Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-12-30
Дугаар 00007
Хэргийн индекс 149/2015/0003/Э
Шүүх Сум дундын 21 дүгээр шүүх
Шүүгч Бямбын Алтанцэцэг
Шүүгдэгч П.Дэлгэрцэцэг, О.Ганцэцэг
Зүйл хэсэг 099.2. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Э.Ариунболд
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ НЬ:

        

1.Шүүгдэгч Цорс овгийн Пүрэвсүрэнгийн Дэлгэрцэцэг, Боржигон овгийн Оргодолын Ганцэцэг нарыг бусдыг бүлэглэн зодож бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дэх хэсэгт зааснаар шүүгдэг Цорс овгийн Пүрэвсүрэнгийн Дэлгэрцэцэгийг 300 /гурван зуун/ цаг албадан ажил хийлгэх ялаар,  Боржигон овгийн Оргодолын Ганцэцэгийг 260/хоёр зуун жаран/ цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дэлгэрцэцэг, О.Ганцэцэг нар нь  албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын  8 цагийн ажлыг  нэг хоног баривчлах  ялаар  тооцож солихыг анхааруулсугай.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар ялтан П.Дэлгэрцэцэгээс хохиролд 478768 /дөрвөн зуун далан найман мянга долоон зуун жаран найман/ төгрөгийг, ялтан О.Ганцэцэгээс 478768 /дөрвөн зуун далан найман мянга долоон зуун жаран найман/ төгрөгийг  тус тус гаргаж Сэлэнгэ аймаг Мандал сум Түнхэл тосгон 5 дугаар баг Довын19 тоотод оршин суугч  /хохирогч / Даагчид овогт Мягмарын Ундралд олгосугай. 

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн JN барны хяналтын камерын бичлэг бүхий CD-г хэрэгтээ хамт хадгалах, шүүгдэгч П.Дэлгэрцэцэг, О.Ганцэцэг нар цагдан хоригдсон хоноггүй , хураагдан ирсэн иргэний баримт бичиггүйг   дурьдсугай.

 

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Дэлгэрцэцэг, О.Ганцэцэг нарт урьд авсан бусдын даалтанд өгөх таслан сэргийлэх  арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.                             

            8.Эрүүгийн байцан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий  этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол,эсэргүүцлийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр  шүүхэд  гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.АЛТАНЦЭЦЭГ

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.