Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-01-06
Дугаар 00005
Хэргийн индекс 155/2014/0005/э
Шүүх Сум дундын 27 дугаар шүүх
Шүүгч Бүдрагчаагийн Отгонбямба
Шүүгдэгч Н.Лхагвадорж, Т.Лаагансүрэн
Зүйл хэсэг 181.1. - Танхайрах
215.2. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч ц.Мөнхжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Шүүгдэгч Цогнууд Нармандахын Лхагвадоржийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Байчууд Төмөрхуягийн Лаагансүрэнг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар үйлдсэний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.

 

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар шүүгдэгч Нармандахын Лхагвадоржийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Төмөрхуягийн Лаагансүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

    

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Лхагвадоржид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Лаагансүрэнд оногдуулсан 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Н.Лхагвадоржид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч Т.Лаагансүрэнд оногдуулсан 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

 

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Н.Лхагвадорж, Т.Лаагансүрэн нарт хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.

 

       6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Т.Лаагансүрэнгийн 725800 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шйидвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0.5 литрийн касс нэртэй пивоны 1 ширхэг лаазыг устгахыг шүүгчийн туслах Ч.Батсүхэд даалгасугай.

 

        7. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Даадорж нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

        8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Лхагвадорж, Т.Лаагансүрэн нарт урьд авсан батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.ОТГОНБЯМБА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.