Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-12-30
Дугаар 07
Хэргийн индекс 171/2013/0211/Э/
Шүүх Сум дундын 7 дугаар шүүх
Шүүгч Зоригтын Тунгалагмаа
Шүүгдэгч Даржаа овогт Өлзийсайханы Машбат
Зүйл хэсэг 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 293, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Даржаа овогт Өлзийсайханы Машбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Даржаа овогт Өлзийсайханы Машбатыг “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэргийг, “прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч Даржаа овогт Өлзийсайханы Машбатын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.1-т заасан “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар шүүгдэгч Өлзийсайханы Машбатад 1 жил /нэг жил/ хорих ял шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Ө.Машбатад оногдуулсан 1 жил /нэг жил/ хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ө.Машбат энэ хэрэгт 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 57 /тавин долоон/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Ө.Машбатад оногдуулсан 1 жилийн /нэг жилийн/ хорих ялыг тэнсэж, 1 жилийн /нэг жилийн/ хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Ө.Машбатад анхааруулсугай.

    9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Ө.Машбат нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Машбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ө.Машбатад авсан бусдын батлан даалтанд өгөх сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.