт орсон нь цагаан мөгөөрсөн хоолой салаалах түвшин буюу уушиг хүртэл сорогдож орсон, хэрэв нас барсны дараа этилийн спирт цутгагдсан бол цагаан мөгөөрсөн хоолойн дээд амсар буюу төвөнх таглаа мөгөөрсний түвшингээс цаашаа гүн уушиг руу орох боломж маш багатай. Нас барсны дараа архи цутгах үед улаан хоолойгоор дамжиж ходоод руу этилийн спирт орох боломж өндөртэй. Учир нь улаан хоолойд ямар нэгэн саад байхгүй. Шууд амны хөндийгөөс ходоод хүртэл шууд үргэлжилдэг.Харин амьд байгаа үедээ улаан хоолойн дээд хуниас булчинг агшааж эсэргүүцсэн учир этилийн спирт улаан хоолойгоор дамжиж ходоодонд ороогүй байсан. Энэ нь химийн шинжилгээгээр ходоодны агууламжнаас этилийн спирт илрээгүйгээр батлагдаж байна.

Амьд үедээ талийгаач өөрийнхөө хүслээр архи уугаагүй гэж ойлгож болно. Нэг ёсондоо архиар амьсгалчихсан л гэсэн үг, цагаан мөгөөрсөн хоолойн шингэнд 2,7 промиллийн спиртийн алкоголь илэрсэн нь их хэмжээгээр цутгасныг харуулж байна...” /2-р хх-ийн 47-49, 50-56, 57-59/ гэсэн,

 

Гэрч Ж.Батсүх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2012 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянмонгол хорооллын наад талд айлд очих гэж хуучин паркаас цэнгэлдэх хүрээлэн ордог модон гүүр орчмоос зүүн тийш алхаж явсан, гол дагаад явж байхад Замын Цагдаагийн газрын урд талын төмөр замын гарамаас 200 гаруй метр зайд голд урт зүйл харагдаад байхар нь очсон. Тэгсэн цээж нүцгэн, эмэгтэй хүний 2 хөх, бэлэг эрхтэний үс харагдсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Би голын хойд талаар гол дагаад зүүн тийшээ яваад өгсөн. Ойр хавьд хүн амьтан явж харагдаагүй...” /1-р хх-ийн 160/ гэсэн,

 

Гэрч Ш.Болдбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Одоогоос 2 жилийн өмнө би 13-р хорооллын түүхий эд авдаг хашааны гадаа архи ууж байгаад Б.Баяржаргал, Б.Өнөрхишиг, Б.Гантигмаа, Н.Энхцэцэг нартай танилцаж, хамт архи уудаг болсон, түүнээс хойш бид нар хаяа тааралдахаараа нийлж архи уудаг болцгоосон. Би Б.Баяржаргал, Б.Өнөрхишиг, Б.Гантигмаа, Н.Энхцэцэг нартай 13-р хорооллын түүхий эд авдаг хашааны гадаа өнгөрсөн оны 05 дугаар сарын сүүл үед тааралдаж архи уусан, түүнээс хойш би тэд нартай уулзаагүй...” /1-р хх-ийн 197, 3-р хх-ийн 60-61, 62/,

 

Шүүгдэгч Б.Баяржаргал мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: "...2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр талийгаачийн зүүн талын хацар дээр нь хатиг гарсан байсан, тэрийг эмнэлгээр явж хагалуулсан юм. Ингээд эм тарианы мөнгө байхгүй бид хоёр Өнөрхишиг, Энхцэцэг хоёрыг Баянмонгол хорооллын ард дунд голын эрэг дээр байхад нь очсон. Тэр хоёроос эм тарианы мөнгө гээд 10.000 төгрөг авсан. 4.000 төгрөгөөр Энхцэцэгтэй хамт Гантигмаа эмийн сангаас эм авсан. Энхцэцэг, Өнөрхишиг хоёр 0,75 граммын архи авсан, тэр архиа голын эрэг дээр 4-үүлээ хувааж уучихаад байж байсан. Ингээд орцны жижүүрийн ажил руугаа явья гээд талийгаачид хэлсэн чинь тэр явахгүй дахиад юм ууна гээд байсан. Тэгээд дахиад нэг шил архи аваад Энхцэцэг, Өнөрхишиг хоёрын хонож өнждөг газар болох Замын цагдаагийн газрын урд талын гүүрний баруун талд очсон. Тэнд 1 шил архиа 4-үүлээ хувааж уусан. Тэгээд явья гэсэн чинь Гантигмаа явахгүй гээд үлдсэн, 6000 төгрөгийг булаагаад авчихаар нь хацар луу 2 удаа алгадсан. Тэгээд зүүн хацар нь хагалуулаад боолгосон байсан ба сэдрээд цус гарсан. Бас хоёр удаа сууж байхад нь гар луу нь өшиглөсөн. Тэгсэн Өнөрхишиг банз барьсан “манай дүү явья гэхэд чи явахгүй янхандаад пиздаа” гээд банзаар хэвтсэн байхад нь цохиод унасан. Тэгээд би боль гээд Өнөрөөтэй барилцаж авсан. Тэгээд болиод орой ч болсон 4-үүлээ Дүнжингарав хорооллын байрны орцонд хоносон. Орцонд байж байхдаа Өнөрөө бид хоёр шөнө архинд явсан, тал шил архийг нь уучихаад үүрээр орж ирсэн. Хэсэг унтаж байгаад 4-үүлээ үлдсэн архиа хувааж уучихаад тэр хоёр 21.000 төгрөгөө авна гэж байсан. Ингээд зүүн тийшээгээ явж байтал Гантигмаа би ерөөсөө явж чадахгүй нь ээ гээд сөхрөөд хэвтсэн, тэгэхээр нь би тэр хоёрт энэ ерөөсөө явж чадахгүй нь, та хоёр 21.000 төгрөгөндөө яв гээд тэр хоёр явсан. Гантигмаа бие сонин болоод байна гэхээр нь дэлгүүр лүү явж ус, тамхи аваад ирсэн, тэгсэн Гантигмаа миний бие сонин болоод байна гээд уртаар амьсгаа авсанаа чимээгүй болсон. Би ч ухаан алдсан болов уу гээд хоёр гараараа хоёр хацрыг алгадсан, хүйтэн усаар толгой дээр нь жин тавьсан чинь сэрэхгүй байсан. Тэгээд удаагүй байж байтал Б.Өнөрхишиг, Н.Энхцэцэг хоёр хүрээд ирсэн. Би тэр хоёрт гүнзгий амьсгаа авчихаад чимээгүй болчихлоо, үхчихсэн юм болов уу гэсэн чинь Б.Өнөрхишиг амьсгалж байгаа эсэхийг хамар дээр нь гараа хүргэж үзээд “үхчихэж, голд тавья гээд хоёулаа өргөөд дунд гол дотор тавьсан. Талийгаачийг усанд живүүлээгүй, нуруу нь усанд нүүр тал нь ил газар хэвтүүлээд тавьсан. Тэгээд гурвуулаа тэр газраас зугтаагаад явсан. Тэгээд тэр хавийн байр, түүхий эдийн цэг авдаг газар архи уугаад яваад байсан. Ингээд энэ хоёртой шил, хуванцар түүгээд мөн Болд гэж ахтай 4-үүлээ хамтдаа орц хонгилоор хоноглож явсан, тэрнээс хойш байнга архи уусан. Ингэж яваад 7 дугаар сарын 25-ны өдөр Бөхийн өргөөнөөс урагш “Натур” төвийн ар талын 91 дүгээр байрны тагтан дээр согтуу хэвтэж байгаад цагдаа нарт баригдсан...” /2-р хх-ийн 96-97, 99-102, 2-р хх-ийн 161-163, 3-р хх-ийн 39-41, 81-82, 4-р хх-ийн 30-31/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Өнөрхишиг мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгтэл Баяржаргал 10000 төгрөг аваад ир гэж Гантигмаагаас нэхсэн, Гантигмаа 4000 төгрөгөөр эм авсан гэсэн. Гантигмаа тэр үед зүүн шанааны тэнд шархлаад хавдсан байсан, Баяржаргал архины шилээр цохьсон гэж байсан, Гантигмааг 4000 төгрөгөөр эм авчихлаа гэж байсан чинь Баяржаргал эмчилгээ хийлгээд зүгээр болчих юмыг эмээр яах гээд байгаа юм гээд эмийг нь аваад хаясан. Тэгээд зодоод эхэлсэн. Гантигмаа дээшээ хараад хэвтсэн Баяржаргал дээрээс нь гараараа хоёр шанаа, нүүр лүү нь цохиод хөлөөрөө нүүр бие хаа руу нь өшиглөж байхдаа намайг “чи энийг зод, алаад өг” гэсэн, хуучин нөхөртэй нь хардаж зодсон. Тэгэхээр нь би мод түлж байсан хашааны банзны хугархай байхаар нь тэрийг аваад баруун билүү гуя руу нь 2 удаа цохьсон. Яг тэр үеэр Болд, Энхцэцэг хоёр ирсэн, Н.Энхцэцэг гүйж ирээд миний банзыг булааж аваад “чи яах гэж байгаа юм бэ?, хүн алах гээ юу, наад хоёр чинь өөрсдөө учраа олно биз” гээд салгасан. Би тэгээд Б.Баяржаргалыг салгах гээд очсон чинь намайг холд гээд зүүн нүд рүү мөргөсөн. Тэгээд зодоод байсан. Би голоор нь дахин орж арай гэж нэг салгасан чинь Н.Энхцэцэг бид хоёрын араар гүйж орсон. Тэгээд 1 шил архиа гаргаад одоо тайвширцгаа гээд Б.Баяржаргал ч арай гэж тайвшираад нэг шил архиа хувааж ууцгаасан. Ууж дуусаад жаахан хоол унд хийж идчихээд Болд өвгөн Энхцэцэг бид гурав явахаар болоод тэр хоёр ч гайгүй эвлэрээд үлдсэн. Бид гурав хэргийн газраас зүүн урагш байх 12 давхар саарал өнгийн олон орцтой байрны 1 дүгээр орцны 12 давхарт лифтний хаалганы үүдэнд унтсан. Ингээд шөнийн 03-05 цагийн үед Б.Баяржаргал, Гантигмаа хоёр ирсэн. Гантигмааг харсан чинь нүүр нь танигдахын аргагүй битүү хавдсан, духны ясыг нь цөм цохьсон уу гэмээр хөндлөн сорив, орой хэсэгт бас цохьсон, толгой нь цустай байсан, Энхцэцэг бид хоёр Баяржаргалаас яагаад ийм аймаар зодож байгаа юм вэ?, үхчихвэл яах юм бэ гэсэн чинь Баяржаргал дуугараагүй, ингээд би Баяржаргалтай хамт гараад, Энхцэцэг талийгаачтай хамт үлдсэн. Болд өвгөн тухайн үед байрны хажуугийн дулааны трубаны тэнд унтаж байсан юм, тэгээд бид хоёр Бөхийн өргөөний хажуу талын 24 цагийн дэлгүүр орсон. Тэнд 0,75 л Ерөөл архи аваад нөгөө унтсан байрандаа ирсэн. 12 давхарт Энхцэцэг, Гантигмаа хоёр унтаж байсан, тэгээд сэрээгээд 4-үүлээ нөгөө архиа хувааж тойруулж уусан. Тэгээд нөгөө хоол цай чанаж байсан дунд голын эрэг дээрх газар луугаа очсон. Н.Энхцэцэг, Гантигмаагийн толгойг гол дээр угааж өгөөд өөрийнхөө хувцаснаас өмсүүлээд цустай хувцаснуудыг нь тэнд нь хаясан. Ингээд би 21.000 төгрөгөө авна гээд хэлсэн чинь Б.Баяржаргал, Гантигмаа хоёр хамт явна гээд дагаж яваад гүүрний тэнд очсон, тэгсэн талийгаач би ер нь явж чадахгүй нь ээ гэсэн, бид хоёр түрүүлээд явж байсан эргээд харсан чинь Баяржаргал талийгаачийг “энэ муу худлаа баашилж байгаа юм” гээд талийгаачийг явган газар сууж байхад нь шанаа руу нь хүчтэй өшиглөсөн. Тэгэхээр нь Энхцэцэг бид хоёр очоод болиулсан, тэгсэн Баяржаргал бид хоёр эндээ байж байя, та хоёр 21.000 төгрөгөө аваад ир гэсэн. Би явахдаа Баяржаргалд битгий нэмж зодоорой, аймаар болсон байна шүү гэж хэлсэн, тэгээд бид хоёр 13 дугаар хорооллын Бөхийн өргөөний тэндээс Баянхошууны автобусанд суугаад Ханын материалын урд эцэст байх Дүнжингарав худалдааны төвийн Хадгаламж банк руу орж, тэндээс би өөрийнхөө 21.000 төгрөгийг авсан. Тэгээд хоёулаа нөгөө газар луу нар жаргахын алдад 19-20 цагийн орчим очсон, тэгээд гүүрний тэнд байхгүй хоол цай хийсэн газар очсон чинь байхгүй болсон байсан. Энхцэцэг бид хоёр хоол цайгаа хийгээд сууж байсан чинь Баяржаргал хүрээд ирсэн, тэр бид хоёрт “авгай маань хайраа унтья” гэхээр нь би бэлгийн ажил хийсэн. тэгээд дуугарч байгаад чимээгүй болчихсон” гэхээр нь “чи дээрээс нь нэмж зодсон юм биш биз дээ пизда минь” гэсэн чинь тэр “үгүй, үгүй, би ерөөсөө гар хүрээгүй” гэсэн. Би түүнд “худлаа яриад бай” гэсэн чинь “хоёулаа очиж үзье” гээд Б.Баяржаргал намайг дагуулаад бургастай жалгархуу суваг дотор талийгаач дээшээ хараад хэвтсэн, ямар ч хөдөлгөөнгүй цээж нүцгэн байж байсан, тэгээд би талийгаачийг амьд байж магадгүй гээд тэврээд голын гол хэсэгт зүлгэ шиг хуурай газар хэвтүүлээд нүүр лүү нь усаар шавьшсан чинь ухаан орохгүй байсан, тэгээд үхчихсэн байна гэж ойлгоод хоёулаа Энхцэцэг дээр очоод түүнд Гантигмаа үхсэн юм шиг байна очиж үзэх үү гэсэн чинь Энхцэцэг үгүй би айж байна гээд очоогүй...” /2-р хх-ийн 104-106, 108-110, 164, 3-р хх-ийн 43-45, 83-84, 4-р хх-ийн 32-34/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 7-8, 9-14, 16-18, 19-20, 21-22, 23-29, 30, 31-32/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 15/,

- Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 35-37, 38-40, 41, 42/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 52-53, 54-55, 56-57, 58/,

- Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 64-67, 68/,

- Гэрч С.Чулуунцэцэг /1-р хх-ийн 152-154/, П.Баасансүрэн /1-р хх-ийн 163-164/, Б.Эрдэнэсайхан /2-р хх-ийн 197/, О.Баярсайхан /2-р хх-ийн 199/, П.Ичинноров /3-р хх-ийн 25-27/, Б.Бадамцэцэг /4-р хх-ийн 14/ нарын мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн № 1252 тоот дүгнэлтэд: “...1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний зүүн талын 6-11 дүгээр хавирганы хугарал, 7 дугаар хавирганы хоёрлосон хугарал, орчны булчин зөөлөн эдийн цус хуралт, бөөр дэлүү, чацархайн өөхөн эд дэх голомтлог цус хуралт, дух зүүн хацрын шарх, цээж зүүн гар, цээж хэвлийн зүүн хажуу хэсэг, умдагны цус хуралт, зүүн хөхний дээд хэсэг, зүүн мөрний доод хэсэг, цээжний төв хэсгийн цус хуралт, хүзүүний зүүн доод хэсгийн тасархайтсан зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн ба мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цээжний баруун доод хэсэг, баруун ташааны хатуу, шаргал зулгаралт, баруун чихний дэлбээний зах ирмэг тэгш бус, эдийн дутагдал бүхий шарх, нас барсны дараа үүссэн байна. Дээрхи 6-11 дүгээр хавирганы хугарал нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна.

2. Дээрхи гэмтлүүд нь амь биед аюултай гэмтлүүд биш бөгөөд нас барахад нөлөөлөөгүй байна.

3. Талийгаач нь амьсгалын дээд замд буюу цагаан мөгөөрсөн хоолойн гол гуурс, уушиг руу салаалж орсон хэсэгт шингэн орж бөглөснөөс үүссэн механик амьсгал бүтэлтийн улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас барсан байна. Энэ шингэнд нь этилийн спирт байх ба 2,7 промилли спиртийн алкоголь илрэв. Цагаан мөгөөрсөн хоолойноос этилийн спирт илэрсэн боловч ходоодны агууламж болон цуснаас илрээгүй байгаа нь талийгаачийг амьд байх үед нь ам руу нь этилийн спирт бүхий шингэн цутгаснаас улаан хоолой ходоод руу бус цагаан мөгөөрсөн хоолой руу орсоноос амьсгал бүтэлт үүсгэсэн байх боломжтой байна…” /2-р хх-ийн 32-38/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн № 5260 тоот акт, дүгнэлтэд “...Дүгнэлт: 1. Нэр, хаяг тодорхойгүй цогцосноос авсан гэх шингэн цус АВО системээр А/II/ бүлгийн харьяалалтай байна...” /2-р хх-ийн 39/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн № 5261 тоот акт, дүгнэлтэд “...Дүгнэлт: 1. Нэр, хаяг тодорхойгүй цогцосноос авсан гэх 2 ширхэг үтрээний арчдас болон эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн. Шулуун гэдэсний арчдас болон наалдцанд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй, Үтрээний арчдас, наалдцанд эр бэлгийн эс илэрсэн тул ДНХ-ийн шинжилгээнд шилжүүлэв...” /2-р хх-ийн 40/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 5259 дугаартай акт, дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн нэр, хаяг тодорхойгүй 20-25 настай, эмэгтэйн цогцосноос авсан гэх цус, ходоодны шингэнд спиртийн зүйл илрээгүй, цагаан мөгөөрсөн хоолойн шингэнд 2.7 промилли спиртийн алкоголь илрэв.

2. Шинжилгээнд ирүүлсэн нэр, хаяг тодорхойгүй 20-25 настай, эмэгтэйн цогцосноос авсан гэх уушигны эдэд усны бичил биет /планктон/ илрээгүй байна...” /2-р хх-ийн 41/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2012 оны 6745 тоот акт, дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн Гантигмаагийн үтрээний арчдаснаас илэрсэн эсийн болон сэжигтэн Баяржаргалын ДНХ-ийн тогтоцыг шүүхийн шинжилгээний дүгнэлт 6745-ийн хүснэгтийг 1-д үзүүлэв.

2. Б.Гантигмаагийн үтрээний арчдасанд илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ тогтоц сэжигтэнБ.Баяржарглын ДНХ-ийн тогтоцтой хүний геномын микросателлит локусаар тохирч байна...” /2-р хх-ийн 61, 63/ гэсэн,

- Мөн хүрээлэнгийн хавтаст хэргийн материалаар давтан дүгнэлт гаргасан 2013 оны 618 тоот акт, дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. ...” /3-р хх-ийн 109-115/ гэсэн,

 

- Шүүх сэтгэц, эмгэг судлалын 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн № 683 тоот дүгнэлтэд: “...Сэтгэцийн онош: Эрүүл. Дүгнэлт: Комисс доорх дүгнэлтийг санал нэгтэй гаргав. 1. Б.Баяржаргал нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Б.Баяржаргал нь болсон үйл явдлыг ойлгож оюун дүгнэлт хийх чадвартай байна.

3. Б.Баяржаргал нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх болон хэрэг хариуцах чадвартай байна...” /2-р хх-ийн 159/ гэсэн,

- Мөн судлалын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн № 958 тоот дүгнэлтэд: “...Онош: Тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, шинж тэмдгийн уналт. Дүгнэлт: Комисс доорх дүгнэлтийг санал нэгтэй гаргав.

1. Б.Өнөрхишиг нь болсон хэргийн талаар бүрэн ойлгож, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

2. Б.Өнөрхишиг нь Тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, шинж тэмдгийн уналт эмгэг нь олдмол эмгэг болно.

3. Б.Өнөрхишиг нь өөрийн хийж байгаа үйлдлээ бүрэн ойлгож, ухамсарлах чадвартай байна.

4. Б.Өнөрхишиг нь хэрэг хариуцах чадвартай байна...” /2-р хх-ийн 186/ гэсэн дүгнэлтүүд,

- Шүүгдэгч Б.Баяржаргал, Б.Өнөрхишиг нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 111, 112, 117, 118, 119, 149/,

- Тодорхойлолт /2-р хх-ийн 148/,

- Банкны хуулга /2-р хх-ийн 146-147/,

            - Шүүгдэгч Б.Баяржаргалын урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 167-168/,

- Хохирлын баримтууд /2-р хх-ийн 246-250, 3-р хх-ийн 1-3/, 

- Шүүгдэгч Б.Өнөрхишигийн эмчилгээний баримтууд /2-хх-ийн 188-195/,

- Дансны харилцагчийн хуулга /3-р хх-ийн 87/,

- Полиграф ашиглан асуулга явуулсан тухай магадлагаа /3-р хх-ийн 140, 143/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч Б.Баяржаргал, Б.Өнөрхишиг нар согтуугаар 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүрэг, 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Жаргалан хотхоны хойд талын Дунд голын эрэг дээр Б.Гантигмааг танхайн сэдэлтээр, бүлэглэн зодож биед нь олон тооны гэмтэл учруулан, ам руу нь архи цутгаж онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жаргалмаагийн “...Хотод ирээд ажлаа хийгээд байж байхад Баяржаргалын ээж 2012 оны 06 дугаар сарын эхээр 99910093 гэсэн дугаарын утсаар яриад “танай эгч чинь манай хүүхдийг дагуулаад яваад өглөө, хүүхэд олж өг, янз бүрийн юм болсон бол чамтай холбоотой шүү, амь насыг нь та нараас нэхнэ шүү” гээд байсан. Тэгээд 7-8 хоног өнгөрсний дараа Баяржаргал над руу яриад “би хөдөө ажлаар явчихаад ирлээ, гарахынхаа өмнө муудалцсан юм” гэхээр нь би “та нар цуг гарсан гэсэн, ээж чинь тэгэж хэлсэн, яагаад мэдэхгүй байгаа юм бэ, ээж чинь надаас чиний амь насыг нэхээд байна” гэхэд “би ээждээ хэлээгүй ажилд явсан юм” гээд байсан. ...Баяржаргал нь 2 сар орчмын өмнө эгчийг цус нөжтэй  нь холиод зодсон гэж байсан...” /1-р хх-ийн 145-147/ гэсэн,

Гэрч Н.Энхцэцэгийн “...Гантигмаа урьд нь хуучин нөхөртэйгээ явж байгаад ирсэн юм билээ, тэгээд тэрнээс болж маргасан гэж ойлгосон. Баяржаргал Гантигмааг цохиод 2-3 удаа нүүр лүү нь цохьсон, Өнөрхишиг банзаар цохиод байсан. ...Гантигмаа хэд хоног ирээгүй байснаас болж маргаад, тэр хоёр зодсон юм.

...Өнөрөө очоод, “Баяржаргал нас барсан юм шиг байна гээд ам руу нь архи цутгаад гол руу шидчихье” гэсэн гээд архи ам руу нь хийгээд хоёулаа голд аваачаад тавьчихлаа гэсэн. Тэгээд бид нар тэр газраас холдсон.

Баяржаргал унагаасан, өшиглөж байсан, Өнөрхишиг Баяржаргалыг өмөөрөөд банзаар цээж нуруу хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж байсан...” /1-р хх-ийн 150-151/ гэсэн,

“...13 дугаар хорооллоос ирж байх замдаа машин дотор Баяржаргал хэлэхдээ Гантигмаа нас барсан юм шиг байна. Өнөрхишигийг та миний хэргийг даачихаарай гээд байсан...” /1-р хх-ийн 148-149/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн № 1252 тоот дүгнэлтэд: “...1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний зүүн талын 6-11 дүгээр хавирганы хугарал, 7 дугаар хавирганы хоёрлосон хугарал, орчны булчин зөөлөн эдийн цус хуралт, бөөр дэлүү, чацархайн өөхөн эд дэх голомтлог цус хуралт, дух зүүн хацрын шарх, цээж зүүн гар, цээж хэвлийн зүүн хажуу хэсэг, умдагны цус хуралт, зүүн хөхний дээд хэсэг, зүүн мөрний доод хэсэг, цээжний төв хэсгийн цус хуралт, хүзүүний зүүн доод хэсгийн тасархайтсан зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн ба мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цээжний баруун доод хэсэг, баруун ташааны хатуу, шаргал зулгаралт, баруун чихний дэлбээний зах ирмэг тэгш бус, эдийн дутагдал бүхий шарх, нас барсны дараа үүссэн байна. Дээрхи 6-11 дүгээр хавирганы хугарал нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна.

2. Дээрхи гэмтлүүд нь амь биед аюултай гэмтлүүд биш бөгөөд нас барахад нөлөөлөөгүй байна.

3. Талийгаач нь амьсгалын дээд замд буюу цагаан мөгөөрсөн хоолойн гол гуурс, уушиг руу салаалж орсон хэсэгт шингэн орж бөглөснөөс үүссэн механик амьсгал бүтэлтийн улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас барсан байна. Энэ шингэнд нь этилийн спирт байх ба 2,7 промилли спиртийн алкоголь илрэв. Цагаан мөгөөрсөн хоолойноос этилийн спирт илэрсэн боловч ходоодны агууламж болон цуснаас илрээгүй байгаа нь талийгаачийг амьд байх үед нь ам руу нь этилийн спирт бүхий шингэн цутгаснаас улаан хоолой ходоод руу бус цагаан мөгөөрсөн хоолой руу орсоноос амьсгал бүтэлт үүсгэсэн байх боломжтой байна…” /2-р хх-ийн 32-38/ гэсэн дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд амь хохирогч Б.Гантигмааг зодож түүний биед олон тооны шарх, гэмтэл үүсгэж, ухаан алдуулсан, улмаар амь хохирогчийг ухаан алдсан байхад ам руу нь архи цутгаж, улмаар голын усанд хаяж байгаа үйлдлүүд нь шүүгдэгч Б.Баяржаргал, Б.Өнөрхишиг нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна гэж шүүх үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Баяржаргал, Б.Өнөрхишиг нарт Дүүргийн 2 дугаар Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул тэднийг энэ зүйл хэсэгт зааснаар тус тус ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баяржаргалаас “...Гантигмаа бие муу байна гээд доошоо суусан, би хажууд байж байхад уртаар амьсгаа аваад ухаан алдсан, би Энхцэцэг, Өнөрөө ах хоёрт очоод Гантигмаа нас барсан юм шиг байна гээд Өнөрөө ах бид хоёр Гантигмаагийн байсан газар ирээд Өнөрөө ах Гантигмаагийн хамранд хуруугаа хүргээд нас барчихсан юм шиг байна, явъя гээд бид хоёр зугатаасан, өөр зүйл болоогүй...” гэж,

 

Шүүгдэгч Б.Өнөрхишигээс “...Би банзаар Гантигмааг хоёр удаа л ёвросон, өөрөөр зодоогүй, Энхцэцэг бид хоёрыг хоолоо хийгээд сууж байхад Баяржаргал ирээд  Гантигмаа нас барсан юм шиг байна гээд очиж үзэхэд хувцасных нь энгэр задгай, өмд нь шувтарсан байдалтай байсан, тэгээд нас барсан юм шиг байна гээд бид хоёр Энхцэцэг дээр очоод бид гурвуулаа тэндээс зугатаасан, өөр юм болоогүй...” гэж тус тус мэдүүлжээ.

Шүүгдэгч Б.Баяржаргал, Б.Өнөрхишиг нар нь өөрсдийнхөө эсрэг мэдүүлэх буюу хэргийн болон өөрийнхөө гэм буруутайг нотолж мэдүүлэх үүрэггүй бөгөөд ингэж мэдүүлснийг нь тэднийг буруутгах үндэслэл болохгүй юм.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргаж өгсөн гэрч Н.Энхцэцэгийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн баримтыг шүүх үнэн зөв гэж үзэх боломжгүй.

Учир нь: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйл 45.1-д “хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч” гэж тодорхойлжээ.

Энэхүү гэрчийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 143 дугаар зүйлд заасан журмаар дуудаж байцаана” гэж заасан ба мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-т “гэрч нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн дуудсанаар ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” байна.

Гэрч Н.Энхцэцэгийн шүүхэд бичиж ирүүлсэн хоёр хуудас хүсэлт нь гарын үсгийн үнэн зөвийг нотариат гэрчилсэн байх ба харин доторх агуулга бүхий бичгийн зүйл нь мэдүүлэг бус, түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.6-д заасан шаардлагыг хангаагүй нөхцөл байдал бүхий баримт байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д “Байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч нь тодорхой байцаан шийтгэх ажиллагаа явуулах,  хэрэгт ач холбогдол бүхий  нөхцөл байдлыг шалган тогтоох, түүнчлэн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор,  шүүх болон шүүгчид гаргах эрхтэй.” гэж,

Мөн хуулийн 79 дүгээр зүйлд 79.1-д “Гэмт хэргийн нөхцөл байдлын талаар энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан  баримт сэлт, мэдээллийг  нотлох баримт гэнэ.” гэж тус тус заасан бөгөөд шүүхэд гаргаж өгсөн хүсэлтийг нотлох баримт гэж үзэхгүй.

 

Шүүгдэгч Б.Баяржаргал 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 237 д

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2015.01.22 65 Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх Төмөрбаатарын Өсөхбаяр Б.Баяржаргал, Б.Өнөрхишиг нарт 091.2.2, 091.2.11, 091.2.12
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2015.04.24 128 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Б.Баяржаргал, Б.Өнөрхишиг 091.2.2