Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-01-07
Дугаар 01
Хэргийн индекс 107/2014/0001/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүх
Шүүгч Намширын Нарантуяа
Шүүгдэгч Пүрэвжаргал
Зүйл хэсэг 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Х.Эрдэнэтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Анхбаяр,

Улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

Хохирогч Э.Мөнх-Эрдэнэ

Шүүгдэгч С.Пүрэвжаргал /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох/  нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

      Эрүүгийн хэргийн дугаар 201401070312

 Дүүргийн 3 дугаар прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Олхонууд овгийн Сурмаажавын Пүрэвжаргалд холбогдох 201401070312 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.         

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Олхонууд овгийн Сурмаажавын Пүрэвжаргал РД: УГ80081301, 1980 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хот Баянгол дүүрэгт төрсөн, 35 настай, эмэгтэй, Монгол улсын иргэн, Улаанбаатар хот Багануур дүүрэг 1 дүгээр хороо, 6 дугаар байрны 67 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, дээд боловсролтой, ангил хэлний орчуулагч мэргэжилтэй, гэр бүлийн байдал 4, ээж, дүү, хүүхдийн хамт, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

              Шүүгдэгч С.Пүрэвжаргал нь 2014 оны 11 дүгээр сарын 13-ны оройн 16 цагийн орчим 4 дүгээр хороо Байдлагын 10 дугаар гудамжны 10 тоот хашаанд байх гэрт архидан согтуурсны улмаас Э.Мөнх-Эрдэнэтэй хувийн шалтгааны улмаас маргалдаж улмаар Э.Мөнх-Эрдэнийн эрх, эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч С.Пүрэвжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би Мөнх-Эрдэнэ эгчийг Ёндон өвөөгийн гэрийн зүүн орон дээр хэвтээд өгөхөөр нь баруун орон дээр нь хэвтээд байж байсан. Тэгээд хэвтээд байж байсан чинь нойр хүрэхгүй болохоор нь Мөнх-Эрдэнэ эгчийг сэрээх гээд баруун ор луу очоод мөрнөөс нь угзарсан боловч Мөнх-Эрдэнэ эгч сэрээгүй юм. Тэгээд дахиад угзарсан чинь сэрчихээд сэрээгүй юм шиг унтсан дүр үзүүлээд байхаар нь миний уур гэнэт хүрсэн яагаад гэвэл өдөр намайг гэдсэн дэх хүүхдээ авахуулна гэхэд учрыг маань ойлгоогүй байж намайг загнасан болохоор миний уур хүрсэн. Ингээд би Мөнх-Эрдэнэ эгчийг баруун гараа зангидаж байгаад зүүн нүд рүү нь нэг удаа цохисон. Тэгсэн чинь Мөнх-Эрдэнэ эгч босож ирснээ чи яаж байна аа гээд намайг холдсон хойно таягаа над руу шидсэн боловч намайг оноогүй. Би хохирогчоос уучлалт гуйсан. Миний буруу. Бид эвлэрсэн.   

 

    Хохирогч Э.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

    Пүрэвжаргал намайг баруун гараараа миний зүүн нүд рүү нэг удаа цохисон юм. Тэхээр нь би гайхаад босож суугаад Пүрэвжаргалд хандан чи яагаад намайг цохиж байгаа юм бэ гэсэн чинь Пүрэвжаргал таныг дуудах гэж байгаад арай чанга цохьчихлоо тэхдээ та өрөө намайг өдрөөс хойш загнаад байгаа биз дээ гэхээр нь би хувцасаа өмсөөд тэднийхээс гараад явсан. Хэрүүл маргаан гэхээр юм болоогүй Пүрэвжаргал намайг баруун гараараа нэг удаа цохисон. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, бид сайн дураараа эвлэрсэн.  

 

            Гэрч Д.Ёндонжамцын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн өдөр болох 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 14 цагийн үед манай гэр болох Багануур дүүргийн 4 дүгээр хороо Байдлагын 10 дугаар гудамжны 10 тоотод миний урьдны танил Мөнх-Эрдэнэ, Пүрэвжаргал хоёр ирсэн тэр хоёр надад хүнсний зүйл дөхүүлж өгөх гэж ирлээ гээд хүнсний зүйлтэй ирсэн байсан. Бас тэр хоёр нэг шил 0.75 граммын Улаанбаатар нэртэй архи, хоёр шил пиво авчирсан байсан. Ингээд тэр хоёр манай гэрт нөгөө авчирсан 0.75 граммын архиа хувааж уусан. Харин би нэг шил пиво уусан. Тэгээд тэр хоёр архиа хувааж ууж байснаа Мөнх-Эрдэнэ манай зүүн орон дээр унтаад өгөх шиг болсон. Тэгээд би гаднаас нүүрс авах гээд гадагшаа гараад гадаа жоохон байж байгаад ороод ирсэн чинь Мөнх-Эрдэнэ гэрт байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/

 

 Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн “...Э.Мөнх-Эрдэнийн биед тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 447 тоот дүгнэлт /хх-ийн 12 дугаар хуудас/

 

Ял шийтгэлийн талаар: С.Пүрэвжаргал нь 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгэлгүй гэх  /хх-ийн 25 дугаар хуудас/

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

                Шүүгдэгч С.Пүрэвжаргал нь 2014 оны 11 дүгээр сарын 13-ны оройн 16 цагийн орчим Багануур дүүргийн 4 дүгээр хороо Байдлагын 10 дугаар гудамжны 10 тоот хашаанд байх гэрт архи ууж Э.Мөнх-Эрдэнэтэй хувийн шалтгааны улмаас маргалдаж улмаар Э.Мөнх-Эрдэнийн эрх, эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Мөнх-Эрдэнийн “...Пүрэвжаргал намайг баруун гараараа миний зүүн нүд рүү нэг удаа цохисон юм. Тэхээр нь би гайхаад босож суугаад Пүрэвжаргалд хандан чи яагаад намайг цохиж байгаа юм бэ гэсэн чинь Пүрэвжаргал таныг дуудах гэж байгаад арай чанга цохичихлоо тэхдээ та өрөө намайг өдрөөс хойш загнаад байгаа биз дээ гэхээр нь би хувцасаа өмсөөд тэднийхээс гараад явсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Ёндонжамцын: “...тухайн өдөр болох 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 14 цагийн үед манай гэр болох Багануур дүүргийн 4 дүгээр хороо Байдлагын 10 дугаар гудамжны 10 тоотод миний урьдны танил Мөнх-Эрдэнэ, Пүрэвжаргал хоёр ирсэн тэр хоёр надад хүнсний зүйл дөхүүлж өгөх гэж ирлээ гээд хүнсний зүйлтэй ирсэн байсан. Бас тэр хоёр нэг шил 0.75 граммын Улаанбаатар нэртэй архи, хоёр шил пиво авчирсан байсан. Ингээд тэр хоёр манай гэрт нөгөө авчирсан 0.75 граммын архиа хувааж уусан. Харин би нэг шил пиво уусан. Тэгээд тэр хоёр архиа хувааж ууж байснаа Мөнх-Эрдэнэ манай зүүн орон дээр унтаад өгөх шиг болсон. Тэгээд би гаднаас нүүрс авах гээд гадагшаа гараад гадаа жоохон байж байгаад ороод ирсэн чинь Мөнх-Эрдэнэ гэрт байхгүй байсан” гэх мэдүүлэг, шүүх эмнэлгийн 447 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч С.Пүрэвжаргал нь бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдож байх тул хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

            Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

 

Дээрх гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд шүүх эмнэлгийн 447 тоот дүгнэлт, мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч С.Пүрэвжаргал нь өөрийн үйлдэлдээ хувийн сэдэлттэй, шууд санаатай хандсан болох нь түүний Э.Мөнх-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээр нь тогтоогджээ.

Иймд С.Пүрэвжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

      Шүүхийн шатанд хохирогч, шүүгдэгч нар нь сайн дураараа эвлэрч “Хохирогч Э.Мөнх-Эрдэнэ би С.Пүрэвжаргалтай эвлэрсэн. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй тул С.Пүрэвжаргалын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн эвлэрлийн гэрээ, бичгийн баримт үйлдэн шүүхэд ирүүлсэн хүсэлт, энэ тухайгаа шүүх хуралдааны явцад мэдүүлсэн, шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр байхгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар С.Пүрэвжаргалыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлвөл зохино.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294,

 297, 298 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Олхонууд овогт Сурмаажавын Пүрэвжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Олхонууд овгийн Сурмаажавын Пүрэвжаргалд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Олхонууд овгийн Сурмаажавын Пүрэвжаргалыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

  1. С.Пүрэвжаргалд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүгдэгч С.Пүрэвжаргалд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.НАРАНТУЯА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2014.11.14 402 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн А.Төрмөнх, Б.Мэндбаяр, Б.Елдос, Б.Тэлмэн, Б.Ганбат, Г.Бөхбат, Г.Алтанбаяр, Б.Санлхүндэв, Г.Эрдэнэцэцэг, Д.Алтан-Очир нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай  
2014.11.14 403 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Б.Энх-Од, Ц.Одонсувд, Х.Оюунчимэг нар  
2014.11.21 405 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Т.Чинмөнх 096.1.
2014.11.21 406 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн С.Төмөржаргал, Б.Эрхэмбаяр Г.Нямдорж, М.Магнайдүүрэн, Г.Батмагнай нар 203.1.
2014.11.26 413 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Х.Цэнджав 147.2.
2014.11.26 414 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Н.Гантөмөр 096.1.
2014.12.03 429 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Т.Оюун-Эрдэнэ 110.1.
2014.12.03 430 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн О.Эрдэнэгэрэл 145.4.
2014.12.03 431 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Б.Ариунмөрөн 145.4.
2014.12.12 446 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Н.Батхүү, Х.Өлзийбаяр нар 097.1., 099.1., 181.2.1, 181.2.5.
2014.12.12 447 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Ж.Баттүлхүүр, А.Батбаяр нар 096.2.1, 096.2.6, 181.2.1
2014.12.17 457 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Ж.Буяндэлгэр, Ц.Оргилболд нар 148.4.
2014.12.17 458 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Б.Өлзийтогтох 096.1.
2014.12.19 471 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Ш.Болдбаатар 215.3.
2014.12.24 479 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Л.Отгонтөгс 181.3.
2015.01.09 02 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Ц.Баясгалан 091.1.
2015.01.16 11 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Б.Бат-Эрдэнэ, Г.Балдандугар, М.Ганболд, Т.Нямдэлгэр, Б.Вандансанги нар 145.4., 147.2.
2015.01.16 12 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Г.Цэгмид 215.4.
2015.01.23 16 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн С.Сайнтүшиг 148.4., 261.1.
2015.01.23 18 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Д.Одням 096.2.1
2015.01.30 28 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Ц.Эрдэнэбилэг 096.1.
2015.01.30 29 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Ш.Батболд, З.Бат-Эрдэнэ, Д.Бат-Өлзий нар 098.1., 147.2.
2015.02.06 40 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Л.Оюун 113.2.2.
2015.02.06 41 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Б.Аскар 145.4.
2015.02.13 50 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн С.Жамсранжав, С.Жамсран, Я.Ганзориг, С.Нэргүй нар 145.2., 147.2.
2015.02.13 51 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Б.Хүрэлбаатар 091.1.
2015.03.06 64 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Г.Отгонболд, Ж.Буянбаатар нар 091.2.2, 091.2.11, 091.2.12
2015.03.18 74 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн З.Сэндэнням, Б.Цолмонсүрэн нар 203.1.