Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-12-17
Дугаар 03
Хэргийн индекс 111/2013/0160/Э/
Шүүх Сум дундын 1 дүгээр шүүх
Шүүгч Дагийшаравын Бямбасүрэн
Шүүгдэгч Б.Доржпүрэв
Зүйл хэсэг 215.2. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Б.Эрдэнэсувд
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Дорж овогт Бадмаанямбуугийн Доржпүрэвийг тээврийн хэрэгслийн

хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчснөөс бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Доржпүрэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн

215.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Доржпүрэвт оногдуулсан нэг жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй ба шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирлоо нөхөн төлсөн болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Б.Доржпүрэвт оногдуулсан нэг жил хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Доржпүрэвт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                    Д.БЯМБАСҮРЭН

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.