Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-11-06
Дугаар 113
Хэргийн индекс 156/2013/0122/Э
Шүүх Сум дундын 28 дугаар шүүх
Шүүгч Дашдэлэгийн Ганзориг
Шүүгдэгч Д.Баярсайхан
Зүйл хэсэг 125.2. - Бэлгийн дур хүслээ žс бусаар хангах
126.3. - Хүчиндэх
Улсын яллагч Д.Нямдэлэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

    1. Шүүгдэгч Дугарын Баярсайханыг бага насны хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг үйлдсэн, мөн бага насны хүүхдийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүчиндэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар шүүгдэгч Д.Баярсайханыг 05 жил 01 сарын  хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.4-д заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар 06 жилийн хорих ялаар  тус тусшийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан шүүгдэгч Д.Баярсайханд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар  зүйлийн 126.3-т зааснаар оногдуулсан 06 жилийн хорих ял дээр 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар оногдуулсан 05 жил 01 сарын  хорих ялын зарим болох 02 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 08 жилийн хорих ялаар тогтоосугай. 
    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар шүүгдэгч Д.Баярсайханыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай.

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7-д зааснаар шүүгдэгч Д.Баярсайханд  оногдуулсан 08 жилийн хорих ялыг онцгой  дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг журамлан шүүгдэгч Д.Баярсайханы  цагдан хоригдсон 194 хоногийг  ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

    7. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цаасан хайрцгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, бичлэг бүхий 2 ширхэг хуурцагийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

    8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 01 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

    9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч  Д.Баярсайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Д.ГАНЗОРИГ


            ШҮҮГЧИД                Р.БАТБАЯР


                                   Л.ЦЭРЭНДУЛАМ               

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2015.04.03 102 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Д.Баярсайхан 125.2., 126.3.