Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-01-30
Дугаар 131
Хэргийн индекс 106/2014/0087/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Түмэн-Өлзийгийн Алтантуяа
Шүүгдэгч Жастин Капла /Justin kapla/ Хиларион В.Кажуком ЖР /Hilarion V.Cajucom JR/, Кристобал Ж.Дэвид /Cristobal G.Devid/
Зүйл хэсэг 166.2. - Татвар төлөхөөс зайлсхийх
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 291, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч Жастин Капла /Justin kapla/-г Хиларион В.Кажуком ЖР /Hilarion V.Cajucom JR/-тэй бүлэглэн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцож онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 
-Шүүгдэгч Хиларион В.Кажуком ЖР /Hilarion V.Cajucom JR/-г шүүгдэгч Жастин Капла /Justin kapla/-тай бүлэглэн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцож,  онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 
-Шүүгдэгч Кристобал Ж.Дэвид /Cristobal G.Devid/-г бусадтай бүлэглэн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцож онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Жастин Капла /Justin kapla/-г 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 10 сарын хугацаагаар хорих ял, 
-Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дах хэсэгт зааснаар: 
-шүүгдэгч Хиларион В.Кажуком ЖР /Hilarion V.Cajucom JR/-ийг 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 
-шүүгдэгч Кристобал Ж.Дэвид /Cristobal G.Devid/-ийг 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 10 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй. 

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч  Жастин Капла /Justin kapla/, Хиларион В.Кажуком ЖР /Hilarion V.Cajucom JR/, Кристобал Ж.Дэвид /Cristobal G.Devid/ нарт тус бүр  оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй. 

4.Энэ хэрэгт шүүгдэгч Жастин Капла /Justin kapla/, Хиларион В.Кажуком ЖР /Hilarion V.Cajucom JR/, Кристобал Ж.Дэвид /Cristobal G.Devid/ нар урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай. 

5.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний хариуцагч “Саусгоби сэндс” ХХК-иас 35,252,394,670 /гучин таван тэрбум хоёр зуун тавин хоёр сая гурван зуун ерэн дөрвөн мянга зургаан зуун дал/ төгрөгийг гаргуулж улсын орлогод /Сангийн яам/-нд оруулсугай.  

6.Мөрдөн байцаагчийн 2013 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолоор “Саусгоби сэндс” ХХК-ийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарласан Хаан банкин дахь 5038004507 тоот дансан дахь 152,436,342.84 төгрөг, Голомт банкин дахь 2001006641 тоот данснаас дээрх данс руу шилжүүлсэн 463,835,634.41 төгрөгийг,  
-Худалдаа хөгжлийн банкин дахь 499108450 тоот харилцах дансан дахь  15,013,296.98 төгрөгийг, 
-Хаан банкин дахь 5038004518 тоот харилцах дансны үлдэгдэл 2,626.45 ам долларыг, 
-Голомт банкин дахь 2001006651 тоот валютын харилцах дансны үлдэгдэл 1,109,436.55 ам долларыг, 
-мөн мөрдөн байцаагчийн 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн “Саусгоби сэндс” ХХК-ний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1104000067 дугаарт бүртгэлтэй Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг, урт багт байрлалтай 292.35 мкв талбайтай онгоцны буудлын барилга, онгоц буух зурвас, 
-Ү-1104000069 дугаарт бүртгэлтэй Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг, урт багт байрлалтай 184.47 мкв талбайтай автомашины граж, 
-Ү-1104000066 дугаарт бүртгэлтэй, Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг, урт багт байрлалтай1907.74 м.кв талбайтай оффисын зориулалттай барилга, 

-Ү-1104000071 дугаарт бүртгэлтэй Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг, урт багт байрлалтай 6474 мкв талбайтай ус цэвэршүүлэх халаалтын зуухны байр, 
-Ү-1104000070 дугаарт бүртгэлтэй, Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг, урт багт байрлалтай засвар үйлчилгээний байр зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг, 
-9515 УБ улсын дугаартай LIEBHEERE маркийн Экскаватор, 
-2749 УБ улсын дугаартай LIEBHEERE R-996/173 маркийн Экскаватор зэрэг хөдлөх хөрөнгийг тус тус хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

7.Мөрдөн байцаагчийн 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолоос:
-Ү-1104000065 дугаарт бүртгэлтэй, иргэн Сосор овогтой Амарсанаагийн өмчлөлийн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг, урт багт байрлалтай 2403.12 мкв талбайтай ажилчдын байр буюу хувийн орон сууцыг, 
-Ү-1104000078 дугаарт бүртгэлтэй, “Гурван зам” ХХК-ний өмчлөлийн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг, урт багт байрлалтай1380 мкв багтаамжтай шатахуун түгээх станц, шатахууны агуулахыг тус бүр битүүмжилсэн хэсгийг тус тус хүчингүй болгосугай. 

8.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Саусгоби сэндс” ХХК-ний 2012 оны 01-р улирлын журналыг агуулсан 1 ширхэг, ажлын хүснэгт 2007-2011, 2011 оны мөнгөн гүйлгээний тайлан, 2008-2011 оны нүүрсний борлуулалтын нэхэмжлэхийн жагсаалтыг тус тус агуулсан 1 ширхэг, 1809 хуудас бичиг баримтуудыг агуулсан 1 ширхэг, Үндсэн хөрөнгөтэй холбогдох 1 ширхэг, нийт 4 ширхэг ДВД-г, мөн хэрэгт хавсаргаж ирүүлсэн 57 хавтас болон шинээр шүүхэд гаргасан 3 хавтас бүхий баримт бичгийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй. 

9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Жастин Капла /Justin kapla/, Хиларион В.Кажуком ЖР /Hilarion V.Cajucom JR/, Кристобал Ж.Дэвид /Cristobal G.Devid/ нарт авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

11.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Жастин Капла /Justin kapla/ Хиларион В.Кажуком ЖР /Hilarion V.Cajucom JR/, Кристобал Ж.Дэвид /Cristobal G.Devid/ нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.АЛТАНТУЯА
                 ШҮҮГЧИД                          Б.БАТБОЛОР
                                                                Г.ГАНБААТАР

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.