Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-01-05
Дугаар 1
Хэргийн индекс 141/2015/0003/э
Шүүх Сум дундын 13 дугаар шүүх
Шүүгч Чадраагийн Энхтөр
Шүүгдэгч О.Алтанхуяг
Зүйл хэсэг 215.2. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Б.Сансарбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1,  286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1  дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ац ах овогт Отгонбаярын Алтанхуягийг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ац ах овогт Отгонбаярын Алтанхуягийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Алтанхуягт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч О.Алтанхуяг нь хохирогч А.Чимэдцэрэнд төлөх хохирол, төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Алтанхуягт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан О.Алтанхуягийн засрал хүмүүжилд хяналт тавихыг түүний оршин сууж байгаа газрын Цагдаагийн байгууллагад даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар ялтан О.Алтанхуяг нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч О.Алтанхуягийн өмчлөлийн Япон улсад үйлдвэрлэгдсэн “Шарп” маркийн LED дэлгэцтэй телевизорыг битүүмжилсэн мөрдөн байцаагч Б.Алтжингийн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө нь авсан  батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болсонд тооцохоор тогтоосугай.

11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                  Ч.ЭНХТӨР

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.