Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-02-03
Дугаар 147
Хэргийн индекс 106/2015/0059/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Магсарын Нармандах
Шүүгдэгч М.Амарсайхан, П.Мөнхбат М.Доржбаясгалан М.Нямдорж, Г.Нэргүйбаатар
Зүйл хэсэг 145.4. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Б.Гантулга
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.2, 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

  1. Дүүргийн 2 дугаар Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт

Пүрэвсүрэнгийн Мөнхбат, Бургатай овогт Мягмарын Доржбаясгалан, Боржигон овогт Мөнх-эрдэнийн Нямдорж, Боржигон овогт Гончигдашын Нэргүйбаатар нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон зүйлчилсүгэй.

 

  1. Шүүгдэгч Боржигон овогт Мягмарын Амарсайханыг

- авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэрэгт,

- төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэсний улмаас бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт,

- бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрсан гэмт хэрэгт,

- танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, урьд энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд, танхайрах гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэрэгт

- булаах гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд бусдын эд хөрөнгийг бүлэглэж, давтан, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлж бусдад 19.610.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэрэгт,

 

шүүгдэгч Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Мөнхбатыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, давтан, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлж бусдад 19.610.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

шүүгдэгч Бургатай овогт Мягмарын Доржбаясгалан, Боржигон овогт Мөнх-эрдэнийн Нямдорж, Боржигон овогт Гончигдашын Нэргүйбаатар нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлж бусдад 18.410.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт

зааснаар шүүгдэгч М.Амарсайханы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар М.Амарсайханыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

  1. М.Амарсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн

230.2-т зааснаар 3 /гурав/ жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 /тав/  жил 1 /нэг/ сар хорих ялаар,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4-т зааснаар 3 / гурав/ жил 5 /тав/ сар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 11  /арван нэг/ жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар П.Мөнхбатыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил хорих ялаар,

М.Доржбаясгаланг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар, М.Нямдоржийг эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ сар баривчлах ялаар, Г.Нэргүйбаатарыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 10 /арав/ хоног баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан М.Амарсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар оногдуулсан 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж 11 /арван нэг/ жил хорих ял дээр

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 3 /гурав/ жил хорих ялын зарим болох 1 /нэг/ жил

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 /тав/  жил 1 /нэг/ сар хорих ялын зарим болох 1 /нэг/ жил,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4-т зааснаар 3 / гурав/ жил 5 /тав/ сар хорих ялын зарим болох 1 /нэг/ жил,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ялын зарим болох 1 /нэг/ жилийг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 15 /арван тав/ жилийн хорих ялаар тогтоосугай.

 

  1. Ялтан М.Доржбаясгалан, М.Нямдорж, Г.Нэргүйбаатар нарт урьд авсан

бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорьсугай.

 

7. М.Амарсайханд оногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 15 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар чанга дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид,

П.Мөнхбатад оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 5 жилийн хорих ял, М.Доржбаясгаланд оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар М.Нямдоржид оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын баривчлах ял, Г.Нэргүйбаатарт оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн баривчлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар тодорхой дэглэм бүхий байранд тус тус ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар М.Амарсайханы цагдан хоригдсон 638 хоногийг, П.Мөнхбатын цагдан хоригдсон 139 хоногийг, М.Доржбаясгалангийн цагдан хоригдсон 51 хоногийг, М.Нямдоржын цагдан хоригдсон 51 хоногийг, Г.Нэргүйбаатарын цагдан хоригдсон 51 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулж тооцсугай.

 

10. Шүүгдэгч П.Мөнхбатын 2006 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин М.Үржинханд /АЖ06282003, №0000912162, Г-47/39, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин М.Цэрэнханд /АЖ09272201, №0277232, Г-42/ нарыг П.Мөнхбатын төрсөн эх Самбуугийн Энхмандалд хариуцуулан үлдээж, хэрэв асран хамгаалагч томилуулах шаардлагатай гэж үзвэл Гэр бүлийн тухай хуулийн 63, 66 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэрлүүлсүгэй. 

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хагархай аяга 1 ширхэг, цавчигдсан үс, эрээн иштэй хутга 1 ширхэг, төмөр иштэй цагаан хутга 1 ширхэг, заазуур 1 ширхэг, дрожны хэсэг 1 ширхэг, хулдаасны хэсэг нэг ширхэг, бинт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

   12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн М.Доржбаясгалангийн эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль- /LXYPCKLOXD0416607-арлын дугаартай, 162FMJDA108716-хөдөлгүүртэй/-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дах хэсэгт зааснаар улсын орлогод оруулж, төрийн өмчлөлд шилжүүлэхийг Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд даалгасугай.

 

13. Эрүүгийн 20701228 дугаар хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, хохирогч Х.Бямбатогоо, Б.Жамъянсүрэн, Д.Идэртуяа, А.Амгаланжаргал, Б.Мөнгөнхуяг нар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч М.Доржбаясгалан, М.Нямдорж, Г.Нэргүйбаатар нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

14. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 510.1-т зааснаар М.Амарсайханаас 9.506.714 төгрөгийг, П.Мөнхбатаас 9.506.714 төгрөгийг тус тус гаргуулж Булган аймаг, Гурванбулаг сум, 2 дугаар багт оршин суух, ГГ58012612 регистрийн дугаартай хохирогч Ц.Саандарт, М.Амарсайханаас 1.109.250 төгрөгийг, П.Мөнхбатаас 1.109.250 төгрөгийг тус тус гаргуулж Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн Өндөр гэх газарт оршин суух, АЖ69020619 регистрийн дугаартай хохирогч А.Мягмарт тус тус олгосугай.

 

15. Ялтан М.Амарсайхан, М.Доржбаясгалан, П.Мөнхбат, М.Нямдорж, Г.Нэргүйбаатар нарын ял эдлэх хугацааг 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

16. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

17. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Амарсайхан, М.Доржбаясгалан, П.Мөнхбат, М.Нямдорж, Г.Нэргүйбаатар нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.НАРМАНДАХ

 

             ШҮҮГЧИД                                            Ц.ДАЙРИЙЖАВ

 

                                     Х.ОДБАЯР

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.