Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-08-12
Дугаар 306
Хэргийн индекс 013/2013/0025/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Довдонгийн Очмандах
Шүүгдэгч Л.Цэцэгмаа, Э.Соёл-Эрдэнэ
Зүйл хэсэг 148.4. - Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
Улсын яллагч Г.Хатанцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Прокуророос Л.Цэцэгмаад холбогдуулан Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх даа буюу 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо 45А байрны 16 тоот байрыг иргэн Б.Ариунд өөрийн өмчлөлийн мэт итгүүлэн 8 сарын хугацаатай орон сууц хөлслөх гэрээ байгуулан залилж 2,325,810 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч Боржигон овогт  Лувсанжамцын Цэцэгмаа, Курд овогт Энхтайваны Соёл-Эрдэнэ нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг үйлдэж 38,000,000/гучин найман сая/ төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

  1. Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар:

- Лувсанжамцын Цэцэгмааг 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 1 сар /арван жил нэг сар/-ын хугацаагаар хорих ялаар

- Энхтайваны Соёл-Эрдэнийг 50,000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 1 хоног/арван жил нэг хоног/-ын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

 

4. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Л.Цэцэгмаад оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Э.Соёл-Эрдэнэд оногдуулсан 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар Л.Цэцэгмаагийн цагдан хоригдсон 204 /хоёр зуун дөрөв/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар Л.Цэцэгмаагаас 16,500,000/арван зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг, Э.Соёл-Эрдэнээс 16,500,000/арван зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулан нийт 33,000,000 /гучин гурван сая/ төгрөгийг Гансүхийн Энхжаргал /РД:хз82123066/-д олгосугай.

 

7. Э.Соёл-Эрдэнийн Хадгаламж банкны 10410015611 тоот дансны битүүмжийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Энэ хэрэгт хураагдан шүүхэд ирсэн иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт байхгүй,  шүүгдэгч Э.Соёл-Эрдэнэ цагдан хоригдсон хоноггүй,

иргэн Б.Ариун 2,325,810 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа жич иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэй,

хохирогч Г.Энхжаргалын хохирлоос 5,000,000 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурьдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,  дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Ялтан Л.Цэцэгмаа, Э.Соёл-Эрдэнэ нарын тус тус эдлэх ялыг 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй тохиолдолд энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах шүүхэд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг

 

 

түдгэлзүүлэн тус тус Л.Цэцэгмаа, Э.Соёл-Эрдэнэ нарт цагдан хорих таслан  сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ОЧМАНДАХ

 

                                          ШҮҮГЧИД                                 А.АЛТАНХУЯГ

                                                                                      

                                                                                           М.НАРМАНДАХ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2014.01.23 90 Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх Намдагсүрэнгийн Батсайхан Л.Аахүү 123.2.