Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-12-24
Дугаар 00005
Хэргийн индекс 149/2014/0165/Э
Шүүх Сум дундын 21 дүгээр шүүх
Шүүгч Бямбын Алтанцэцэг
Шүүгдэгч Ш.Дэлэгбаяр
Зүйл хэсэг 215.2. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч А.Золзаяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Шаравдоржийн Дэлэгбаярыг Монгол улсын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д заасныг баримтлан шүүгдэгч Ш.Дэлэгбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  01 жилийн  хугацаагаар  хасч, 01 жилийн хугацаагаар хорих ял  шийтгэсүгэй.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Ш.Дэлэгбаярт оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ш.Дэлэгбаярт оногдуулсан 01 жилийн хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж, мөн хугацаанд ялтанд хяналт тавих үүргийг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

4.Ш.Дэлэгбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

5.Шүүгдэгч Ш.Дэлэгбаярын №364453 тоот жолооны үнэмлэхийг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг ерөнхий шүүгчийн туслах Д.Төр-Амгаланд даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Дэлэгбаярт урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.    

 

          8.Эрүүгийн байцан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр  шүүхэд  гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                  Б.АЛТАНЦЭЦЭГ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.