Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-01-09
Дугаар 09
Хэргийн индекс 108/2014/0142/Э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх
Шүүгч Дорлигийн Лувсандорж
Шүүгдэгч Ж.Гончигсумлаа
Зүйл хэсэг 215.3. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Б.Мөнх-Од
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

           Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                              ТОГТООХ нь:

1. Мянган овогт Жадамбын Гончигсумлааг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр ба түүнээс дээш хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Жадамбын Гончигсумлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гончигсумлаад  оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

           4. Шүүгдэгч Ж.Гончигсумлаа цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

         5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн  88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №00584164 дугаартай Батсайханы Дарханбаярын тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, ТА№0251093 дугаартай албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ 1 ширхэг, №316132 дугаартай В ангиллын жолооны үнэмлэх 1 ширхэг, №316132 дугаартай В.С.Д ангиллын жолооны үнэмлэх 1 ширхэгийг  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтангэрэлд буцаан олгох,

            №152536 дугаартай шүүгдэгч Ж.Гончигсумлаагийн В.С.Д.E ангиллын жолооны үнэмлэх 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх,

            37.5х33, 26х15, 26х20, 30 сантиметр диаметртэй улаан өнгийн хуванцар 4 ширхэг, төмөр сэнжтэй голдоо улаан хуванцар бариултай бариул 1 ширхэг, 25х12 сантиметр хэмжээтэй дээр дээрээ давхарласан 10 үетэй цулгуй төмөр 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар Ж.Гончигсумлаагаас 2.259.494 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Оюун-Эрдэнэд, 8.546.460 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Анарзулд, 6.024.620 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтангэрэлд тус тус олгосугай.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Анарзул, хохирогч Б.Оюун-Эрдэнэ  нар цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохиролтой холбоотой зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн ИХШХШТХуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч Ж.Гончигсумлаад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд ялтан, хохирогч, хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Ж.Гончигсумлаад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.             

 

                      ДАРГАЛАГЧ,

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Н.ОДОНТУУЛ

                               ШҮҮГЧИД                                           Д.ЧИНЗОРИГ

                                                                                           Д.ЛУВСАНДОРЖ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2015.03.05 164 Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх Мөнхөөгийн Пүрэвсүрэн Ж.Гончигсумлаа 215.4.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2015.04.29 131 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Ж.Гончигсумлаа 215.4.
2015.04.29 132 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Ц.Отгонсайхан 089.2., 233.2.