Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-08-05
Дугаар 300
Хэргийн индекс 013/2013/0272/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Довдонгийн Очмандах
Шүүгдэгч Б.Падсүрэн
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
148.4. - Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
Улсын яллагч Р.Машлай
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 295, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                          ТОГТООХ нь :

 

1. Прокуророос Б.Падсүрэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн хэргээс “Ж.Эрдэнэтуяагийн 90,000 төгрөгийг жолооны курст сургаж өгнө гэж залилан мэхлэж авсан” гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч Боржигон овогт Бат-Эрдэнийн Падсүрэнг:

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг үйлдсэний улмаас онц их хэмжээний буюу 96,924,000 /ерэн зургаан сая есөн зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр үйлдэж 1,152,700 хохирол учруулсан гэм буруутайд,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Бат-Эрдэнийн Падсүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

  1. Шүүгдэгч Бат-Эрдэнийн Падсүрэнг:

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 50,000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Падсүрэнд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 6 сарын хугацаагаар сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын зарим буюу 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн Бат-Эрдэнийн Падсүрэнгийн биечлэн эдлэх ялыг 50,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 11 /арван нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Падсүрэнд оногдуулсан 11 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1,59.2 дахь хэсэгт зааснаар Б.Падсүрэнгийн цагдан хоригдсон 224 /хоёр зуун хорин дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

8. Эрүүгийн 21134053 дугаар хэрэгт хураагдсан иргэний бичиг баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Падсүрэн бусдад учруулсан хохирлоосоо хохирогч Б.Бавууд 38,096,700 төгрөгийг, Б.Хандармаад 5,450,000 төгрөгийг, Б.Цэенд 17,550,000 төгрөгийг, Т.Оюунбилэгт 2,100,000 төгрөгийг, Б.Цэен-Ойдовт 150,000 төгрөгийг, Б.Болортуяад 150,000 төгрөгийг, Ж.Эрдэнэтуяад 90,000 төгрөгийг, П.Доржлхамд 425,000 төгрөгийг тус тус төлсөн  болохыг,

Б.Падсүрэнгийн охин болох Энхтөрийн Энхжин, Энхтөрийн Энхриймаа нарыг эцэг Эрдэнэбатын Энхтөр/РД:зи89081814/-ийнх хамгаалалтад үлдээснийг, Э.Энхжин, Э.Энхриймаа нарын асрамжийн талаар маргаан гарвал иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой болохыг тус тус дурьдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт бичгийн баримтаар хураагдсан “Начин-заан” ХХКомпанийн №0070484, 0029295 дугаартай, “Ди Ди эф” ХХК-ийн №016579 дугаартай барьцаат зээлийн гэрээнүүдийг уг эрүүгийн хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасан хэвээр үлдээсүгэй. 

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Падсүрэнгээс нийт 35,363,000 /гучин таван сая гурван зуун жаран гурван мянга/ төгрөгийг гаргуулан:

- 8,100,000 төгрөгийг хохирогч Базархандын Бавууд,

- 12,890,000 төгрөгийг хохирогч Базархандын Хандармаад,

- 2,300,000 төгрөгийг хохирогч Базархандын Цэенд,

- 8,900,000 төгрөгийг хохирогч Тогоочийн Оюунбилэгт,

- 1,078,000 төгрөгийг гаргуулж Доржийн Мөнх-Очирт,

- 320,000 төгрөгийг Одгэрэлийн Анхбаярт,

- 265,000 төгрөгийг Батаагийн Магсаржавт,

- 680,000 төгрөгийг Пандийн Доржлхамд,

- 830,000 төгрөгийг Эрдэнэбаатарын Баяндэлгэрт тус тус олгосугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй тохиолдолд энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шүүхэд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэн шүүгдэгч Бат-Эрдэнийн Падсүрэнд тус тус цагдан хорих таслан  сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.ОЧМАНДАХ

 

                                            ШҮҮГЧИД                          А.АЛТАНХУЯГ

 

                                                                                       Ц.ДАЙРИЙЖАВ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.