Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-12-30
Дугаар 00003
Хэргийн индекс 149/2014/0162/Э
Шүүх Сум дундын 21 дүгээр шүүх
Шүүгч Бямбын Алтанцэцэг
Шүүгдэгч Л.Мөнх-Оргил
Зүйл хэсэг 230.2. - Төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг эсэргүүцэх
Улсын яллагч Д.Оюунбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Хурниад овгийн Лхагважавын Мөнх-Оргил нь төрийн албан хаагчийн хууль ёсны шаардагыг биелүүлэлгүй эсэргүүцэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-д заасныг баримтлан шүүгдэгч Л.Мөнх-Оргилыг 01 жилийн хугацаагаар хорих ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Л.Мөнх-Оргилд оногдуудсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Л.Мөнх-Оргилд оногдуулсан 01 жилийн хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж, мөн хугацаанд ялтанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  Цагдаагийн хэлтэст даалгасугай.

5 .Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Мөнх-Оргилд урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.    

           8.Эрүүгийн байцан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр  шүүхэд  гаргах эрхтэй.

 

 

 ДАРГАЛАГЧ                                  Б.АЛТАНЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.