Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-07-18
Дугаар 279
Хэргийн индекс 013/2013/0298/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Довдонгийн Очмандах
Шүүгдэгч Г.Ундраа
Зүйл хэсэг 148.4. - Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
Улсын яллагч Г.Хатанцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Ганхуягийн Ундрааг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг үйлдсэний улмаас онц их хэмжээний буюу 95,131,397 /ерэн таван сая нэг зуун гучин нэгэн мянга гурван зуун ерэн долоо/ төгрөгийн хохирол учруулсан  гэм буруутайд  тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх  хэсэгт зааснаар Ганхуягийн Ундрааг 50000 /тавин мянга/ төгрөгийг хурааж 10 жил 1 сар /арван жил нэг сар/-ын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Ундраад оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Ундраагаас нийт 78,618,559 /далан найман сая зургаан зуун арван найман мянга таван зуун тавин ес/ төгрөгийг гаргуулан

- хохирогч Ганхүүгийн Энхбилэг /РД:чн84020409/-т 2,156,162 төгрөгийг,

- хохирогч Цогттунгалагийн Сарантуяа /РД:хж80030361/-д 1,034,866 төгрөгийг,

- хохирогч Пүрэвдоржийн Хишигдулам/РД:тя80092806/-д2,156,162 төгрөгийг,

- хохирогч Яранзын Мөнгөнтогоо /РД:ци77070514/-д 862,933 төгрөгийг,

- хохирогч Наранцэцэгийн Магнайбаяр /РД:чп85072092/-д 734,190 төгрөгийг,

- хохирогч Ганбаатарын Ариунаа/РД:уж83081406/-д240,000 төгрөгийг,

- хохирогч Төмөрбаатарын Уянга /РД:хи86918855/-д 377,838 төгрөгийг,

- хохирогч Өлзийн Баасанхүү /РД:нх73041315/-д 1,568,380 төгрөгийг,

- хохирогч Бадамжавын Оюунтунгалаг /РД:уе75060708/-д 9,830,000 төгрөгийг,

- хохирогч Нямхүүгийн Энх-Ариунаа /РД:хд68040500/-д 17,500,000 төгрөгийг,

-хохирогч Доржсүрэнгийн Эрдэнэчимэг /РД:хд57031803/-д 15,500,000 төгрөгийг,

- хохирогч Пагмын Гансүх /РД:нэ76122619/-д 2,800,000 төгрөгийг,

- хохирогч Бямбаагийн Хишигдаваа/РД:чн67041678/-д 10,700,000 төгрөгийг,

- 5072034 регистртэй “Арга барил” ХХК /захирал Ш.Жаргал /-д 7,000,000 төгрөгийг,

- хохирогч Шаравын Дэлгэр /РД:ув73033105/ -т 3,700,000 төгрөгийг ,

- хохирогч Дашдаваагийн Алтантуяа /РД:хк62012802/-д 2,000,000 төгрөгийг,

-хохирогч Авирмэдийн Дулмаа /РД:дю65041700/-д 2,300,000 төгрөгийг тус тус,

 

иргэний хариуцагч Дашдаваагийн Алтантуяа/РД:хк62012802/-аас 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Нямхүүгийн Энх-Ариунаа/РД:хд68040500/-д тус тус олгосугай.

 

5. Энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт бичгийн баримтаар гарган өгсөн “Сансрын холбооны Sky edge II системд суурилсан мэдээлэл холбооны сүлжээ байгуулах төсөл” гэсэн гарчиг бүхий 98 хуудас бүхий баримтыг Г.Ундраад буцаан олгосугай.

 

6. Энэ хэрэгт хураагдан шүүхэд ирсэн эд мөрийн байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.Ундраа цагдан хоригдсон хоноггүй,

Г.Ундраагаас хохирогч Г.Энхбилэгт 192,838 төгрөг, Б.Оюунтунгалагт 3,170,000 төгрөг, Н.Энх-Ариунаад 1,000,000 төгрөг, Д.Эрдэнэчимэгт 3,500,000 төгрөг, П.Гансүхэд 2,100,000 төгрөг, Ц.Сарантуяад 50,000 төгрөг тус тус төлөгдсөн, хохирогч Я.Мөнгөнтогоод Г.Энхбилэг 500,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

 

7. Ялтан Г.Ундраагийн төрсөн хүүхэд болох 2011.03.31-нд төрсөн Ундраагийн Гэрэлтуяаг түүний төрсөн эх Сэдбазарын Гэрэл/РД:чз59062108/-ийн асран хамгаалалтад үлдээж, хэрэв У.Гэрэлтуяагийн асрамжийн талаар маргаан гарвал оршин суух харъяа газрын Засаг даргад хандаж шийдвэрлүүлэх эрхтэйг дурьдсугай.

 

8. Эрүүгийн  байцаан  шийтгэх  хуулийн  303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн   өмгөөлөгч нар, шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч тус тус шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Ялтан Г.Ундраагийн эдлэх ялыг 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй тохиолдолд энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж

заалдах шүүхэд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэн тус тус  ялтан Г.Ундраад цагдан хорих  таслан  сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ОЧМАНДАХ

 

                                       ШҮҮГЧИД                                  О. ЖАНЧИВНЯМБУУ

                                                                                       

                                                                                          А. АЛТАНХУЯГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.