Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-11-24
Дугаар 1103а
Хэргийн индекс 000/2014/0757/Э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Хашхүүгийн Одбаяр
Шүүгдэгч Д.Батзаяа нар
Зүйл хэсэг 181.2.1 - догшин авирлаж;
181.2.5. - бүлэглэж үйлдсэн;
181.3. - Танхайрах
Улсын яллагч Г.Мөнхбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч О.Жанчивнямбуу нарын бүрэлдэхүүнтэй,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж,                                                    

иргэдийн төлөөлөгч Г.Баасанжав, Л.Дамдиндорж, Ц.Гэрэл

улсын яллагч: Дүүргийн 2 дугаар Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхбаяр,

          хохирогч С.Хосбаяр,

хохирогчийн өмгөөлөгч Д.Батбаатар

шүүгдэгч Д.Батзаяа, түүний өмгөөлөгч А.Ганбат

шүүгдэгч Р.Пүрэвсүрэн, түүний өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

   Дүүргийн 2 дугаар Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Рэнцэнгийн Пүрэвсүрэн, Дашдаваагийн Батзаяа нарт холбогдох 201301032541 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны  7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,1981 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Тэсо” ХХК-нд гэрээгээр ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошуу 8-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Торгууд овогт Рэнцэнгийн Пүрэвсүрэн /РД:ЧТ 81091776/

 

Монгол улсын иргэн 1981 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд мужаан мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Тэсо” ХХК-нд гэрээгээр ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 38-3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Хөгнө хан овогт Дашдаваагийн Батзаяа РД.ЧВ81 042471/

                     Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдснээр/

Шүүгдэгч Д.Батзаяа Р.Пүрэвсүрэн нар нь бүлэглэж, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны гудамжинд 2013 оны 10 дугаар сарын 29-ний орой С.Хосбаярыг хавсарч унагааж, хөл дээр нь чулуу шидэж, чулууг зэвсгийн чанартай хэрэглэж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                 

                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Р.Пүрэвсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2013 оны 10 дугаар сарын 29-ний орой Батзаяа бид хоёр 22 цагийн үед бааранд орж пиво ууж байсан. Бид хоёрын араас Өлзий-Орших орж ирсэн. Бид 23 цагийн үед караоке хаахад гарсан.   Хосбаяраас Туулыг асуухад “би яаж мэддэг юм” гээд замын хажуу руу унасан. Тэгэхэд Тэгтэл Хосбаяртай явж байсан хүмүүс дайрахаар нь зугтаагаад явсан гэв.

 

Шүүгдэгч Д.Батзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2013 оны 10 дугаар сарын 2-ний орой 22 цагийн үед Пүрэвсүрэнтэй “Элсэн цаг” караокед орсон. Хосбаяр найзуудтайгаа хажуугийн ширээнд сууж байсан. Бид 23 цагийн орчимд гараад явж байхдаа Хосбаяраас Туулыг асуухад би “яаж мэддэг юм бэ” маргалдаж барьцалдаад замын хажуу руу унасан. Тэгтэл Хосбаяр ёо ёо хөл гээд орилоход түүнтэй хамт явсан хүмүүс нь Пүүжээ рүү дайрахаар салгаж аваад зугтаасан гэв.

Хохирогч С.Хосбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн үед “Элсэн цаг” караокед пиво уугаад сууж байхад хажуугийн ширээнд сууж байсан Батзаяа “чи аль нутгийнх юм бэ би чамайг ердөө хараагүй юм байна” гэхэд би “Дорноговиос ирсэн гэж хэлсэн. Тэгээд 23 цаг 30 миутын үед караоке хаахад бид гарсан. Би 00 ороод гараад алхаж явтал Батзаяа дуудаад Туул гэдэг эмэгтэйг асуухаар нь “би яаж мэддэг юм бэ” гээд бид хоёр маргалдаад намайг газар унагаасан ба Пүрэвсүрэн саарал өнгийн тоосгоны хэмжээтэй чулуугаар миний хөл рүү цохисны улмаас миний хөл хугарсан. Надад эмчилгээний зардалд 2.100.000 төгрөг төлсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Гомдолгүй гэв.

    Гэрч Ц.Содномбалжир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:... "2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэмтлийн эмнэлэг дээр очиход Хосбаяр хөлөө хугалуулчиж гэмтчихсэн байсан. Тэгээд би яав юу болсон юм бэ гэж асуухад хоёр согтуу залууд зодуулсан гэмтчихлээ гэж хэлсэн юм. Нүүр ам нь бол зүгээр байсан... /хх-ийн 18-19 хуудас/

     Гэрч А.Өлзий-Орших мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:... "22 цагийн үед би ганц пиво уух санаатай элсэн цаг Караоке руу орсон чинь уг кароакенд манай хажуу хашааны ах нар болох Пүүжээ, Батзаяа нар пиво уучихсан сууж байсан. Тэгэхээр нь би тэр хоёртой хамт суутал тэр хоёр нэг шил архи худалдаж авсан. Тэгээд бид 3 архиа уугаад дуулж сууж байгаад 23 цагийн үед караокенээс гартал Пүүжээ ах алга болчихсон байсан. Батзаяа ах бид хоёр хайгаад уг баарнаас хартал Пүүжээ ах хойноос гүйж ирсэн юм. Тэгтэл бид нарын хойно хажуу талын ширээнд сууж байсан хүмүүс явж байгаад бид нар тааралдсан. Тэгтэл Батзаяа ах хөл нь хугардаг хүнийг түлхэж унагаасан. Пүүжээ ах нөгөө хөл хугардаг залуугийн дээр нь гараад тэр хоёр ноцолдоод байсан юмаа тэгтэл нөгөө хөл хугардаг залуу ёооё хөл гээд орилсон. Тэгтэл Пүүжээ ах Батзаяа ах 2 зугатаад алга болчихсон юмаа… /хх-ийн 20-21 хуудас/

    Гэрч А.Гэрэлтуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:... Эрдэнэчулуун, Туул, Чимгээ нарын дуудсан бололтой. Энэ хоёр ирсэн ба араас нь Оюун, Анхаа, Хосбаяр 3 ирсэн юм. Тэгээд бид нар пиво уугаад суусан ба бид нарын сууж байсан... Тэгээд Чука, Оюун, Анхаа, Хосбаяр бид нар гараад шинэ давхар луу алхаад зоос дэлгүүр дөнгөж өнгөрсөн чинь хойноос Туул гээд орилохоор нь би эргэж хараад, Туулыг таксинд суулгаад явуулчихсан ш дээ гэж хэлээд та хоёр ямар учиртай юм гэж хэлтэл Анхаа, Оюун хоёр хүүе Хосбаярын хөл болохоо байсан гэсэн. Тэгэхээр нь би эргээд хартал бүгд маргалдаад зууралдчихсан. Тэгэхээр нь би Анхаатай, Хосоог өргөөд босгосон чинь нэг хөл нь ямар ч хүн харсан хугархай гэж хэлэхээр байсан... Тэгээд би түргэн дуудсан боловч ирэхгүй болохоор нь таксигаар авч яваад Хосбаярыг гэмтлийн эмнэлэгт хэвтүүлчихээд ирсэн. Тухайн үед Хосбаяр миний хөлийг тоосгоор цохьчихлоо гээд орилоод байсан ба хэргийн ойр орчимд тоосго, чулуу зөндөө л байсан, тоосго байсан эсэхийг анзаараагүй гэжээ. /хх-ийн 24-26/

 Гэрч Х.Бямбасайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... "...Ямартай ч би Хосбаярыг жалгаас гаргах гэтэл хөл нь эргэчихсэн байхаар нь жалганд хөлийг нь эргүүлж чиг гаргаж боогоод түргэн ирэхгүй болохоор нь таксигаар эмнэлэг явсан Хосбаяр надад хэлэхдээ хөлөн дээр чулуу шидсэн гэх шиг болсон тэгэхдээ би чулуу шидэж байхыг нь хараагүй гэжээ. /хх-ийн 28-29 хуудас/

Гэрч О.Цэрэндорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ... "өвчтөний түүх дээр тухайн үед би хугаралын шинжийг бичсэн байна. Хэрэв ямар нэгэн зулгаралт, шалбархай байсан бол заавал өвчтөний түүх дээр бичих ёстой. Тиймд Хосбаярын хөлөнд шалбархай зулгаралт байгаагүй.. гэжээ. /хх-ийн 90 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн ¹14669 дүгнэлтэнд:

1. Хосбаярын биед зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоодлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн үед үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3. Тогтоогдсон гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 36 хуудас/

    

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Д.Батзаяа Р.Пүрэвсүрэн нарыг бүлэглэж, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны гудамжинд 2013 оны 10 дугаар сарын 29-ний орой С.Хосбаярыг хавсарч унагааж, хөл дээр нь чулуу шидэж, чулууг зэвсгийн чанартай хэрэглэж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж танхайрсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

        

         Дүүргийн 2-р Прокурорын газраас  шүүгдэгч Д.Батзаяад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

         Шүүгдэгч Д.Батзаяа нь 2013 оны 10 дугаар сарын 29-ний орой Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны гудамжинд Р.Пүрэвсүрэнтэй бүлэглэж, хохирогч С.Хосбаярыг газарт хавсарч унагааж хүч хэрэглэн догшин авирлаж,

         Шүүгдэгч Р.Пүрэвсүрэн нь чулууг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч С.Хосбаярын биед зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан тус тус танхайрсан болох нь: Хохирогч С.Хосбаярын  “…Заяа гэх залууг чи яах гээд байгаа юм бэ гэхэд намайг тэвэрч аваад яадаг юм бэ гээд хавсарч  газар унагаасан ба өөрөө миний дээр унасан. Энэ үед Пүүжээ гэх залуу нь гүйж ирээд газар байсан том чулуу аваад миний зүүн хөл дээр шидсэн. Тэр үед хөл нук хийгээд явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн ¹14669 дүгнэлтэд ”Хосбаярын биед зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоодлоо”. /хх-ийн 36-р хуудас/, гэрч А.Өлзий-Оршихын “…Батзаяа ах хөл нь хугардаг хүнийг түлхэж унагаасан. Пүүжээ ах нөгөө хөл хугардаг залуугийн дээр нь гараад тэр хоёр ноцолдоод байсан юмаа тэгтэл нөгөө хөл хугардаг залуу ёооё хөл гээд орилсон” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/, гэрч А.Гэрэлтуяагийн “… Хосбаяр миний хөлийг тоосгоор цохьчихлоо гээд орилоод байсан ба хэргийн ойр орчимд тоосго, чулуу зөндөө л байсан, тоосго байсан эсэхийг анзаараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26-р хуудас/, гэрч Х.Бямбасайханы  “… Хосбаяр надад хэлэхдээ хөлөн дээр чулуу шидсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

       

           Иймд шүүгдэгч Д.Батзаяаг  бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн  догшин авирлаж танхайрсан,

          шүүгдэгч Р.Пүрэвсүрэнг чулууг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Р.Пүрэвсүрэнд ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмчилгээний зардлыг сайн дураар төлсөн, ялтны хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр хөнгөрүүлж хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

         Шүүгдэгч Р.Пүрэвсүрэнгийн хувийн байдлыг харгалзан үзээд түүний ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, жирийн дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэв.

         Шүүгдэгч Д.Батзаяа нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогч С.Хосбаяр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй боловч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Шүүгдэгч Д.Батзаяа, Р.Пүрэвсүрэн нарын 2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл тус бүр 81 хоног цагдан хоригдсон хугацааг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч нар нь хохирогч С.Хосбаярт эмчилгээний зардалд 2.120.000 төгрөг төлсөн ба хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290, 294, 295, 296, 297, 301 дүгээр заалтуудыг тус тус удирдлага болгон                                                                                                           

                                                      

                                ТОГТООХ НЬ:

 

1. Дашдаваагийн Батзаяад Дүүргийн 2 дугаар Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Хөгнө хан овогт Дашдаваагийн Батзаяаг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Торгууд овогт Рэнцэнгийн Пүрэвсүрэнг чулууг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар Д.Батзаяаг 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар Д.Батзаяаг 4 /дөрөв/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Р.Пүрэвсүрэнд оногдуулсан 4 /дөрөв/ жил хорих,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Батзаяад оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар Д.Батзаяагийн цагдан хоригдсон 81 хоног, Р.Пүрэвсүрэнгийн цагдан хоригдсон 81 хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            7. Шүүгдэгч Р.Пүрэвсүрэн, Д.Батзаяа нар нь хохирогч Э.Хосбаярт 2.120.000 төгрөг төлсөн ба хохирогч нь цаашид гарах эрүүл мэндэд учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

          8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч давж  заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Пүрэвсүрэн, Д.Батзаяа нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                         

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Х.ОДБАЯР                          

                             ШҮҮГЧИД                                         О.ЖАНЧИВНЯМБУУ

                                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.11.24 1103а Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Батзаяа нар 181.2.1, 181.2.5., 181.3.
2014.05.30 688 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Ц.Отгондолгор 094.1.
2014.08.13 1003 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Лхагвасүрэн 181.3.
2014.08.13 997 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Намжилдорж 215.2.
2014.09.04 1103 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Батзаяа нар 183.1.
2014.09.13 1356 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Н.Дамдиндорж 215.2.
2014.09.15 1140 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Э.Болор-Эрдэнэ нар 181.2.5.
2014.09.25 1193 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Л.Батбаяр нар 181.2.1, 181.2.5.
2014.12.12 1462 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Батмөнх 145.2.