Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-12-23
Дугаар 10
Хэргийн индекс 105/2014/1464/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх
Шүүгч Цолмонгийн Цэлмэг
Шүүгдэгч П,Идэрчулуун Ч,Амгаланбаатар
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч С,Алиманцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн  283, 286, 293, 294, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Пүрэвжавын Идэрчулууныг ялтай байхдаа давтан үйлдлээр Т.Амгаланбаатартай бүлэглэж, бусдын орон байранд нэвтэрч эд зүйлсийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

Тугчин овогт Чулуунбатын Амгаланбаатарыг П.Идэрчулуунтай бүлэглэж   бусдын орон байранд нэвтэрч эд зүйлсийг хулгайлан  бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Пүрэвжавын Идэрчулууныг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д  зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/  сарын  хугацаатай баривчлах  ялаар;

- Шүүгдэгч Т.Амгаланбаатарыг мөн хуулийн  145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаатай баривчлах ялаар тус тус   шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан П.Идэрчулууны цагдан хоригдсон 82 хоногийг, Т.Амгаланбаатарын цагдан хоригдсон 81 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

 

4.  Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг  дурьдсугай.

 

5. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах буюу улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Ц.ЦЭЛМЭГ  

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2014.12.04 1055 Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх Довдон Очмандах Б.Буянтөгс 181.3.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2015.01.30 34 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Б.Буянтөгс 181.3.