Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-12-12
Дугаар 1462
Хэргийн индекс 000/2014/0757/Э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Хашхүүгийн Одбаяр
Шүүгдэгч Батмөнх
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Л.Мажигсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Одбаяр даргалж,

            шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Нямхорол хөтлөж,

            улсын яллагч Дүүргийн 2 дугаар Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мажигсүрэн

            шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн  /үнэмлэхний дугаар 0929/

            шүүгдэгч Т.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

   Дүүргийн хоёрдугаар Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тэгштулгын Батмөнхөд холбогдох 2014260004232 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн 1995 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл 4, ээж, дүүгийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 28-1369 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Тугтан овогт Тэгштулгын  Батмөнх /РД:ОИ95080611/

                                        

                      Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

   Шүүгдэгч Т.Батмөнх нь 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 10-26 тоотод суух С.Нямцогтын гэрээс 32 инчийн телевизор, “Samsyng” маркын Notebook, цүнх, мөнгөн аяга, мөнгөн хазаарны 5 ширхэг товруу зэрэг 1.800.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл,

2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18-494 тоотод оршин суух Ш.Отгонбаатарын гэрээс мөнгөн болон монетон эдлэлүүд, нурууны бүс зэрэг 1.380.000 төгрөгийн эд зүйлсийг тус тус хулгайлж, давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч нийт 3.180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                               ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

     Шүүгдэгч Т.Батмөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Нямцогт гэдэг хүний гэрээс нөтбүүк, зурагт, өвлийн шар гутал, хазаар авсан. Хэд хоногийн дараа Отгонбаатарын гэрээс монетон болон мөнгөн ээмэг, бөгж, шар бүс авч зах дээр аваачиж хямдхан зарсан гэв.

           Хохирогч С.Нямцогт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би эхнэрийн хамт өглөө гэрээ цоожлоод хашаа эзэнгүй байсан. Би ажил дээрээ байж байсан чинь эхнэр 17 цаг 30-н үед утасдаад гэрт хулгай орчихсон байна гэхээр нь би цагдаад яаралтай ханд гэж хэлээд ажлаасаа гараад гэртээ ирсэн чинь гэрийн цоож хөшиж эвдэн хулгайч орж эд зүйл алдагдсан байсан. Манай гэрээс 32 инчийн BSB маркийн LCD зурагт хагас жилийн өмнө бэлгэнд авсан учир 500.000 төгрөгөөр үнэлнэ, Sамsуng маркийн зөөврийн компьютер 1 жилийн өмнө авч байсан 600.000 төгрөгөөр үнэлнэ, дунд гарын дээр үеийн мөнгөн аяга бол удам дамжсан аяга байсан болохоор 300.000 төгрөгөөр үнэлнэ. Мөнгөн хазаарын товруу 5 ширхэг 300.000 төгрөгөөр үнэлнэ бор шаргал өнгийн эрэгтэй хүний арьсан гутал шинээр авсан байсан 120.000 төгрөгөөр үнэлнэ гэжээ. /хх 27-28 дугаар талд/

 

Хохирогч Ш.Отгонбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2014 оны 10 дугаар сарын 6-ны өглөө 11 цагийн үед хамт амьдардаг эгч дүү нарын хамт гэрийнхээ хаалгыг цоожлоод  гарсан. Тэгээд 15 цагийн үед эгч Насанбат над руу утсаар залгаад дүү Лхагвадулам гэрт хулгай орсон байна гэж хэллээ гэхээр нь би гэртээ яваад очиход гэрийн цоожийг хөшиж хулгайч ороод эд зүйл алдагдсан байсан. Манай гэрээс монетон бөгж эрэгтэй 1 ширхэг 4,4 грамм жинтэй 310.000 төгрөгөөр үнэлнэ. Монетон эмэгтэй бөгж 3 ширхэг нийт 3 грамм орчим болно, нийтэд нь 250.000 төгрөгөөр үнэлнэ. Монетон хос ээмэг 5.7 грамм жинтэй нийтэд нь 350.000 төгрөгөөр үнэлнэ. Монетон гинж 3,1 грамм жинтэй 210.000 төгрөгөөр, мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол 3 ширхэг нийтэд нь 180.000 төгрөгөөр, мөнгөн бөгж 3 ширхэг нийт 30.000 төгрөг, нурууны бүс 50.000 төгрөгөөр үнэлнэ гэжээ. /хх 51-52 дугаар талд /

Гэрч Д.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ... Отгонбаатарын хашаан дотор нэг хазганаж явдаг залуу шуудай руу юм хийж харагдсан. Би тухайн үед нэг их юм бодоогүй өнгөрсөн. Тэгсэн чинь орой нь цагдаа нар тэр айлд хулгай орсон гэж хэлэхээр нь мэдсэн. Би ерөнхийдөө нь харвал танина, содон шинж тэмдэг гэвэл хазагнаж явдаг гэжээ. /хх-53 дугаар талд /

Яллагдагч Т.Батмөнх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ 2014 оны 8 дугаар сарын 20-ны өглөө гэрээсээ гараад 10 цагийн үед хорооллын эцэст нэгэн танихгүй залуутай нэг шил хувааж уугаад салаад хойшоо гэр хороолол руу ороод ногоон өнгийн хашаатай айл руу ороод хүн байхгүй болохоор нь гэрийн хаалгыг нарийнхан зузаан төмрөөр хөшиж эвдэж ороод зурагт, нөтбүүк, арьсан гутал, үнэт эдлэлүүдийг нь хулгайлаад замаараа такси барьж Нарантуул зах орж хулгайлсан эд зүйлээ танихгүй хүнд хямдхан зарсан. ...Дараа нь 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр гэрээсээ 11 цагийн үед гараад хорооллын эцэст очсон чинь таньдаг хүн тааралдаагүй болохоор нь гэмтлийн эмнэлгийн замын хойд талын гэр хороолол дунд шар худагны эсрэг талд байхгүй хашаанд ороод гэрийн хаалганы цоожийг нь төмрөөр хөшиж эвдэж ороод монетон эдлэлүүдийг нь хулгайлж гараад Нарантуул зах руу очиж танихгүй хүмүүст хямдхан зараад мөнгөөрөө архи ууж юм авч идсэн, Би хоол ундны мөнгө олох гэж хулгай хийсэн, би ганцаараа хулгай хийсэн гэжээ. ... /хх-н 67-69 дүгээр хуудас/

Эрүүгийн хэргийг нэгтгэсэн ¹217 тоот тогтоол /хх-н 45 дугаар хуудас/

            Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/

            Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 19, 49 дүгээр хуудас/,

            Шүүгдэгч Т.Батмөнхийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 73 дугаар хуудас/

             Шүүгдэгч Т.Батмөнхийн сэтгэцийг шалгасан шинжээчийн дүгнэлтэнд:

 

            - Т.Батмөнх нь оюуны хөнгөн хомсдол, шинж тэмдгийн цөөн уналт сэтгэцийн эмгэгтэй байна.

            - Т.Батмөнх нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож байсан байна. Хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /хх-ийн 95-96 дугаар хуудас/ зэрэг болно.

          Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Т.Батмөнх нь 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 10-26 тоотод суух хохирогч С.Нямцогтын гэрээс 32 инчийн телевизор, “Samsyng” маркын зөөврийн комъютер, цүнх, мөнгөн аяга, мөнгөн хазаарны 5 ширхэг товруу зэрэг 1.800.000 төгрөгийн эд зүйл,

 

2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18-494 тоотод оршин суух хохирогч Ш.Отгонбаатарын гэрээс мөнгөн болон монетон эдлэлүүд, нурууны бүс зэрэг 1.380.000 төгрөгийн эд зүйлсийг тус тус хулгайлж, давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч нийт 3.180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Нямцогт, Ш.Отгонбаатар нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгч Т.Батмөнхөд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Батмөнх нь давтан үйлдлээр, бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

             Шүүгдэгч Т.Батмөнх нь хохирогч С.Нямцогтод 1.800.000 төгрөг, хохирогч Ш.Отгонбаатар 1.380.000 төгрөгийн хохирол учруулсан, дээрх хохирлоо төлөөгүй болно.

 

          Шүүгдэгч Т.Батмөнх нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцлүүд болон шүүгдэгчийн оюуны хөнгөн хомсдол, шинж тэмдгийн цөөн уналт сэтгэцийн эмгэгтэй байдлыг харгалзан түүнд баривчлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

           Шүүгдэгч Т.Батмөнх нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

           Шүүгдэгч Т.Батмөнхийн Philips маркийн 32 инчийн телевизорыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 301 дүгээр заалтуудыг тус тус удирдлага болгон                                                                                                      

                    ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Тугтан овогт Тэгштулгын Батмөнхийг давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Т.Батмөнхийг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

           

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

             4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Т.Батмөнхөөс 1.800.000 төгрөг гаргуулж хохирогч С.Нямцогтод, 1.380.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Отгонбаатар нарт тус тус олгосугай.

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Philips маркийн 32 инчийн телевизор 1 ширхэгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

            6. Т.Батмөнхөд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

            7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд  давж  заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Батмөнхөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Х.ОДБАЯР

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.11.24 1103а Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Батзаяа нар 181.2.1, 181.2.5., 181.3.
2014.05.30 688 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Ц.Отгондолгор 094.1.
2014.08.13 1003 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Лхагвасүрэн 181.3.
2014.08.13 997 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Намжилдорж 215.2.
2014.09.04 1103 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Батзаяа нар 183.1.
2014.09.13 1356 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Н.Дамдиндорж 215.2.
2014.09.15 1140 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Э.Болор-Эрдэнэ нар 181.2.5.
2014.09.25 1193 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Л.Батбаяр нар 181.2.1, 181.2.5.
2014.12.12 1462 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Батмөнх 145.2.