Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-01-15
Дугаар 08
Хэргийн индекс 133/2015/0007/Э/
Шүүх Сум дундын 5 дугаар шүүх
Шүүгч Намхайдоржийн Оюунбилэг
Шүүгдэгч Л,Энхчимэг
Зүйл хэсэг
Улсын яллагч Ц,Сайнхүү
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

              
 Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1. Шүүгдэгч Овгор овогт Лхагваагийн Энхчимэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн  215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Энхчимэгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/

 

7

жилийн хугацаагаар хасч 4 /дөрөв/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Энхчимэгт оногдуулсан 4 /дөрөв / жил 2 /хоёр/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Л.Энхчимэгт оногдуулсан 4 жил 2 сарын хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
5.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Энхчимэгт хяналт тавих үүргийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтэст   даалгасугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2014 оны 12 сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн  байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Энхчимэгт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй. 
8. Шүүгдэгч Л.Энхчимэгт урьд авсан батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9. Ялтан Л.Энхчимэгийн ДГ86110503  регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэх, 00677894 дугаарын тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгож, жолоочийн А, В ангилалын ¹475157  дугаартай жолоочийн үнэмлэхийг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
10.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй,  хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй,  хохирогч Б.Оюунбилэгт 7.357.724 төгрөг, хохирогч Эрдэнэсувдад 77.500 төгрөг, хохирогч Ч.Алтангэрэлд 12.805.750 /оршуулгын зан үйлийн зардалд 6.565.000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 5.900.000 төгрөг, охин А.Энгүүний эмчилгээнд 340750 төгрөг/  төгрөг төлснийг  тус тус дурдсугай.
               11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Оюунбилэг, Эрдэнэсувд нар нь цаашид гарах эмчилгээний зардал, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Алтангэрэл нь охин А.Энгүүний цаашид гарах эмчилгээний зардал, тэтгэмжийн зөрүүг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд гардуулснаас хойш 14

 

 

 

8

хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.  
14.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Энхчимэгт авсан батлан даалтад байлгах тухай таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

                     

 

                        ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.