Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-12-24
Дугаар 0001
Хэргийн индекс 150/2014/0068/Э
Шүүх Сум дундын 22 дугаар шүүх
Шүүгч Бандийн Одонцэцэг
Шүүгдэгч С.Лхагвадорж
Зүйл хэсэг 211.1. - Ойн тухай хууль тогтоомж зөрчих
Улсын яллагч Б.Эрхэмбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

                                                     ТОГТООХ  нь:

1. Харчуу Сэмжидийн Лхагвадоржийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэн ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг  үйлдсэн  гэм буруутайд тооцсугай .

            2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар Харчуу Сэмжидийн Лхагвадоржийг нэг жилийн   хугацаагаар  хорих   ялаар  шийтгэсүгэй.

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн  52.5-д заасныг баримтлан С.Лхагвадоржид оногдуулсан нэг жилийн  хугацаагаар хорих  ялыг  жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгөтэй хөрөө нэг ширхэг, битүүмжилсэн байгаа 117 ширхэг шинэс модыг тус тус хурааж улсын орлого болгосугай.

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан С.Лхагвадоржид оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум  Хөтөл дахь цагдаагийн байгууллагад хариуцуулсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийн АЯ ¹ 0261564 дугаартай гэрчилгээг иргэний нэхэмжлэгч Д.Гансүхэд  буцаан олгосугай.

            7. Энэ хэрэгт шүүгдэгч урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүйг дурьдсугай.

            8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 76-67 СЭҮ улсын дугаартай Hyundai Miyhty маркийн авто машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн тогтоолыг  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар хүчингүй болгож, 7667 СЭҮ улсын дугаартай Hyundai Miyhty маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Гансүхэд олгосугай.

            9.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Лхагвадоржид  батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг баримтлан  мөрдөн байцаагчийн 2014.11.04-ний өдрийн тогтоолоор 117 шихэг буюу 4.9 м3 шинэс модыг битүүмжилсэнийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолд, иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

                           ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                    Б.ОДОНЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.