Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-01-08
Дугаар 00008
Хэргийн индекс 149/2015/0010/э
Шүүх Сум дундын 21 дүгээр шүүх
Шүүгч Бямбын Алтанцэцэг
Шүүгдэгч О.Ууганбаяр
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Д.Оюунбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ НЬ:

      

1. Шүүгдэгч Боржигон овогт Оюунцэцэгийн Ууганбаярыг бусдын гэрт нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар  эд хөрөнгө хураахгүйгээр  02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

2. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар О.Ууганбаярт оногдуулсан 02 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар О.Ууганбаярт оногдуулсан 02 жилийн хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж, мөн хугацаанд ялтанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  Цагдаагийн хэлтэст даалгасугай.

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт зааснаар Хохирогч Ц.Аюушийн гэрээс эмээлийн мод, 2 кг үхрийн мах, 5 кг цагаан будаа, 5 кг гоймон, наранцэцэгийн тос зэргийг хулгайлж, нийт 387000 төгрөгний хохирол учруулсан нь нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, төлөх төлбөргүйг, шүүгдэгч нь 57 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Ууганбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн бусдын даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

           7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.    

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлийг гаргах  эрхтэй.

 

             

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.