Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-01-13
Дугаар 00006
Хэргийн индекс 155/2015/0010/э
Шүүх Сум дундын 27 дугаар шүүх
Шүүгч Нямжавын Бямбасүрэн
Шүүгдэгч Ж.Норов, Х.Оюунбилэг, Х.Октябрь
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Г.Даваахүү
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар шүүгдэгч Согоот Хишигжаргалын Октябрьт холбогдуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Хананцахиур Жүрмэдийн Норов, Согоот Хишигжаргалын Оюунбилэг нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ж.Норовыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Х.Оюунбилэгийг эд хөрөнгө хураахгүйгээр 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар шүүгдэгч Х.Оюунбилэгт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял дээр Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялын заримыг буюу 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Ж.Норовт оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Х.Оюунбилэгт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Ж.Норовын цагдан хоригдсон 150 /нэг зуун тавь/ хоногийг, шүүгдэгч Х.Оюунбилэгийн цагдан хоригдсон 57  /тавин долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Оюунбилэгийн эзэмшлийн 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий, улсын дугааргүй, бичиг баримтгүй, цэнхэр өнгийн Мустанг-5 маркын мотоциклыг хурааж, улсын орлого болгохыг Хөвсгөл аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд даалгасугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар мөрдөн байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн  цэнхэр өнгийн Супер вени маркын улсын дугааргүй мотоцикл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, уг мотоциклийг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5 дугаар багт оршин суух хохирогч Барчууд Баадайн Нямдоржид олгосугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Норовоос 760000 /долоон зуун жаран мянга, төгрөг гаргуулж хохирогч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5 дугаар багт оршин суух иргэн Барчууд овогт Баадайн Нямдоржид, 800.000 /найман зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 41 дүгээр гудамжны 05 тоотод оршин суух Гөрөөчин овогт Пүрэвийн Баасанжавт тус тус олгосугай.

10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч Х.Оюунбилэг нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Норов, Х.Оюунбилэг нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Х.Октябрьт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БЯМБАСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.