Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-02-09
Дугаар 179
Хэргийн индекс 106/2015/0069/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Магсарын Нармандах
Шүүгдэгч Д.Алтангэрэл
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Ц.Осоржамаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 298 дугаар зүйлийн 298.1.2, 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Дашдоржийн Алтангэрэлийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан үйлдсэн гэмт хэрэгт,

мөн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээнд байхдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Д.Алтангэрэлийг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан Д.Алтангэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг буюу хөнгөн ялыг хүндэд нь багтааж, түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар тогтоосугай.

 

4. Д.Алтангэрэлд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй, эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дах хэсэгт зааснаар Д.Алтангэрэлийн цагдан хоригдсон 105 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Алтангэрэл бусдад төлбөргүй, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Ялтан Д.Алтангэрэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний ял эдлэх хугацааг 2015 оны 02 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, хар хөх өнгийн түрийвч 1 ширхэгийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан өгч, хуулбарыг хэрэгт хавсаргасугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                                         

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Алтангэрэлийг цагдан хорьсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        М.НАРМАНДАХ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.