Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-12-05
Дугаар 232
Хэргийн индекс 171/2014/0241/Э/
Шүүх Сум дундын 7 дугаар шүүх
Шүүгч Ягнайжавын Туул
Шүүгдэгч Н.Баярбат, А.Амаржаргал
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
145.4. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:

    1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Баярбат, А.Амаржаргал нарыг хохирогч А.Амарсанаагийн гэрээс зурагт, зуух, яндан хулгайлахыг завдсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.
    2.Шүүгдэгч Боржигон овогт Наранцэцэгийн Баярбатыг урьд булаах гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялгүй болох хугацаа дуусаагүй байхад бүлэглэн, бусдын эд хөрөнгө бага бус хэмжээтэй хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан, шүүгдэгч Боржигон овогт Амгалангийн Амаржаргалыг бүлэглэн, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө бага бус хэмжээтэй хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар шүүгдэгч Наранцэцэгийн Баярбатаас 50000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 1 жил 3 сар /нэг жил гурван сар/ хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Амгалангийн Амаржаргалаас 50000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 1 жил /нэг жил/ хорих ял тус тус шийтгэсүгэй.
    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Баярбатад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сарын хорих ял дээр  Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 4  хоногийн хорих ялаас заримыг буюу 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн Н.Баярбатын биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
    5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-т зааснаар шүүгдэгч Н.Баярбатад оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч А.Амаржаргалд оногдуулсан 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
    6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Н.Баярбатын энэ хэргийн улмаас 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоног, шүүгдэгч А.Амаржаргалын энэ хэрэгт 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 105 /нэг зуун тав/ хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т заасныг баримтлан хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Баярбат, А.Амаржаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    
    10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Баярбат, А.Амаржаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.