Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-12-24
Дугаар 00004
Хэргийн индекс 149/2014/0164/Э
Шүүх Сум дундын 21 дүгээр шүүх
Шүүгч Бямбын Алтанцэцэг
Шүүгдэгч Б.Одсүх
Зүйл хэсэг 215.2. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Д.Оюунбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Тариахтай овогт Баатарчулууны Одсүхийг Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас насан хүрээгүй хохирогчийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Одсүхийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар  хасч, 01 жилийн хугацаагаар хорих ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Одсүхэд оногдуудсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Одсүхэд оногдуулсан 01 жилийн хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж, мөн хугацаанд ялтанд хяналт тавих үүргийг Булган аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

5 .Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай

           6. Шүүгдэгч Б.Одсүхийн №0237370 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрт нь  буцаан олгож, Б.Одсүхийн №640334 тоот жолооны үнэмлэхийг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг ерөнхий шүүгчийн туслах Д.Төр-Амгаланд даалгасугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Одсүхэд урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.    

           9.Эрүүгийн байцан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр  шүүхэд  гаргах эрхтэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                  Б.АЛТАНЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.